Монгол Улсын аварга Д.Хадбаатарын нэрэмжит сумын цолтнуудын барилдаан Төв аймгийн Зуунмод хотод боллоо. Сумын цолтон 107, залуу бөх 10, нийт 117 бөх зодоглосон энэхүү барилдаанд Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, сумын заан Баттөмөрийн Батбаян долоо даван түрүүлж, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, сумын заан Ёндонгийн Гантулга зургаа даван үзүүрлэв. Харин их шөвөгт Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын заан Баярын Данзанрагчаа, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын заан Эрдэнээгийн Буянтогтох нар шалгарсан байна.
Д.Хадбаатар аварга нь 1971 онд сумын заан, 1972 онд улсын начин, 1975 онд улсын заан, 1976 онд улсын арслан, 1980 онд улсын аварга цол хүртэж байлаа.
Б.Жаргал