Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна. Шүүх хурал өмнө нь хэд хэдэн удаа зарлагдсан. Хамгийн сүүлд энэ сарын 3-ны өдөр товлогдсон шүүх хурлын өмнө шүүгдэгч Д.Гантулга өмгөөлөгч Г.Батбаяраас татгалзаж, шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ж.Наранбаяр нарын хамт оролцох тухай хүсэлт гаргасаны дагуу хойшлогдсон.
Тэгвэл өнөөдрийн шүүх хуралд шүүгчээр С.Базарханд, улсын яллагчаар Н.Ням-Очир нар харин шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ж.Наранбаяр хохирогч Э.Амаржаргал, Ч.Наранзаяа, хохирогчийн өмгөөлөгч Б.Мэргэн, Э.Хашчулуун, Б.Ариунбаяр нар оролцож байгаа аж.
Сэтгэгдэл (1)