Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАХН-ын “Босоо амлалт”

2019-10-07
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөс өмнө Хэнтийн 42 дугаар тойрогт Н.Энхбаяр, С.Ганбаатар тэргүүтэй МАХН-ын удирдлагууд иргэдтэй уулзалт зохион байгуулдаг байв. Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, УИХ-ын гишүүний сэнтийгээс буулгах эсэх нь тодорхойгүй явсан ч, МАХН Хэнтийн тойргийг “бай”-ндаа авч "усалж", тордож эхэлсэн нь энэ байв. Тэгэхэд МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “Уул уурхайн баялгаа хулгайгүй болгоё. Ингэснээр дээд боловсролоо үнэгүй болно. Орон сууцаа үнэгүй олгох боломж бүрдэнэ. Цалинг таван сая болгоно” хэмээн хэдэнтээ сурталдаж байлаа. Гэвч УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын орон гарсан 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах нь Үндсэн хууль зөрчсөн талаар Цэц дүгнэлт гаргаснаар хоёр суудалтай болох МАХН-ын хүсэл замхарч, бүр боломжгүй болсон юм. Товчхондоо бүтэлгүйдсэн.

Хачирхалтай нь, УИХ-ын ээлжит сонгуулийн чимээ айлсах болсон энэ цаг үед ипотекийн зээлийн хүүг тэг болгох тухай мессежийг МАХН-аас дахин түгээж эхлэв. Энэ тухай нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан "МАХН эрх баригч болно. 2020 оноос эхлэн ипотекийн зээлийг тэг хувийн хүүтэй болгоно. Шинээр орох хүмүүсийг тийм зарчмаар оруулна. Өмнөх орсон хүмүүсийн төлсөн хүүг үндсэн төлбөрт тооцно. Барилгын салбар тэлнэ. Банкууд эрүүлжинэ. Хүмүүс аз жаргалтай болно" гэв.

Хамгийн сонирхолтой нь, нийслэлийн МАХН-ын даргын тохуутай гэмээр сошиал жиргээ ажил хэрэг болсныг өнгөрсөн амралтын өдрүүдэд МАХН-ын төв байрны урд зохион байгуулсан арга хэмжээ тод томруунаар харууллаа. Нэг үгээр ипотекийн зээлийг тэг болгож, өдгөө хамрагдсан хүмүүсийн зээлийг үндсэн төлбөрт тооцох МАХН-ын “амлалт” иргэдийн хөлд дарагдах нь тэр.

МАХН-ыг, Н.Энхбаяр, С.Ганбаатар тэргүүтэй улстөрчдийг дэмжиж байгаадаа тэд очоогүй байх. Харин ипотекийн зээлийн хүүг тэг болгох, өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хүүнд төлсөн мөнгөө үндсэн төлбөртөө тооцуулах “чин хүсэл”-тэй нь МАХН-ын төв байрыг зорьсон байж таарна.

Тэглээ гээд иргэдийг буруутгаж боломгүй. Тэд бүгдээрээ ипотекийн зээлд хамрагдах, орон сууцтай болох хүсэлтэй. Гэхдээ ипотекийн зээл гэдэг нам гарч ирээд шийдчихдэг асуудал биш. Эдийн засаг талаасаа ч зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээсээ хамаарах асуудал. Өнөөгийн нөхцөлд биелэх боломж нь хомс. Гагцхүү тэдний “чин хүсэл”-д дулдуйдан улс төрийн ашиг хонжоо эрэлхийлж, сонгуулийн санал “худалдан” авч буйгаараа МАХН өөрсдөө эмгэнэлтэй харагдаж байгааг энд тодотгох гэсэн юм. Хатуухан хэлэхэд сонгуулийн амлалтаар иргэдийн бүртгэлийг нэгд нэгэнгүй бүртгэж авснаараа тэд хуулиа зөрчсөн хэрэг биш гэж үү. Үүнийг салбарын сайдаас УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хүртэл албан тушаалыг ээлж дараалан хашсан Н.Энхбаяр дарга хамгийн сайн мэдэх нэгэн. Мэдэхгүйдээ ийм арга хэмжээ зохион байгуулаагүй нь лав.  

Гол асуудал нь дарга асан Үүл баатар эрх мэдэлтэй, мөнгөтэй, бяртай байхдаа гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажлыг бараагүй байхад Н.Энхбаяр, С.Ганбаатар гэсэн гарын арав байтугай таван хуруунд хүрэхгүй автортой МАХН энэ зэргийн амлалт өгч, хэрэгжүүлэх нь юу л бол гэдэг нь өөрөө эргэлзээтэй. Бараг биелэх боломжгүй амлалт.

Цаашлаад УИХ, нийслэл, орон нутгийн сонгуульд ялалт байгуулж байвал юу ч хамаагүй амлаж, популизмыг дээд цэгт нь хүргэж болдгийг МАХН харуулав. Яг л А.С.Пушкины Алтан загасны үлгэрт гардаг шиг... Үлгэр үргэлж сайхнаар төгсдөг. Муугаар төгсөх нь ч бий. Тэр дундаа “Эмгэн ээрүүлээ бариад, эвдэрхий тэвштэйгээ үлдсэн” явдлыг санахад илүүдэхгүй. Юу үнэн энэ л үнэн.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (185.39.141.107)
    gudamjind jagsaj temtsej baisan nuhudiin dotor ..bvgd ganbaa shig sain hvn baigaagvi.. . hamgiin hogiin hamgiin bylduuch . muu sànaatai . byalduuch zalitai ni ni batzandan .... tiimdee ch ter ih hurald vldej chadsan .batzandangiin uuriinh ni esreg .. . hurliin haalga taglaad buidan chireed suult hiigeed baisan nymdorjtoigoo unuudur hushuu holbool ....ordond gomodool . buh buzar ni delgegdeel .. . kkk shine nam mam .ch geh shig ... bas zangaaraa bvrtgvvlj chadaj amjij baigaan shvv. iim l vhdelvvd hadand garaal modond aviraal baigaa yum daa
    2019 оны 10 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    10 цаг 47 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    12 цаг 45 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    13 цаг 24 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    14 цаг 43 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    16 цаг 32 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК