Монгол Улсын 69 дипломатчийг Польшийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан баримтар дэлгэсэн билээ. Дээрх иргэдийг 2004-2008 оны хооронд эрэн сурвалжилж байсан гэх ч чухам ямар шалтгаанаар нийтэд ил болоогүй нь тодорхойгүй байсаар байна.
Тэгвэл үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Энэ бол 2009 оны жагсаалт. Бүгдийг нь цагдаад өгсөн. Шалгалт хийж байна. Польшийн цагдаагаас хэрэг үүсгээд манай мөрдөн байцаах газар хүсэлт нь орж ирээд, Мөрдөн байцаах газраас Гадаад харилцааны яаманд ирсэн. Бид гаднын хууль хүчний байгууллагатай шууд харьцаж ажилладаггүй. Ирсэн мэдээллийг нь бүгдийг нь өгч явуулсан.
Баригдсан хүмүүсийг би бүгдийг нь хөөж явуулсан. Миний гарын үсэг хүртэл бий. Дараа нь таван жилийн дараа эргээд ирэхэд бүгдийг нь буцаагаад авчихсан байсан. Би ахиад бүгдийг нь хөөж явуулсан. Эдгээр 69 хүний дотор яваагүй хүн бий. Шалгалтаар тодорхой болгоод шийд гаргана. Учир нь Польшийн цагдаагийн газраас ямар нэгэн бичиг ирээгүй байхад “Би мэдэж байна” гээд шийдвэр гаргах боломжгүй. Учир нь энэ 69 хүний дотор Европ ч явж үзээгүй хүний нэр байна, нас барчихсан хүн ч байна" гэжээ.
Г.Алимаа
Сэтгэгдэл (12)