Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах "Говийн эко хүнс" ХХК-ийн мах үйлдвэрийн уурын зуухны үйл ажиллагаанд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар түүхий нүүрс түлж байсан зөрчил ирсэн аж. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 7.4 зүйлийн 1.3 хэсэгт заасны дагуу зөрчлийн хэрэг нээн шийтгэл ногдуулж, түүхий нүүрсний хэрэглээг зогсоон эрх бүхий албан тушаалтны албан даалгавар өгчээ.