Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “ЖДҮ-ээс зээл авсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд зээлээ төлж байгаа. Он гарснаас хойш 40 тэрбум төгрөгийн зээл төлчихөөд байна. Тэр хэмжээгээрээ эргээд тухайн санг санхүүжүүлэх асуудалд хөрөнгө гаргаж байгаа. Улсын төсвөөс мөнгө төсөвлөөгүй. Эргээд санхүүжүүлэхээр байгаа. Одоогоор 100 гаруй аж ахуйн нэгжид зээл олгосон. Үлдсэн зээлийн асуудлыг графикаар төлүүлэх талаар шүүхэд хандчихаад байгаа. Тусгай сангаас олгох журамд маш тодорхой бичсэн төрийн албан тушаалтнууд, түүний хамаарал бүхий хүмүүст зээл олгохгүй гэж. Журмын дагуу төсөл ирүүлж байгаа аж ахуйн нэгжийн гарал үүслийг тогтоогоод АТГ-аас лавлагаа авч байгаа. УИХ-ын гишүүд гэж ярьмааргүй байна. Аж ахуйн нэгжүүд төлөөд явж байна.
Арилжааны банкаар дамжуулж зээл авах тохиолдолд тэрбум хүртэлх хязгаартай. Энэ жилийн хувьд ялгавартай авч үзэж байна. 50 сая, тэрбум төгрөгийн зээл хүссэн аж ахуйн нэгжүүд ялгаатай. Тиймээс зээл олголтын хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал. Өмнө нь том зээл олгоод төсөв нь дуусдаг байсан. Энэ асуудал байхгүй болсон. “Итгэлийн зээл”-ийн тухайд санал явж байгаа. Хараахан шийдэгдээгүй байна. Өрхийн аж ахуйн нэгжид олгох зээлийг хэлээд байгаа юм. Нөгөө талаар Сум хөгжлийн сан гэж байна. Бага хэмжээний төсөл шалгаруулаад зээл олгоод явдаг.
Хоёр мэргэжилтэн саатуулсан асуудал нь олон жилийн өмнө болсон асуудал. Түр саатуулаад сулласан байна лээ. Тэр хоёр хүн өнөөдөр ажлаа хийгээд явж байна" гэлээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (1)