Индонез улсын Батам хотод бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 53 дахь удаагийн тэмцээний бодибилдингийн 60 хүртэлх насны ангилалд манай тамирчин С.Дуламрагчаа хүрэл медаль хүртлээ.
Түүний оролцсон төрөлд есөн орны тамирчин өрсөлдсөн юм. Энэ тэмцээн Азийн бодибилдинг, фитнессийн холбооны 60 жилийн ойн хүрээнд болж буйгаараа ач холбогдолтой болов.
Б.Жаргал