Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хурал боллоо. Шүүх хурлын үеэр шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэл хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаснаар шүүх хурлыг ирэх сарын 1-ний өдрийн 09.30 цаг хүртэл хойшлууллаа.
Харин шүүх хуралдаан хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсон байна.
Тус хэрэгт нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн юм.
Сэтгэгдэл (1)