Нийслэлийн төрийн өмчит Олон улсын худалдаа Логистикийн төв ХК-ийн болон Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Авто худалдааны цогцолбор”-ын дулаан, цэвэр, бохир усны шугамыг төвийн системд холбох ажил гүйцэтгэж байна.
Тус ажлын хүрээнд Шинэ АУ-ны их сургууль буюу Моносын уулзвараас баруун тийш 2 км-т Хан Богд Кашмирын үйлдвэрийн харалдаа төв зам сэтэлгээний ажлыг энэ сарын 9-нөөс 10-нд шилжих шөнийн 01.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл, 10-наас 11-нд шилжих шөнийн 01.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд гүйцэтгэх тул тус хэсгийн замыг хэсэгчлэн хаахаар болжээ.