ДАШТ-ээс хасагдсан залуу тамирчин М.Пүрэвтунгалагийн аав МЧБХ-ны талаар холбогдох яам, агентлагт гомдол мэдүүлэх болсноо мэдэгдлээ. Тэрбэр “Монголын Чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр гэдэг хүнтэй хэвлэлийн хурлын дараа уулзах үеэр “Техникийн зөвлөлд өргөдөл гарга” гэсэн. Үүнийг нь гаргасан. Хариуг нь өнгөрсөн сарын 9-ний өдөр авсан. Монголоо бодож Э.Сумъяаг тэмцээнд явуулах нь дээр гэж бодсон. Гэтэл намайг мөнгө авсан байх гэж олон иргэн хардсан. Ийм зүйл болоогүй.
Нөгөөтэйгүүр, Э.Сумъяаг Дэлхийн аваргаас алт авах хэмжээнд бэлтгэсэн гэж дасгалжуулагч нар нь хэлсэн. Гэтэл энэ итгэлийг нь алдлаа. Миний охиныг дарамталж, доромжилж энэ тэмцээнд явсан хүн шүү дээ. Тийм байж болохгүй биз дээ. Өмнө нь өөр тамирчны урдуур хүртэл орж байсан хүн юм билээ. Чөлөөт бөхийн холбооныхон манай охиныг гурван том тэмцээнд явах боломжийг хааж, боосон. Дүрмээ зөрчиж хассан. Яагаад ингэж байгаа юм бэ. Б.Батбаяр, н.Баттулга, Ө.Ууганбаяр гэсэн хүмүүс хариуцлагагүй ажиллаж байна. Тэрдундаа туслах дасгалжуулагч Ө.Ууганбаяр нь уушгины архаг сүрьеэ өвчтэй. Насанбат гэдэг эмч хүн миний охиныг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хасагдсанд буруутай хүмүүсийн нэг. Ууганбаяр нь энэ өвчнөө багийн нэг тамирчинд халдаасан гэсэн. Бусад тамирчдад халдварлавал яах вэ. Сонгон шалгаруулалтад хууль бусаар оролцсон юм билээ. Ийм хүмүүсийн балагаар Монголын чөлөөт бөх амжилт үзүүлэхгүй байна. Ялангуяа Баттулга гэдэг хүн ажлаа хүлээлгэж өгөх хэрэгтэй. Чаддаг хүн нь энэ ажлыг хийх ёстой биз дээ" гэлээ.
Сэтгэгдэл (28)