Булган аймгийн прокурорын газраас энэ сарын 01-нээс 02-нд шилжих шөнө хяналтын харьяа обьектуудын үйл ажиллагааг гэнэтийн байдлаар шалгасан байна.
Шалгалтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих анги, Шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байр, аж ахуйн хоригдол, Цагдаагийн газрын Албадах байруудын үйл ажиллагаатай танилцаж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллажээ.