Монгол Улсын Засгийн газар Энэтхэгийн Улсын “Эксим” банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэж байна. Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эцсийн бүтээгдэхүүний үнэ хэд байхыг нарийвчилсан тооцооо, судалгаа хийж байж гарна. Нарийн тоог хэлэх боломжгүй. Шатахууны үнэ хөдлөхөөр бүх зүйлийн үнэ хөдөлгөдөг. Эргээд тогтворжиж өгдөггүй. Хэрвээ шахатуунаа дотооддоо үйлдвэрлэж эхэлвэл үнийн савалгаа арилна” гэсэн юм. Үүний дараа УИХ-ын гишүүд санал хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Оюунхорол "Зарчмын хувьд энэ төслийг дэмжиж байна. Газрын тосны үйлдвэр байгуулж, дотоодын хэрэгцээг хангаж, үнийг савалгааг барих үүднээс бид том мөрөөдсөн. Эхлүүлсэн нь сайн хэрэг. Сангийн сайдын оруулж ирсэн бичиг баримтаас үзэхэд тооцооллыг нарийн хийх шаардлагатай байна. Өмнө нь ярьж хэлж байсан үеэсээ өөрчлөгддөг буруу жишиг тогтож байгаа юм байна. Ирээдүй хойчид минь үлдэх өрийн дарамт. Энэ утгаараа биднээс хариуцлага нэхдэг. Өмнөх алдаагаа давтахгүйн тулд төслийн багийнхан одоо ярьж байгаа зүйлийнхээ үндэслэлийг танилцуулах шаардлагатай байна. Бид нарийн мэдээлэлтэй байж энэ асуудалд оролцох ёстой. Дэлхийн зах зээлээс хямд үнэтэй байна гэж анх тооцсон.
Гэтэл нэмж авах 236 сая ам.долларын зээл дээр хоолой цутгах, төмөр зам барихад дахиад 300 сая хэрэгтэй гэж байна.
Дээр нь дахиад зардал нэмэгдэнэ гэлээ. Энэ бол бага тоо биш. Ирээдүй хойчдоо үлдээх өр учраах нарийн тооцож, шийдвэр гаргах ёсой. Энэтхэгээс авч байгаа зээл учраас тэднийхээс бараа үйлчилгээнийхээ 60 хувийг авах ёстой гэж байна. Гэтэл дараа нь ашиг сонирхолын зөрчил үүссэн байна гэх вий. Улстөрчид энэ мэт тохироог мэдэхгүй өнгөрдөг. Гэтэл дараа нь асуудалд ордог. Ийм яршиг төвөгтөй яриа гаргахгүйн тулд одооноос бүх мэдээллийг үнэн гаргаж өгөх хэрэгтэй байна" гэлээ.
Г.Нацаг
Сэтгэгдэл (2)