Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНКазУ-д энэ сарын 10-наас 12-ны хооронд албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Маминтай нийт 25 минутын турш ганцаарчилсан уулзалт хийсэн байна. Уулзалтын дараа үргэлжлүүлэн хоёр улсын Засгийн газрын тэргүүнүүд албан ёсны хэлэлцээ хийж, дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд байлцлаа.
Үүнд,
- “Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын 1993 оны аравдугаар сарын 22-ны өдрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай протокол”
- “Терроризмтэй тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах, Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”
- “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам хоорондын 2008 оны наймдугаар сарын .2ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”
- “Боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам болон Бүгд Найрамдах, Казахстан Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам хоорондын хэлэлцээр”
- “Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”
- “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хот хооронд ах, дүү хотын харилцаа тогтоох тухай хэлэлцээр”
- “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Ургамал, газар тариалангийн хүрээлэн болон Бүгд Найрамдах Казахстан Улсын А.И.Бараеьын нэрэмжит Үхрийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн төв хоорондын хэлэлцээр” багтжээ.