Хөдөө аж ахуйн биржид холбогдох хэрэг маргааныг шийдэх шүүх хурал өнөөдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ. Учир нь тус биржид холбогдох гомдол шүүхийн шатанд шилжсэн шалтгаан нь хоёр тэрбум төгрөгийн үнэлгээтэй тендер зарлах ажлыг хойшлуулах шийдврийг шүүхээс гаргасан байхад тедер зарлаж, сонгон шалгаруулалт хийсэн. Хууль бусаар байгуулсан гэрээнийхээ дагуу төлбөр төлсөн зэрэг асуудалтай холбоотой юм байна. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан АТГ-аас Хөдөө аж ахуйн биржийг шалгаж эхэлсэн мэдээлэл байна. Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр зарласан “Блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нэвтрүүлэх” цахим тендерийг хууль бус гэж үзсэн нэр бүхий компанийн гомдлоор шалгаж эхэлжээ.
Үндэслэл нь шүүхийн шийдвэр гарч, тендер зарлах хугацааг түдгэлзүүлсэн байхад хууль бусаар тендер зарласан.
Сонгон шалгаруулах процессийн хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.9 зэрэг хууль тогтоомжийг зөрчсөн гэж гомдол гаргагчийн зүгээс үзжээ. Мөн Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК нь 2019 долдугаар сарын 19-ний өдөр буюу ажлыг хүлээн авах утга бүхий гүйцэтгэх захирлын тушаал гарснаас хоёр хоногийн дараа ITOOLS ХК-тай гэрээ байгуулсан бөгөөд мөн өдрөө тус компанид гэрээний урьдчилгаа болгон 150 сая төгрөгийг, 2019 оны наймдугаар сарын 12-ны өдөр 100 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн нь мөн хуулийн хэд хэдэн зүйл заалтыг зөрчсөн үйлдэл аж.
Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасан. Гэрээ байгуулах мэдэгдлийг 2019 оны долдугаар сарын 8-нд гаргасан хугацаагаар нь тооцвол гэрээ байгуулах хуулийн хугацаа нь 2019 оны долдугаар сарын 22-ны өдрөөс хойш байх ёстой юм байна. Гэтэл шүүхийн шийдвэрийг үл биелүүлж, сонгон шалгаруулсан компанитайгаа 2019 оны долдугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29.2 дахь заалтыг зөрчсөн үйлдэл аж.
Тиймээс АТГ-т гомдол гаргасны дагуу шалгалт эхэлсэн мэдээлэл байна.
Г.Нацаг
Сэтгэгдэл (3)