Дуучин Б.Амархүү хар тамхины төрлийн ургамал түүж, бэлтгэсэн болох нь нотлогдсон байна. Тиймээс түүнд холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллах саналтайгаар шүүхэд шилжүүлсэн талаар нийслэлийн Прокурорын газраас мэдэгдлээ. Хэргийг тодруулбал, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн сарын 20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү өөрийн эзэмшлийн автомашиндаа хар тамхины төрлийн ургамал хэрэглэж байгаад үйлдэл дээр нь баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон.
Тиймээс нийслэлийн прокурорын газраас дуучин Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Г.Алимаа
Сэтгэгдэл (4)