Сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар холбогдох албанаас мэдээлэл хийх үеэрээ Улаанбаатар хот руу түүхий нүүрс хулгайгаар оруулж ирсэн болсон талаар онцолсон байна. Тодруулбал, уг асуудалтай холбогдуулан шуурхай штабын бүрэлдэхүүн хуралдсан аж. Хурлаас төвийн зургаан дүүргийн долоон постоор тарвага болон түүхий нүүрс оруулах эрсдэлтэй учраас алба хаагчийг нэмж ажиллуулах шийдвэр гаргажээ.
Сайжруулсан түлштэй холбоотой асуудал сөхөгдсөн энэ цаг үед тус түлшийг хэрэглэхээс эмээх иргэд олшроод буй. Тэгвэл эл хэргийг дагаад түүхий нүүрснээс гадна мод хулгайгаар болон хууль зөрчиж огтлох хэрэг цөөнгүй гарах болжээ. Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хот руу хулгайгаар бэлтгэсэн модыг их хэмжээгээр нийлүүлэхийг завдсан хэрэг гарсан байна. Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байгаа бөгөөд ой хамгаалагчид хууль бус үйлдэлтэй тэмцэхээр эргүүл хяналтын ажлаа чангатгасан байна.