Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Эрдэнэболд: 2007 оны нийтийн тээврийн хэрэгслийг ирэх оноос өмнө бүрэн ашиглалтаас гаргана

2019-10-22
0
ЖИРГЭХ

Нийтийн тээврийн хэрэгсэлд шинээр нэвтэрсэн “ЭКСПРЕСС” автобус болон бусад асуудлаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэболд ярилцлаа.


-Нийтийн тээврийн хэрэгслүүдэд утаа шүүгч сууриулуулах асуудал ямар үе шаттай явж байна вэ?

-Жайка төсөл хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар өнгөрсөн онд 30 тээврийн хэрэгсэлд утаа шүүгч суурилуулсан. Уг ажил 99.9 хувь буюу эерэг үр дүнтэй байсан учраас өнгөрсөн наймдугаар сард үлдсэн тээврийн хэрэгслүүдэд хүлээлгэн өгсөн. Мөн БОАЖЯ-д 150 автобусанд шүүгч тавих тендер зарлагдан, шалгаруулалтын үе шатандаа явж байна. Ер нь дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэлд үе шаттайгаар шүүлтүүр тавьж, хорт хийнээс иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар бодлогын барин ажиллаж байна.

Мөн энэ оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар нийтийн тээвэрт нийт 108 тээврийн хэрэгсэл газан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл буюу парк шинэчлэлт хийгдсэн бүртгэлтэй байна. Энэ тоо аравдугаар сарын байдлаар 150 орчим болж нэмэгдсэн. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос нийтийн тээврийн үйлчилгээний автобусыг үе шаттайгаар цахилгаан болон евро5 хөдөлгүүртэй болгож байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийг CNJ буюу байгалийн хийгэр ажилладаг болгох бодлого барин ажиллаж байна. Уг хөдөлгүүрийг ханган нийлүүлдэг компанийн нийлүүлэлт хоёр улсын хоорондын харилцаанаас үүдэн тасалдах асуудал гарсан. Гэхдээ бодлогын хүрээнд CNJ хөдөгүүрийг дэмжинэ. Уг хөдөлгүүрийг нийтийн тээврийн хэрэгсэлд нэвтрүүлснээр хар утаа арилх хийгээд өвлийн цагт дулаан байдаг давуу талтай. Бүх тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг нэг дор шинэчлэх боломжгүй ч тухайн жилийн насжилтаар 12 жил үйлчилгээнд явж хасагдсан тээврийн хэрэгслүүд парк шинэчлэлтээр CNJ хөдөлгүүртэй болно гэсэн үг.

-Өвөлжилтийн бэлтгэл ажил ямар хувьтай явж байна вэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын тушаалаар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газартай гэрээтэй байдаг аж ахуйн нэгжүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажилд хяналт шалгалтыг явуулж байна. Өнөөдрийн байдлаар шалгалтын ажил 70 хувьтай явж байна. Шалгалтыг аж ахуйн нэгжийн өглөөний эх авалт болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал зэргээр нь үнэлэн шалгадаг. Энэ нь иргэд нийтийн тээврийн хэрэгслээр тав тухтай үйлчлүүлэх нөхцөлийг хангах зорилготой юм. Мөн иргэдийн хувьд автобус хүлээлт их байдаг. Тиймээс уг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

-Шалгалтад хэчнээн нэгтгэл компанийн тээврийн хэрэгсэл хамрагдсан бэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээтэй 18 аж ахуйн нэгж байдаг. Үүнээс төрийн өмчийн хоёр аж ахуйн нэгж байдаг. Шалгалтыг төрийн өмчийн аж ахуйн нэгжээс эхэлж, дулаалгыг нэмэгдүүлэх зэрэг талаар нэг сарын хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Мөн гэрээтэй аж ахуйн нэгжүүдэд Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах өгсөн. Тухайлбал, шахмал түлшийг хориглох, дэд бүтцийн асуудлыг шийдэх зэрэг мөн тээврийн хэрэгслүүд өглөө гарахдаа дулаан гаражнаас гарах ёстой. Тиймээс гаражийн асуудал чухал байна. Хариуцлага тооцох гэхээс илүү зөвлөн туслах байдлаар илэрсэн зөрчлүүдийг хурдан хугацаанд арилгахад анхаарч байна. Энэ хүрээнд өгөгдсөн хугацааны дараа хяналт шалгалтыг дахин хийнэ.

-Уг нь иргэдийг хурдан хугацаанд зорчуулах зорилгоор Экспресс үйлчилгээ нэвтрүүлсэн шүү дээ. Гэвч үйлчилгээнд явахаа больчихсон гэж яриад байх юм?

-Нийтийн тээврийн үйлчилгээний газраас Экспресс үйлчилгээг гурван чиглэлд явуулсан ч Экспресс чиглэлийн зорилт төдийлөн хангагдахгүй байсан юм. Тухайлбал, Энхтайвны гүүрээр тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөний дүрмийг барьж зорчихгүйн улмаас Экспресс чиглэлийн автобуснууд нэгдүгээр эгнээгээр зорчиход хүндрэлтэй байна. Уг нь Экспресс чиглэлийн автобус иргэдийн цагийг хэмнэх зорилготой. Гэвч дээрх шалтгааны улмаас энэ нөхцөл хангагдаж чадахгүй байна.

-Иргэдийн автобус хүлээх хүлээлтийг бууруулах чиглэлээр ажиллаж байна гэсэн. Тэгвэл нэг чиглэлийн автобусны тоо хэд болж нэмэгдсэн бэ?

-Ачаалал ихтэй 38 чиглэлийн тээврийн хэрэгслийг ачаалал ихтэй үеэр нь нэмэгдүүлж ажиллаж байна. Учир нь өдрийн цагаар тээврийн хэрэгсэлд багтахгүй байна, хүлээгдэж байна гэсэн гомдол харьцангуй бага байдаг. Тиймээс өглөө, оройн ид ачаалалтай үеэр тээврийн хэрэгслийн тоог 1-2 тоогоор нэмэгдүүлнэ. Ингэснээр интервалын хугацаа ойртож байгаа юм. Өөрөөр хэлбэл, давтамж, хүртээмж нь нэмэгдсэн гэсэн үг.

-Нийтийн тээвэр эрүүл ахуйн шаардлага хангаж, хүлээлтийн хугацаа нь багасчихвал хувийн машинтайгаа түгжрэл нэмж явахгүй гэж ярих иргэд цөөнгүй байна. Иргэдийн хүсээд байгаа тав тухтай орчинг яаж бий болгох вэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээний газарт тулгамдаж байгаа асуудлын талаар Хотын дарга хэд хоногийн өмнө ирж ажилласан. Уг нь тээврийн хэрэгслүүд орой бүр буухдаа бааздаа цэвэрлэгээгээ хийдэг. Ингэж байж шугам замд гарах эрхээ авдаг. Мөн дан ганц нийтийн тээврийн цэвэрлэгээ хангалтгүй гэдэг шалтгаанаас гадна иргэдийн соёл, ухамсар муу байна. Тухайлбал, суудал дээр суучихаад бүрээсэнд гутлаа арчдаг, хогоо бүрээсэн дотор нь хаядаг зэрэг асуудал гардаг. Тиймээс иргэд маань бидний ажлыг ойлгож, хамтарч ажилладаг байгаасай гэж хүсч байна.

Түүнчлэн нэгтгэл үйлчилгээний III баазад “Bus service” үйлчилгээг нэвтрүүллээ. Энэ нь автобус эцсийн буудал дээр ирээд хүнээ буулгаад 2-3 минутын дотор чийгтэй цэвэрлэгээ хийх юм. Уг ажил туршилтын хугацаандаа явагдаж байна.

-Нийтийн тээвэрт хэчнээн автобус үйлчилгээнд явж байна вэ. Үйлчилгээнээс гарсан автобус бий юу?

-Иргэд шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлдэг гэсэн ташаа мэдээлэлтэй байдаг. Тийм биш. Нийтийн тээврийн “5012” гэсэн стандарт байдаг. Нийтийн тээврийн насжилт стандартын дагуу 12 жил байдаг. Өөрөөр хэлбэл, 12 жил үйлчилгээнд явж хэрэглээнээс гарна гэсэн үг. Энэ жилийн хувьд 2007 оны тээврийн хэрэгслүүд нас нь гүйцсэн бөгөөд ирэх арванхоёрдугаар сарын 31 гэхэд үйлчилгээнээс хасагдах юм. Салбарын хэмжээнд 220 ширхэг тээврийн хэрэгсэл 2007 онд бүртгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, оны сүүлд хасагдаж байга тээврийн хэрэгслийн тоогоор парк шинэчлэлт хийнэ гэсэн үг.

-Шинээр оруулж ирсэн нийтийн тээвэрт актлагдсан автобусныхаа техникийн суурилуулдаг. Үүнээс үүдэн нийтийн тээврээс гарах хар утаа гарч байгаа талаар иргэдийн дунд яриа байна. Энэ үнэн үү?

-Нийтийн тээврийн үйлчилгээний газар оношлогооны төвтэй байдаг. Тэгэхээр нийтийн тээврийн гэсэн тодотголтой хүүхдийн болон ажилчдын автобус зэрэг гэрээтэй байгууллага жилд хоёр удаа заавал оношилгоонд ордог. Өнөөдрийн байдлаар намрын оношилгоо явж байна. Тиймээс эд ангиудыг нь сольдог гэх зүйл ташаа мэдээлэл. Утаа гараад байгаа хэд хэдэн хүчин зүйл байна. Үүний нэг нь түлшний асуудал.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    6 цаг 9 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    9 цаг 31 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    9 цаг 36 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК