Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Суварга багийн Бааст голын баруун эргийн шавраас эрэгтэй хүний цогцос олдсон тухай мэдээлэл мэдээлэл тус аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 16-нд ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид очиход тус сумын харьяат, 63 настай, эрэгтэй Б-ийн цогцос шаварт байсан аж. Амь хохирогчийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн бөгөөд гаднын нөлөөтэй эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж байна.