Спорт-Олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор БНХАУ-ын Үндэсний олимпийн хорооноос Спортын залуу зүтгэлтэн сургалт-семинарыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү сургалт-семинарыг өмнө нь зургаан удаа явуулахад олон улсын 200 гаруй спортын сэтгүүлчийг хамруулсан байна. Тэгвэл долоо дахь удаагийн сургалт арваннэгдүгээр сарын 3-8-нд зохион байгуулах бөгөөд энэ удаад манай улсаас Монголын хөлбөмбөгийн холбооноос тодорхойлсоны дагуу "Mongol HD" телевизийн спортын сэтгүүлч Э.Энхбаяр оролцохоор болов. Үүнтэй холбогдуулан МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал спортын сэтгүүлч Э.Энхбаярыг хүлээн авч уулзан амжилт хүслээ.
Б.Жаргал