НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2019 оны аравдугаар сарын 7-нд буюу өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт боллоо. Урьдчилсан хэлэлцүүлгээс гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 22.ны өдрийн 09.30 цагт хуралдуулахаар товлосон байна.
Хэргийг нэхэн сануулбал, Нийслэлийн прокурорын газраас Ц.Сандуй, А.Ганбаатар нар холбогдуулан хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах" гэмт хэргээр зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн юм.
Сэтгэгдэл (4)