Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Бат-Эрдэнэ: Хөрөнгө, орлого нь хэд дахин нэмэгдсэн М.Оюунчимэг, Л.Болд, Ж.Мөнхбат гишүүний асуудлыг хэлэлцэх байсан ч чадсангүй

2019-10-09
0
ЖИРГЭХ

УИХ-ын Ёс зүйн дэд хороо энэ сарын 8-ны өдрийн хуралдаанаар нэр бүхий гишүүдийн ёс зүй ба ХОМ-тэй холбоотой асуудлыг болон тус хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэх байсан юм. Гэвч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хурал хойшилсон. УИХ-ын Ёс зүйн дэд хороо дүрмээрээ УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг хэлэлцэхэд 2/3-оор буюу 9 гишүүнээс 6 нь ирж байж ирц бүрдэх ёстой. Гэтэл дэд хорооны ирц таван гишүүн ирсэн учир ийн хурал хойшлохоос өөр аргагүй болсон. Тодруулбал, Засгийн газрын гишүүн Х.Баделхан, Л.Мөнхбаатар нар дотооддоо, Д.Сарангэрэл гадаадад томилолттой байсан бол УИХ-ын гишүүн Б.Наранхүү мөн л хорооны хурлыг тасалсан юм. Энэ талаар Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнээс тодрууллаа. 

-Ёс зүйн дэд хорооны хурал дахин хойшиллоо. Гишүүд яагаад хорооны хуралд ирэхгүй байна вэ?

-Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хэлэлцээд энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Ёс зүйн дэд хороо хуралдана гээд заачихсан. Тийм учраас тэр хүмүүст мэдээлэл хангалттай хүрсэн байх ёстой. Ажил төрлөө зохицуулаад ирэх бололцоотой.

Хоёрдугаарт, "Давхар албан тушаалтай нөхдийг, Засгийн газрын гишүүдийг чөлөөлж өг" гэж би Их хурлын чуулган дээр хэлсэн. Тийм учраас Х.Баделхан, Д.Сарангэрэл нар чөлөөлөгдөж байгаа. Намын бүлгийнх нь дарга албан бичгээ ирүүлсэн байгаа. АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад “Хуралд суудаггүй Б.Наранхүү гишүүнийг өөрчилж өг” гэж бараг сарын өмнө уриалга хэлсэн. Тус зөвлөлөөс Б.Пүрэвдорж гишүүнийг санал болгосон. МАН-ын бүлгээс Д.Тогтохсүрэн, Б.Баттөмөр нарын гишүүдийг Засгийн газрын хоёр гишүүнийхээ оронд оруулъя гэж саналаа ирүүлсэн. Энэ асуудлаар өнөдөөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ёс зүйн дэд хорооны бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, түүнийг нь энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар ёсчлоод, дараа нь албажих юм. Ирэх долоо хоногт шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр 2/3-оор хурлаа хуралдуулах хэрэгтэй. Хорооны хурлаар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан. УИХ-ын нэгдсэн чуулганыг тасалдуулж, гишүүдийн картыг сугалаад байсан Шадар сайд Ө.Энхтүвшиний ёс зүйн асуудал, мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өчнөөн минутаар тасалдуулсан Д.Пүрэвдорж гишүүний ёс зүйн асуудлыг тус тус ярих ёстой байсан юм. Хоёр дахь асуудал нь бол “УИХ-ын гишүүдээс, тухайлбал М.Оюунчимэг, Л.Болд, Ж.Мөнхбат гэсэн гурван гишүүний хөрөнгө орлого нь хэд дахин нэмэгдсэн байна. Үүнийг шалгаж өгөөч. АТГ-т хандлаа, АТГ хуулиас хүлээсэн үүргийнхээ хүрээнд УИХ-ын Ёс зүйн дэд хороонд албан тоот ирсэн учир танайх шалгах юм байна” гэж “Бид уучлахгүй” гэдэг хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг шаардлага ирүүлсэн.

 

Бид УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дүрмийн шинэ төслийг боловсруулж байгаа. Өнөөдөр мөрдөгдөж байгаа нь маш хязгаарлагдмал. Жишээ нь, ёс зүйн алдаа гаргасан нөхдөд ямар хариуцлага оногдуулах вэ гэвэл, сануулах, шаардлагатай бол гишүүний ёс зүйн зөрчлийн асуудлыг холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүлэх, ёс зүйн зөрчлийн асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж хэлэлцүүлэх гэсэн цөөхөн заалт бий. Тиймээс шинэ дүрмээр өөрчлөх ёстой. Мөн процедурын хувьд их удаан үргэлжлэх юм билээ. Ирэх долоо хоногт Ёс зүйн дэд хороог хуралдуулж, гурван гишүүнтэй холбоотой асуудлыг шуурхай эхлүүлэхийн тулд би нэг гишүүнээр тухайн гишүүдийн ирүүлсэн тайлбараа өг гэж бичиг хүргүүлээд, тайлбартай нь танилцаж дүгнэлт гаргахаар Их хурлын гишүүнд хуваарилж өгсөн. Тэгэхээр ирэх долоо хоногт Ёс зүйн дэд хороо хуралдахаар бид гурав хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй, нэг гишүүнээр нь ахлуулсан Ажлын хэсэг гаргана. Ажлын хэсэг нь ажлын 21 хоногийн дотор тэр өргөдөл, санал гомдлыг шалгаж, дүгнэлтээ Ёс зүйн дэд хорооны хурлаар оруулна. Багагүй хугацаа орно.

“Бид уучлахгүй” хөдөлгөөнийхний залуусын шаардлагад, Авлигалын эсрэг хуулийн 13.2-т УИХ-ын гишүүн, төрийн дээд албан тушаалтнуудын асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгадаг биш, шууд АТГ, хуулийн байгууллага нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд шалгадаг хуулийн зохицуулалтыг хийж өгөөч гэсэн. Энэ бол зөв, хуулийн төслийг нь би санаачлаад явъя, батлуулахын төлөө хамтдаа ажиллая гэж тэр залууст хэлсэн. Зөв шаардлага тавьсан учир ажил болгоно.

-Б.Пүрэвдорж гишүүнийг АН-аас санал болгосон гэсэн. Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг тасалдуулсан гэдгээр нь авч хэлэцэнэ гэнэ. Өөрийнх нь асуудлыг өөрөө сонгогдож байгаа дэд хороогоор хэлэлцэх нь байна шүү дээ?

-Ёс зүйн дэд хорооны гишүүдийн асуудлыг ч авч хэлэлцэнэ. Ёс зүйн дэд хорооны гишүүдийн асуудлыг хэлэлцэхгүй гэсэн ойлголт байхгүй. Ёс зүйн дэд хорооны есөн гишүүн маш өндөр хариуцлагатай бай, хуралдааны дэгийг чанд сахиул, хөрөнгө орлогын асуудлаа нягтла, ямар ч асуудалгүй болго, бид өөрсдөөсөө эхлээд хариуцлагатай, ёс зүйтэй байж бусад гишүүддээ шаардлага тавина. Тэгж байж бусад төрийн албан хаагчиддаа үлгэрлэнэ гэж би шаардлага тавьж хэлдэг.

-УИХ-ын гишүүд ёс зүйгүй байна, хариуцлагагүй байна гэж их яригдаж байна. Гэтэл Ёс зүйн дэд хороо нь хуралдаж чадахгүй удлаа. Үүний цаана ямар нэгэн зохион байгуулалттай зүйл явагдаад байна уу. Эсвэл Б.Бат-Эрдэнэ дарга өөрөө хурлаа даргалж чадахгүй байна уу гэдэг зүйл яригдаж байна. 

-Өмнөх Ёс зүйн дэд хорооны дарга нь хуралддаггүй, дэд хороо нь дүрмээ биелүүлээд гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, хариуцлага хүлээлгэх, ядаж байнгын хорооны ирцийг бүрдүүлэх чиглэлээр шаардлага тавьдаггүй байсан. Би долдугаар сард энэ ажлыг аваад, УИХ-ын чуулган дээр байнга шаардаж байгаа. Тиймээс хангалттай ажиллаж байгаа гэж ойлгож байна. Би гишүүддээ бүгдэд нь мэдээлэл хүргэсэн. Төлөвлөгөөнд орсон, гэтэл ирэхгүй байна шүү дээ. Ирэхгүй байгаа гурван хүний нэрийг нь ч хэллээ.

-Б.Наранхүү гишүүн өнөөдрийг хүртэл Ёс зүйн дэд хорооны гишүүн байсаар байна. Гэтэл хариуцлага тооцохоор төлөвлөсөн гишүүдийн тоонд багтаагүй байна. Б.Наранхүү гишүүний асуудлыг тусад нь авч үзэх юм уу?

-Тусад нь авч үзнэ.

-Гурван гишүүн тайлбараа нотлох баримттайгаа ирүүлсэн үү?

-Тайлбараа ирүүлсэн. Тэрийг ёс зүйн дэд хороо хуралдаж байж хэлэлцэнэ. Тэд Ёс зүйн хорооны хуралтай гэдгийг хангалттай мэдсээр байж ирээгүй. Явах хүнээр ачаа бүү татуул гэдэг шиг, Засгийн газрын хоёр гишүүн солигдохоо мэдэж байгаа ч төрийн албаны ажлаа хийх ёстой шүү дээ.

-Хариуцлага тооцлоо гээд зүгээр л дэд хорооноос хасаад өнгөрөх юм уу?

-Ёс зүйн дүрмээ өөрчлөх юм бол өнөөдрийн яригдаад байгаа асуудлууд болох гишүүд бизнесийн үйл ажиллагаанд оролцдог, уул уурхайн лицензүүд авдаг, тендерт ордог, төр, ард түмний нэр барьж авдаг бондууд, ЖДҮ-ийн болон болвсролын сангийн зээл авдаг, ойрын хүмүүсээ төрийн албан тушаалаар угсаа залгуулан томилдог гэх мэт бүх асуудлыг хааж өгнө. Тиймээс шинэ дүрэм боловсруулж байгаа.

-Ёс зүйн дэд хорооны гишүүнийг сонгохдоо ямар шаардлага тавьдаг вэ?

-Ерөнхийдөө УИХ-ыг бүрдүүлж байгаа намын тэнцвэрт байдалтай холбоотойгоор, тухайлбал одоо ажлын хэсэг гаргахад намын харьяаллыг нь харгалзан үзэж байж томилно.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (66.181.188.198)
    Хамгийн ёс зүйгүй наранхүүг ёс зүйн хороонд оруулсаныг харахаар ямар их хурал вэ гэдэгнь ойлгомжтой.
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (150.129.143.60)
    Ungasan hoinoo hawchiw geh shig dorwon jiliin hugatsaa duuslaa daa odoo serj bgaa yum baihdaa.
    2019 оны 10 сарын 12 | Хариулах
  • Бат (203.91.118.180)
    энэ УИХ ч хогийн тантан болжээ. Хуралдаа суудаггүй Наранхүүг ёс зүйн хорооны гишүүн болгохоос илүү доромжлол дээрэлхэл гэж байх уу
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.161.28)
    Ерөөсөө энэ их хурал чадамжгүй.ёс зүйгүй шунахай хүмүүсээр дүүрсэн гэмт хэрэгтэнгүүд үүрлэсэн байгаа шүү дээ. Их хурал тарах буюу бүрэн эрх дууслаа шудрага хууль ажиллах юм бол бүгд шоронд орж ял авах байх даа. Тэр үед. А. Т. Г-- баахан хүн шалгаж хорьж өр барагдуулах байх даа.
    2019 оны 10 сарын 10 | Хариулах
  • Z (66.181.190.189)
    Hun uheed bhad zogsoohgui dahiad hun uhuulehnee
    2019 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.22.74)
    Хуралдаа суудаггүй Наранхүү очиж очиж Ёс зүйн байнгын хорооны гишүүн ч байх даа яахав дээ. Жинхэнэ дампуурал гэгч энэ дээ. Баттулга Хүрэлсүх Занданшатар улсаа яаж удирдаж байгааг харж баыгаа биздээ.
    2019 оны 10 сарын 09 | Хариулах
  • Иргэн (202.9.42.223)
    Хэн гэгч хүмүүс сонгосон юм вэ тэднээс нь яахуу гэж асуу нэг их дархлагдсан тэнэгүүд
    2019 оны 10 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    2 цаг 32 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    2 цаг 39 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    3 цаг 34 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    3 цаг 45 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    5 цаг 17 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    5 цаг 33 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    5 цаг 43 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    5 цаг 44 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    6 цаг 9 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    6 цаг 23 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    6 цаг 33 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    6 цаг 44 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    21 цаг 12 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    Өчигдөр 11 цаг 41 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    Өчигдөр 11 цаг 20 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ХХБ Өвөр Монголын банктай хамтран, тогтвортой хөгжил-ногоон санхүүжилтийн төслүүдийг дэмжи ажиллана
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК