Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ эрэгтэйчүүдийн ангиллаар өчигдөр Унгарын нийслэл Будапештэд эхэллээ. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Тэмүүлэн эхний ялалтаа авлаа. Тэрбээр Беларусийн Александр Павлюченког оноогоор цэвэр (10:0) ялсан бөгөөд 1/8 шигшээд 2018 оны залуучуудын Европын аварга ОХУ-ын Черман Валиевтай барилдана.