УИХ-ын ээлжит чуулганаар 2020 оны улсын төсөв хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар 2012-2016 оны хооронд бий болсон алдаа, завхарлыг засахад асар их хөрөнгө мөнгө, цаг зарцуулсан. Тухайн үеийн өрнөөс 7.4 их наяд төгрөгийн өр дарсан гэж Сангийн яамнаас мэдэгдсэн. Үүнийг ард түмэнд хүргэх тал дээр ажиллах ёстой гэсэн санал гаргасан юм. Түүнчлэн “Төсвийн алдагдал 18 хувьд хүрээд байсан 5.1 болгож бууруулсан. Энэ бол том амжилт. Зарлагын реформын анхаарах хэрэгтэй. Төрийн байгууллагын албан өрөөг зөвөөр зохицуулахад асар их зардал хэмнэгдэнэ. Ажлын цагийн хуваарын өөрчлөлтөөс дулааны хэмнэлт гарна. Энэ мэтчилэн зарлагын реформ хийх боломжтой. Үүнд анхаарах ёстой.
Дараагийн нэг асуудал нь “Саарал жагсаалт”.
Өчигдөр буюу энэ сарын 16-нд АН-ын зүгээс мэдэгдэл хийлээ. Гэтэл Монголбанкнаас их зөв мэдэгдэл хийж байна лээ. “2016, 2017 онд энэ шийдвэр гарчихсан байсан. Ард түмэнд зарлах уу, үгүй юу гэдэг шийдвэр энэ хурлаар гарна. Энэ жагсаалтад Монгол Улс 2013-2014 онд орж байсан. Олон улсын хяналтад орж байгаа гэсэн үг” гэж . Эндээс гарч болох эрсдэл бий. Гадаад бодлого, гадаад валютын гүйлгээ, хөрөнгө оруулалт, зээлжих зэрэглэл гээд. Өмнө нь өгсөн зөвлөмжийн биелэлт 20*20 харьцаатай байсан бол одоо 35*5 харьцаатай байх жишээний. Нийт 11 зөвлөмжийн 7-г нь биелүүлсэн гээд тоо байна. Энэ мэт тодорхой тоонуудаа олон нийтэд зөв хүргэхгүй бол өөрсдийн хийсэн буруу зүйлээ харахгүй бидний буруу мэт аашлах зүйл байна.
2021 оноос өрийн асар их дарамт ирнэ. 2.9 тэрбум ам.долларын асуудал бий. Үүнийг эдийн засагт ямар нэгэн дарамт үзүүлэхгүйгээр яаж төлөх бэ.
Дараагийн асуудал нь БСШУС-ын салбарын жижиг гэж хэлж болохоор урсгал зардал байна. Хоолны зардал нэмж байгаад баярлалаа. Үүнээс гадна хатуу, зөөлөн тоглоом, компьютер, хөгжим техник аппарат, сандал ширээний хангамжийг яагаад орхигдуулсан юм бэ. Уг нь их зардал биш шүү дээ. Олон газрын энэ мэт жижиг зардал хаягдаж ирлээ. Сангийн яам үүнд анхаарал хандуулаач. Жишээлбэл, манай тойрогт гэхэд ирэх жил найман шинэ байгууламж ашиглалтад орно. Соёлын төв, дотуур байр, цэцэрлэг, хичээлийн байр. Гэтэл ширээ, сандал, аппарат, тоглоом зэрэг зардал алга. Орон нутгийн төсөвт тусгаж байгаа ч хангалтгүй байна. Энэ оны төсөвт тусгах боломжгүй юу?” гэсэн санал гаргасан юм.
Үүний хариуд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Саарал жагсаалт”-ын шийдвэрийг Парисын цагаар энэ баасан гарагийн 18.00 цагт зарлах ёстой. Гэтэл энэ талаар АН-ынхан мэдэгдэл хийсэн нь ёс зүйгүй асуудал.
Өмнө нь энэ жагсаалтад нэг удаа ороод гарсан.
Шалтгаан нь 2008 онд батлагдсан Татварын өршөөлийн тухай хууль. Одоогийн мөнгө угаахтай холбоотой асуудлаарх зүйл бол мөн ялгаагүй Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуультай холбоотой уялдаж гарсан зүйл. Үүнээс гадна банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн хөрөнгийг шалгаж үзэхэд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг ашигласан байсан. “Саарал жагсаалт”-д хоёр удаа орох болсон шалтгааны цаана ийм асуудал бий.
Ахиад хэд хэдэн шалтгаан бий. Янз бүрийн хэрэг хийдэг. Яригддаг. Энэ нь замхардаг.
Санхүүгийн хувьд олон төрлийн асуудал гарсан. Тухайлбал, Хөгжлийн банктай холбоотой асуудал. Энэ мэт бүх зүйл “Саарал жагсаалт”-тай холбоотой.
Дараагийн асуудлын шинээр баригдаж байгаа цэцэрлэг, сургууль, зарим орон тоотой холбоотой зардлыг төсөвт тусгасан" гэлээ.
Ингээд УИХ-ын ээлжит чуулган завсарлаж, үдээс хойш хуралдахаар боллоо.
Г.Нацаг
Сэтгэгдэл (2)