Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй, стандартын бус барьсан хашаа, хайс болон бусад байгууламжийг буулгах ажлыг эрчимжүүлж байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 16 давхар үйлчилгээний барилгын ажил гүйцэтгэж байгаа “Баянширээт” ХХК эзэмшил газрынхаа талбайн хэмжээг нэмэгдүүлж, нийтийн эзэмшлийн зам, талбайд барьсан хашааг буулгуулж, газрыг чөлөөлүүллээ.
Мөн тус дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Гурван билэг” ХХК нь нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй зориулалтын бус хогийн цэг байгуулсан зөрчлийг илрүүлж, зөрчлийн хэрэг үүсгэн хяналт шалгалт хийж байна.
Сэтгэгдэл (2)