Монгол Улсын Засгийн газар Энэтхэгийн Улсын “Эксим” банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэж байна. Хуралдааны үеэр нефт боловсруулах үйлдвэрээс гарсан эцсийн бүтээгдэхүүн болох "Нэг литр шатахууны үнэ хэд байх вэ" гэдэгт хуралдаанд оролцогчид хүчтэй шүүмжлэл хэлж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Улаан "Энэтхэгээс авах зээлийн нэмэлт гэрээ хэлэлцээрийг дэмжиж байна. Энэ төсөл бол жигдэрсэн төсөл. Хэрэгжилтийг түргэтгэж, үр өгөөжөө авах ёстой. Засгийн газар гурван стратегийн бодлго дэвшүүлсэний нэг нь нефтийг дотооддоо боловсруулах асуудал. Үүнийг шийдэхээс өөр аргагүй. Тулгамдсан асуудал. Дахин дахин нягтлах ёстой. Гэхдээ стратегийн асуудлыг шийдэхийн тулд олон талаас нь харах ёстой. Үнийн төвшин хэлэлцэх нь арай эртэдсэн зүйл болох вий" гэсэн санал гаргалаа.
Г.Нацаг
Сэтгэгдэл (1)