Шахмал түлшинд хордсон байж болзошгүй иргэдийн дөрөв нь амь насаа алдаад буй. Бусад иргэдийн хувьд яаралтай түргэн тусламж авч, эмчилгээ үргэлжлүүлэн хийж буй. Тэгвэл дээрх иргэдийн хэрэглэсэн 24 түлшний дээжийг Геологийн төв лаборатори, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын харьяа лаборатори, Гаалийн төв лабораторид нийт 24 дээж шинжилгээнд өгсөн байна.
Шинжилгээгээр Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын харьяа лаборатори, Гаалийн төв лабораторийн дүгнэлт хэвийн гарчээ. Харин Геологийн төв лабораторийн хариу хараахан гараагүй байгаа аж.
Түүнчлэн шахмал түлшний барьцалдуулагч бодис стандартын шаардлага хангасан эсэх асуудал үүссэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан барьцалдуулагч бодисыг ОХУ-ын Эрхүү хот болон БНСУ, БНХАУ-д шинжлүүлэхээр болсон байна.
Сэтгэгдэл (2)