Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Алтанхуяг: МАНАН-гийн систем дуусаагүй. Тэд мөнгөөрөө гараад л ирнэ

2019-10-11
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

МАНАН гэдэг зүйлийн цаана Ц.Элбэгдорж байдаг гэж ойлгодог. Учир нь энэ хүн Ерөнхийлөгчийн албан тушаал дээрээс МАН, АН-ыг холбосон. Эндээс өөрийн үгэнд орох, барьцаанд нь үлддэг хүмүүстэй нийлж монголын төрийг самарч эхэлсэн.

ЭШЛЭЛ 2.

Хоёр дахь хүн бол М.Энхболд. Ц.Элбэгдоржийн тухай 2016 оны дөрөвдүгээр сарын 4-нд, М.Энхболдыг мөн энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр анх хэлж байсан юм. Яасан гэхээр улсын эв нэгдлийг илэрхийлэгч хүн аль нэг намын дарга, хүчний байгууллагын даргыг ямар нэгэн байдлаар өөрийн гарт оруулж, багаа бүрдүүлэн Монгол төрийг самарсан. Үүнийг л МАНАН гээд байгаа юм.

ЭШЛЭЛ 3.

Ц.Элбэгдоржийн нэрийг хэлэхэд хэцүү байсан л даа. Энэ хэцүү юмыг хийдэг, хэлдэг хүн манай улсад байдаггүй юм байна. Эдгээр нь ямар нэгэн байдал тухайлбал, мөнгөөр холбогдсон, харилцаа хамааралтай хүмүүс. Тиймээс дуугардаггүй юм байна.

ЭШЛЭЛ 4.

Би Монголын төрд, бидний үр хүүхдүүдэд дахин муу муухай зүйл тохиолдохгүй байхын тулд хэлэхээс өөр аргагүйд хүрлээ. Ц.Элбэгдорж Н.Алтанхуяг өөрөө өргөдлөө өгсөн гэж худлаа хэлж байсан. Тэр нь хожим шүүхээр худал гэдэг нь тогтоогдсон.

ЭШЛЭЛ 5.

М.Энхболд намайг шүүхэд өгчихсөн байна лээ. Би “Хоёулаа шүүх дээр уулзъя. Гэхдээ та өөрөө хуралдаа ирээрэй. Олон нийтийн өмнө асуудлаа шийдье” гээд хэлчихсэн.

ЭШЛЭЛ 6.

Энэ хоёр хүний гардан гүйцэтгэгчид нь ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан, Дээд шүүхийн ерөнхий шүүгч асан Ц.Зориг, АТГ-ын дарга асан Н.Ганболд, АТГ-ын дарга Х.Энхжаргал, ЦЕГ-ын дарга асан Ө.Энхтөр нар юм. 1937 оных шиг дээрээс заавар өгөхөд гардан гүйцэтгэдэг хамгийн аюултай хүмүүс.

ЭШЛЭЛ 7.

Гардан гүйцэтгэгчид нь дан хуулийн байгууллагын, дарамталдаг, гартаа оруулдаг хүмүүс. Ц.Зориг Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр найман жил томилогдон ажилласан. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн нууц шүүх хуралдааныг даргалсан.

ЭШЛЭЛ 8.

Өмнөх шүүгчид дөрвөн жил томилогддог байтал Ц.Элбэгдорж дахин томилуулахын тулд шүүгчийг нэг удаа дөрвөн жилээр томилох нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргуулж байгаад найман жил ажиллуулсан.

ЭШЛЭЛ 9.

Д.Дорлигжав бид хоёр олон жил найзалсан. Гэхдээ найз ч гэсэн хэлэхээс өөр аргагүй. Миний үр хүүхдүүд ийм нийгэмд амьдрах ёсгүй. Энэ хүн зөвхөн улс төр биш бизнесийн олон хүнийг дээрэмдэх ажиллагаа хийсэн. Одоо энэ хэрэг нь замхрах гээд байна.

ЭШЛЭЛ 10.

МАНАН гэдэг нь хууль хүчний байгууллагынхныг гартаа оруулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өөрийн дохио, зангааны хүнийг тавина. Энэ нь үг дуугүй тушаал биелүүлнэ. Яг л 1937 он шиг. Дараа нь шүүхээ гартаа оруулсан. Тухайлбал, нүүрсний хэрэг гэдэг зохиомол хэрэг үүсгээд эд нар яаж ажилладгийг мэдэж авсан. Дээр нь АТГ-г гартаа авдаг. Уг нь авлигыг бууруулах, устгах ажлыг зохион байгуулдаг байх ёстой байхад өрсөлдөгчөө намнадаг хүн болгосон.

ЭШЛЭЛ 11.

Н.Ганболд гэдэг хүнийг Авлигатай тэмцэх газрын даргаар нь Ц.Элбэгдорж тавьсан. Энэ хүн М.Энхболдтой ямар холбоотой вэ. Түүнийг хотын дарга байхад хотын цагдаагийн дарга байсан. М.Энхболдыг Ерөнхий сайд байхад ТЕГ-ын даргаар ажиллаж байсан.

ЭШЛЭЛ 12.

Ц.Элбэгдорж, М.Энхболд нар нийлж байгаад Б.Хурцыг АТГ-ыг орлогч даргаар томилсон. Баруун европт шоронд байсан хүнийг томилсон. Хүнийг хэрэгт гүтгэхийн тулд юу л бол юуг зохиож, сэтгэл зүйгээр нь тамладаг. Хүний санаанд багтамгүй зүйлийг хийж чадсан.

ЭШЛЭЛ 13.

Н.Ганболдыг хугацаанаас нь өмнө өргөдлийг нь өгүүлсэн. Тухайн үед би УИХ-ын гишүүн байсан юм. 2017 онд бүрэн эрхийнх нь хугацаа дуусах ёстой байхад яагаад хугацаанаасаа өмнө АТГ-ын дарга өргөдөл өгдөг юм бол гээд тухайн үед би их гайхаж байсан юм. Учир нь Ц.Элбэгдорж 2017 оны зургадугаар сард яаж хүссэн явах болсон учраас Ерөнхийлөгчийн суудлаас буусны дараа АТГ-ын дарга өөр хүний хүн битгий байгаасай гэж хүссэн учраас дахин зургаан жилийн хугацаанд Х.Энхжаргал гэдэг хүнийг тавьсан.

ЭШЛЭЛ 14.

Монгол Улсад хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчим зэрэг бүх зүйл алдагдсан. Харин Ө.Энхтөрийг цагдаагийн даргаар нэг бол АТГ-ын Мөрдөн байцаах албаны даргаар томилдог байсан.

ЭШЛЭЛ 15.

Шинэчлэлийн Засгийн газрыг огцорсноос тав хоногийн дараа Б.Хурцыг ТЕГ-ын даргаар томилсон. Эдгээр хүн Монголын түүхэнд хийсэн хэрэг нь бичигдэж үлдэх ёстой. Учир нь монголын автономыг анх устгасан 15 хүн байдаг. Монголын нийгэм хэзээ зөв явах вэ гэхээр шударга ёс тогтож байж л зөв явна. Өрсөлдөгчөө ингэж бохир аргаар намнаж болдоггүй юм байна гэдгийг ойлгох ёстой.

ЭШЛЭЛ 16.

Э.Бат-Үүл дарга байна. Энэ хүн бол миний найз. Гэхдээ МАНАН-гийн гар хөл болж явсан. Бид хоёр найз нөхөрлөлөөс илүү манай улсын хувь заяа,  тусгаар тогтнол чухал. 2016 оны сонгуульд ялагдуулах зүйлийг системтэй, шат дараалалтай хийсэн. Сонгуулийн хуулийг битгий өөрчил л дөө Э.Бат-Үүл ээ. Буруу байхгүй юу. МАНАН-ынхны хийгээд байгаа зүйл шүү дээ гэхэд “үгүй” гээд бараг л ална, хядана дээрээ тулсан юм. Энэ хүн гавьяа байгуулсан уу байгуулсан. Тийм учраас баатар болсон. Гэхдээ одоо гай тарьж байгаа.

ЭШЛЭЛ 17.

Намайг намынхныгаа ингэж хэлээд байх юм гэж бодож байгаа байх. Нам байхгүй болчихсон. Монголын нийгэм МАНАН ба бусад болчихсон шүү дээ. МАНАН юугаараа аюулай гэвэл хууль хяналтын байгууллагыг гартаа оруулсан. Дээрх хүмүүс солигдсон боловч тэдний тавиулууд дуусаагүй. Хоёрдугаарт, маш их мөнгөтэй. Хэнийг ч захиалгаар алж чадна. Тийм ч учраас тэдний өөдөөс үг хэлэх хүн байдаггүй юм байна лээ.

ЭШЛЭЛ 18. 

Д.Эрдэнэбат мөн л миний найз. Гэхдээ тэр бас л хамаагүй. Ч.Сайханбилэг намайг Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байхад хоёр жил миний хажууд ЗГХЭГ-ын даргаар ажилласан. Би энэ хүнийг Ерөнхий сайдаар томилогдоход дэмжсэн. Бас ч гэж зовлон туулсан хүн их зүйл хийх байх, миний эхлүүлээд үлдээсэн ажлыг үргэлжлүүлэх байх гэж бодож байсан. Гэтэл хулгай дээрэм л хийсэн.

ЭШЛЭЛ 19.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат байна. МАНАН-ын гар хөл болсон хүн. Энэ бүлэг Ерөнхий сайдыг тоглоомын хүнээрээ тавьдаг.

ЭШЛЭЛ 20.

Т.Бадамжунай хамаг бантангийн эзэн. Мөрийтэй тоглогч. Монголын төрөөс бүх мөрийтэй тоглоомчдыг хөөж явуулах хэрэгтэй. улсаа тавиад тоглочих вий.

ЭШЛЭЛ 21.

С.Бямбацогт байна. Ц.Элбэгдоржийнд байж байдаг хүүхэд. Гэхдээ тэр үед МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан. Түүнчлэн Д.Хаянхярваа МАН-ын бүлгийн дарга.

ЭШЛЭЛ 22.

Өнгөрсөн хугацаанд болсон бүх зүйлийг эргээд харахад Ц.Пүрэвтүвшин гээд хүн манай Засгийн газрыг огцрохоос өмнөхөн 11 компанийн захирлаар нэг л өдөр тавигдсан байдаг. Үүнээс хойш 11 хоногийн дараа Д.Хаянхярваагийн бланк дээр шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах шаардлагыг төвьсан байдаг. Ингээд харахад бүх зүйл хоорондоо холбоотой гэдэг нь харагдаж байна.

ЭШЛЭЛ 23.

Эдгээр хүмүүсийн систем дуусаагүй. Энэ тухай яагаад яриад байна гэхээр удахгүй сонгууль болно. Дахиад МАНАН-гийнхан гараад ирвэл яах вэ. Тэд чинь их мөнгөтэй хүмүүс. Мөнгөөрөө гараад л ирнэ.

ЭШЛЭЛ 24.

Энэ байдлаар явбал дахиад гарч ирэх магадлал их байна шүү. Монголд шударга ёс тогтохын тулд шударга шүүх, буруу юм хийсэн хүмүүс шийтгэлээ авдаг, улстөрчид ёсзүйтэй байх шаардлагатай гэдгийг хэлье.

image

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Монголын төрд үүрэлсэн шударга бустай тэмцэх асуудал саармагжиж байгаа талаар байр сууриа илэрхийлж, МАНАН бүлэглэлийн бүрэлдэхүүнийг зарласан билээ. Түүний мэдэгдлээс ОНЦЛОХ-24 эшлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
"The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • ээгий (202.70.34.38)
    Чи бас их идсэн хүний нэг дээ шалчиг чалчаа авгай шиг одоо больж үз
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
  • На (117.136.3.164)
    Нямдорж ах нь их шударга бусад нь новшнууд гэж байна
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
  • Zochin (188.226.184.113)
    Худлаа их л жужиглэх юм даа. Уг нь ерөнхий сайд байсан хүн чиг хандлага зарчим тоо баримт яримаар юм. Хэдэн хүний нэрийн хэлхээс бариад л шалчигнах юм. Асуудал энэ хэдэн хүнд биш юуг эрхэмлэх вэ гэдэгт байгаа. Өөрийн хамаатан ойрын хэдийг албан тушаалд тавьдагаа болихоос эхлээд л юмнууд байгаа
    2019 оны 10 сарын 19 | Хариулах
    • Шалчиг цаашаа авгай
      2019 оны 10 сарын 19
  • Зочин (66.181.161.55)
    Нээрээ Баттулга ерөнхийлөгч Хурц Элбэгдоржийг яах ч гүй яаж ч чадахгүй байгаан биш үү.Эрдэнэт Дорлигжавын хэрэг замхраад байгааг нь үнэн.хэлж.Хоорондоо тэврэлдэж байгааг нь..!!!
    2019 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.55)
    Манан алга болохгүйн байна гэж ойлгоод зөвлөхөө өгч дээ.Цаг хугацаа харуулна даа.Ганцаардаад хэлэ х гэсэн зүйлээ хэлж.Манан дахиад гарвал Монгол зарагдана.Би мэдэж байна гээд байсан.Түүхэнд үлдэх үг хэлсэн байх вий.Бодмоор л үнэн үгээ аргагүйдээд хэлсэн гэж ойлгов.Шударга л хэлж дээ.
    2019 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (192.82.69.78)
    Энэ илжиг өөрөө жинхэнэ манантуулсан хүн шүү. Баяртай хамтарч стандартын бус засгийн газар гэгчийг байгуулж оюу толгойг нохойн замд нь оруулсан нүгэлтэн мөнөөс мөн билээ. Тэгээд одоо элдэв долоон юм ярьж жүжиглэнэ. Мөн ч туйлбаргүй амьтан даа. Ийм юмаар ерөнхий сайд тавьж байдаг монголын төр дампуурчээ
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
  • dua (103.26.195.162)
    taniig demjnee ta daanch gantsaardaad bn.odoo ard tumen ted nariig songohgui bhaa,
    2019 оны 10 сарын 16 | Хариулах
  • СОНГОГЧ (103.229.123.237)
    ЯМАР БОЛОВЧ ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН БАЙСАН ХҮН ШҮҮ ДЭЭ, ТИЙМЭЭС ОРГҮЙ ЗҮЙЛ ЯРИХГҮЙ, БАС ЮУ ХЭЛЖ БАЙГААГАА МЭДДЭГ ХҮН БАЙХ ШҮҮ. ХАМТРАН ЗҮТГЭЖ ЯВСАН НӨХӨДДӨӨ УЛААН НҮҮРЭН ДЭЭР НЬ ИНГЭЖ ХЭЛЖ ЧАДАХ ХҮН ӨӨР БАЙНА УУ ДАА, ТЭГЭЭД??? ДЭМЖИЖ БАЙНА, ҮНЭНИЙГ Л ХЭЛСЭН БАЙНА. НЭГ Ч ГЭСЭН ИНГЭЭД ДУУГАРЧ ЧАДДАГ ХҮН БАЙГАА НЬ БАС ЗОЛ ЮМ ДАА.
    2019 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (203.169.50.92)
    Алтанхуяг чинь харин ч зөв, шударга хүн шүү. Даанч ганцаарддаг байх.
    2019 оны 10 сарын 16 | Хариулах
  • зочин (124.158.73.28)
    Энэ хүн МАНАН-гийн хамгийн том найруулагч Нямдорж ахынхаа талаар яагаад ганц үг ган хийхгүй байна
    2019 оны 10 сарын 15 | Хариулах
  • ЭНЭ ХОГ ОДОО БОЛИХ БОЛООГУЙ ЮУ, (103.57.95.161)
    Увсын шаар , Нямдорж тагнуулын бууны нохой .АН с амбаардуулсан тавьтаргуй шаар
    2019 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (122.201.19.99)
    Элбэгдоржийг одоол барьж шоронд хатаахгүй бол монголчууд хэзээч нар үзхэгүй Монголчуудыг мөнгөөр худалдаж аваад өөрийн хүмүүсийг төрд ажилуулаад өөрөө ХААН болно гээд мөрөөдөөд явж байгаа
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • ТУНГААЖ БОД (103.111.68.3)
    ЭЛБЭГЭЭ ЭРДЭНЭТИЙН ОВООЛГО ШОРООНООС ЗЭС ГАРГАДАГ ИЗРАЙЛЬ ТЕХНОЛГИОР АЖИЛЛАЖ ИХ Ч МӨНГӨ ОЛЖ БАЙНА ТЭР НЬ СОНГУУЛЬД ЗОРИУЛАГДАЖ СОНЭГОГЧДЫГ Ч ХУДАЛДАЖ АВНА ДАА. ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ӨӨРӨӨ МӨНГӨТЭЙ ГАЗАР БАЙЖ ЭЛБЭГДОРЖИЙН ОРУУЛЖ ИРСЭН ТЕХНОЛОГИЙГ ОРУУЛЖ ИРЭЭД АЖИЛЛАВАЛ ОРЛОГОО НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ Ч БАЙНА ДАА. ДААНЧ ХИЙХ ХҮСЭЛ АЛГА ДАА
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.245.34)
    Мөнгөтэй бол хэнч байсан гардаг гэдгийг хүлээн зөвшөөрлөө мал шүү.
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Иргэн (202.72.245.204)
    ҮНЭН ШҮҮ
    2019 оны 10 сарын 13 | Хариулах
  • ьосх (103.212.117.252)
    МАН АН хоёр бол адилхан хулгайч луйварчдын бүлэглэл юмаа
    2019 оны 10 сарын 12 | Хариулах
  • Халх (202.9.42.213)
    Энэ сөөнгө дөрвөд Алтанхуяг хонгил гэж худлаа хашгирахаас өөр юм байхгүй новш шүүдээ. Хүргэн Дэнзэн гээ шоронд явуулчихаад өширхсөндөө хонил, манан гэж худлаа донгодох юм. Увс Нядорж ахаасаа даалгавар аваад одоо бас дахиад чалчиж эхлэв, хэн ч тоохгүйдээ.
    2019 оны 10 сарын 12 | Хариулах
    • Зочин
      Яг тийм
      2019 оны 10 сарын 12
  • Зочин (64.119.25.125)
    Хулгайч хулгайчаа яллаад байгаа болохоос үнэн л дээ.Хоржоонтой нь энэ хулгайч нь нөгөө хулгайчдаа жийгдчихээрээ нөгөөдүүлээ муулж уснаас хуурай гарах гэж нохойтож байна.
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
    • зочин
      Үнэн үнэн Увсынхан гэж шуналын дэвнүүд байдаг та нар бодоод үзээрэй МАН АН гэлтгүй түрүүчээсээ ялаа аваад явж байна
      2019 оны 10 сарын 11
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    8 цаг 18 мин
  • Б.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
    8 цаг 23 мин
  • Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
    12 цаг 47 мин
  • Израилын нийгэм гүн хуваагдалтай байгаа энэ үед шийдвэрлэх сонгууль болно
    15 цаг 2 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    15 цаг 10 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    16 цаг 31 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    17 цаг 57 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    18 цаг 10 мин
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    18 цаг 31 мин
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    18 цаг 42 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    18 цаг 52 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    18 цаг 58 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    19 цаг 10 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    19 цаг 31 мин
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    19 цаг 35 мин
  • Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ
    19 цаг 36 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    19 цаг 41 мин
  • ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана
    19 цаг 46 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    2026-10-24
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    2026-10-24
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК