"World Memory Tour-Asia Open Memory Championships" ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-6-ны хооронд Индонез улсын Бали аралд зохиогдохоор болжээ. Уг тэмцээнд 12 орны 130 гаруй шилдэг тамирчид 10 төрлөөр өрсөлдөж гурван насны ангилалд аваргуудаа тодруулах юм.
Манай улсаас Монголын Оюун ухааны академийн 10-20 насны 16 тамирчин багш, дасгалжуулагчийн оролцох юм байна.
Тухайлбал, дасгалжуулагчаар ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж болон Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын их мастер Э.Пүрэвжав, Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын их мастер Э.Лхагвадулам, их мастер Б.Лхагвадорж, ОУ-ын мастер Г.Солонго, ОУ-ын мастер Г.Мянганбаяр, ОУ-ын мастер Э.Мишээл, ОУ-ын мастер У.Солонго, ОУ-ын мастер С.Марал, ОУ-ын мастер Т.Тэнүүн, Б.Энхбаясгалан, М.Биндэръяа, З.Тэмүүжин, Ш.Наранбат, Б.Энхлүүн, Б.Жамбалбаярням, А.Должин нарын тамирчид оролцоно.
Ташрамд дурдахад, ой тогтоолтын баг тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Сингапур, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг олон оронд зохиогдсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын 54 оюуны спортын тэмцээнээс нийт 937 медаль хүртэж нас насны ангилалд дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.