Монгол бөхийн өргөөнд “Баянзүрх хайрханы хишиг” хүчит 128 бөхийн барилдаан энэ ням гаригт болно. Үүгээр Монголын үндэсний бөхийн холбооны улсын цолтой бөхчүүдийн шинэ улирлын барилдаан эхэлж байгаа юм. Дөрвөн уулын хишиг барилдаан 2007 оноос эхлэн зохион байгуулсан бөгөөд анхны барилдаанд улсын арслан Д.Азжаргал түрүүлж, харцага Т.Мөнгөнцоож үзүүрлэж байв.
Энэ барилдаан нийт 12 удаа болоход улсын аварга Г.Эрхэмбаяр, харцага О.Хангай нар (хоёр удаа) тэргүүлдэг. Өнгөрсөн жил тус барилдаан болоогүй (Монгол бөхийн өргөөг битүүмжилсэн) бөгөөд сүүлийн барилдаан (2017 он)-д улсын харцага О.Хангай түрүүлж, Б.Бат-Өлзий үзүүрлэж байжээ.
Б.Жаргал