УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар генерал Д.Ганзоригийн нэрийг Ерөнхийлөгчийн зүгээс зөвшилцөхөөр хүргүүлснийг хэлэлцэж дэмжсэн. Улмаар 2018 оны Төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байгаа юм. Үүний дараа Ард нийтийн санал асуулга явуулах эсэх асуудлаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэх юм. Үүнтэй холбогдуулж УИХ МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах тухай шийдвэр намаас албан ёсоор гараагүй. Намын байр суурь нь Бүлэг өөрөө олонхиороо шийдээд яв гэсэн. Тэр дагуу явж байгаа. Ард нийтийн санал асуулгыг хэзээ явуулахыг тогтсоны дараа дараагийн шийдвэрийг гаргана. Гол нь сонгуультай тусад нь уу, хамтад нь уу гэдгийг хэлэхэд эрт байна. УИХ-аар хэлэлцэж эцэслэнэ. Энэ асуудал Цэц дээр очоод унах эсэхийг энд хэлж болохгүй. Тэр тэргүй ямар ч хуулийн асуудлаар иргэн гомдол гаргахад Цэц хэлэлцэнэ. Эцсийн шийдвэрийг Цэц гаргана. УИХ-ыг тараах эсэх асуудал цэглэгдсэн. Дахин ярихгүй. Хэсэг гишүүд санал гаргасан, ярилцаад шаардлагагүй гэж үзсэн” гэлээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (1)