Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Хятад иргэд 2.5 сая орчим ам.долларыг кибер гэмт хэргийн замаар олсон байж болзошгүй"

2019-11-03
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлаас хүргэж байна.


Улс төрийн болон өндөр албан тушаалд томилогдож байгаа иргэдэд ажлын туршлага, мэдлэг чадвараас гадна ёс зүйн сургалтад хамруулдаг болъё. Өгзөг барьсан даргын балгаар “зэрлэгүүд” хэмээн солонгосчууд биднийг цахим сүлжээгээрээ цоллож байна. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг шиг тэнд ажиллаж, амьдардаг 46 мянга орчим монгол иргэдийг ч гэсэн ингэж харж, хардаж цоллож буй нь лавтай. Эх нутагтаа эцгийнхээ нэрээр овоглох ч харь улсад Монголоороо л овоглоно. Тиймээс улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудыг албан тушаалд томилохоос өмнө ёс зүйн сургалтад хамруулж байвал яасан юм бэ.  

Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиуд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шүүж, тунгаах үүрэг бүхий эцэг хуулийн манаач Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан хүмүүс өнгөрсөн аравдугаар сарын 31-нд Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн “Кореэйн Айр” авиа компанийн онгоцоор зорчсон байдаг. Ингэхдээ Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг онгоцны үйлчлэгч бүсгүйн биед халдсан буюу бэлгийн дарамт учруулсан хэргээр Инчеоны нисэх буудалд саатуулагдсан талаар БНСУ-ын хэвлэлд бичигдсэн нь ёстой л энэ цагийн гол дуулианаар нэрлэгдээд байна. Нарийвчилбал, тэрбээр Индонез улсад болох олон улсын хуралд оролцохоор Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр зорчиж явсан юм байна. Энэ үеэр цэцийн дарга үйлчлэгч бүсгүйн бэлхүүс орчимд гар хүрсэн, хамт дагалдан явсан А нь бас нэгэн үйлчлэгч бүсгүйн мөрөн дээр гараа тавьсан зэргээр “бэлгийн дарамт” үзүүлсэн гэж дуудлага өгсөн аж.  

Уг нь энэ асуудлаар төрийн албаны ёс зүй, хариуцлагын асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулахаар бэлдэж байгаа юм билээ. Гэхдээ хуульд тусгайлан заахаас гадна ёсзүйн сургалтад хамруулж байх нь зөв. Наад захын соёл ухамсрыг суулгаж, “дэггүй” албан тушаалтнуудаа төлөвшүүлэхгүй бол ёс суртахууныг чанд сахидаг улсад очоод хүүхэд нохойн доог энэ мэтчилэн болж дуусах нь. 

 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар “Хэрвээ ёс зүйгүй асуудал гаргасан бол хуулийн дагуу хариуцлага тооцно. Цэцээс бидэнд өгсөн мэдээллээр өөрөө холбогдоогүй. Ард нь сууж явсан иргэн үйлчлэгчтэй зүй бусаар харьцсан гэсэн. Тэгэхэд Цэцийн дарга иргэний хувиар тухайн хүнийг хамгаалж, өмгөөлсөн юм билээ” гэж мэдэгдсэн нь олны эгдүүцлийг хүргээд амжив. УИХ-ын даргын эл мэдэгдлийн дараагаас БНСУ-ын цагдаагийн байгууллагаас Цэцийн даргын ёс зүйгүй үйлдлийг гэрчилсэн бичлэгийг олон нийтийн сүлжээгээр цацахаа мэдэгдсэн нь гал дээр дарь асгахтай зүйл болов. Учир мэдэх иргэдийн зүгээс албан тушаалтнуулын завхрал дээд цэгтээ хүрч байгаа талаар цахим хуудсаар илэрхийлж байна. Аливаа бүхний үлгэр дууриал, толь нь болж байх ёстой Үндсэн хуулийн цэцийн нүүр царай ийм л байна.

Ингээд дээрх асуудлаар цэцийн дарга Д.Одбаярыг БНСУ-ын хуулийн байгууллагаас дахин мөрдөн байцаах талаар ярьж эхэллээ. Яахав, шүүхээр тогтоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж тооцдоггүй ч сэжим бий болоод л дахин мэдүүлэг авах гэж байгаа байлгүй. Ямартай ч Цэцийн дарга  нислэгийн үеэр ёс бус үйлдэл гаргасан эсэхийг БНСУ-ын хуулийн байгууллагаас тогтоох эсэхийг харах л үлдлээ.


 

Эл асуудалтай зэрэгцсэн нэгэн асуудал нь цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй БНХАУ-ын 700 гаруй иргэнийг тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажлын хүрээнд саатуулсан хэрэг байв. Тодруулбал, цагдаа, тагнуулын байгууллагын ажиллагаар 500 гаруй хятад иргэдийг өнгөрсөн сарын 29-нд дөрвөн байршлаас цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргээр саатуулсан. Гэвч ажиллагааны үеэр энэ тоо 758 болж өссөн юм. Ажиллагааны явцад 1000 гаруй компьютер болон олон  тооны гар утас, сим картыг хураан авсан юм. Уг асуудлаар Засгийн газар шуурхай хуралдсан бөгөөд хятад иргэдийг өчигдөр буюу энэ сарын 2-нд Монгол Улсын хилээр албадан буцааж, хоёр иргэнийг саатуулжээ.

Цахим гэмт хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан хятад иргэд 30 хоногийн хугацаатай жуулчны визээр манай улсад нэвтэрсэн нь тогтоогдсон бөгөөд тэднийг монгол иргэн зохион байгуулалтад оруулсан байж болзошгүй хэргээр мөн байцааж буй талаар албаны эх сурвалжаас мэдээллэсэн юм.

Ингэхдээ хятад залуусыг нэр бүхий таван зочид буудалд байрлуулж байсан бөгөөд тагнуулын байгууллагаас Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц төвшинд байсан гэдгийг онцолж буй. Учир нь дээрх иргэд 2.5 сая ам.долларыг дэлхийн хэд хэдэн улсад кибер халдлага байдлаар олсон байх магадлалтайг эх сурвалж мөн дурдсан. Ийнхүү өнгө угаахтай холбоотой гэмт хэрэг байж болзошгүй урьдчилсан байдлаар мгэж таамагдлаж байгаа ч эцсийн шийд хараахан гараагүй байна.


Энэ долоо хоногт НИТХ-ын ээлжит хуралдаанаар нийслэлийн 2019 оны төсвийн гүйцэтгэд болон ирэх оны үндсэн чиглэлийг хэлэлцэж баталсан. Нийслэлийн 2020 оны үндсэн чиглэлд 1.4 их наяд төгрөг тусгасан юм. Энэ үеэр багш, эмч нарын урамшууллыг нэмэх асуудлыг онцлон хэлэлцлээ. Тухайлбал, ажлаа сайжруулж, ахиц дэвшилттэй, ажлынхаа үр дүнг хангаж байгаа багш нарыг урамшуулдаг урамшууллын индексийг ирэх онд нэг тэрбум төгрөг байхаар төлөөлөгчид дэмжлээ. Ямартай ч ирэх оноос багш нарын цалин нэмэгдэх нь.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • зочин (203.91.116.118)
    Бөгсний донтон ГАЖБАЯР
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
  • с (202.72.245.122)
    Монголд гэмт хэрэг саарал болдог
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
  • зочин 13 (202.9.43.231)
    зохион байгулагч нь айхтар нөлөөтэй л эрхэм байх ньдээ 8 сараас хойш ажиглаад байсан гэж тагнуулын дарга өвгөн сайхан худлаа ярьждээ юу хийж байсаныг нь ч мэдэхгүй байгаа юмуу нэг л бөөрөнхийлсөн л юм яриад
    2019 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.126.88.214)
    Одбаяр бол зан нь тийм...
    2019 оны 11 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    8 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    28 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    31 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    1 цаг 32 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    1 цаг 43 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    2 цаг 36 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    2 цаг 39 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    2 цаг 56 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    3 цаг 40 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    4 цаг 27 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    4 цаг 42 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    5 цаг 23 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    5 цаг 47 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    5 цаг 51 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    5 цаг 56 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    6 цаг 4 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    6 цаг 14 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    6 цаг 24 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    6 цаг 26 мин
  • Трампын тусгай элч нар Путинтэй уулзсаныхаа дараа Ирланд руу шууд нисэж В.Зеленскийтэй уулзлаа
    6 цаг 33 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК