Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мөнхийн сэдэв буюу Цагаан хад дахь нүүрс тээвэрлэлтийн шинэ эрин

2019-11-04
0
ЖИРГЭХ

“Хажуугаар нь өнгөрөхдөө шүргэчих. Заргалдаад хаа хүрэх юм, тэр муу” хэмээгээд нусаа шурд хийн нийх жолооч хар хүү. Хажууханд зогсох залуу “Худлаа даа, биднийг замаасаа шахах гэсэн л арга. Явъя аа, эхнэр хоол хийсэн гэж хүү залгасан” гэв. Ийн ярилцангаа гуйвж дайвах залуусын бараа сааралтан бужигнах их тоосон дунд замхран алга болов.

“Зарим залуус их сонин. Ажил хийж, амьдрал ахуйгаа дээшлүүлмээр байна гэх атлаа арван төгрөг олдвол архи ууж, авгай хүүхэн эргүүлнэ. Олсон хэд нь дуусахаар төр засгийн буруугаас, МАНАН-гаас боллоо гэж агсарна” хэмээн нэгэн хүн учирлав. 

Хөлчүү залуусын үйлдэлд харамсаж, халагдах энэ хүнийг Н.Баяртогтох гэдэг. Завхан аймгийн уугуул тэрбээр Багшийн их сургуулийг дүүргэж, мэргэжлээрээ 10 гаруй жил ажилласан. Цалин гэх зүйл нь амьдрал ахуйд нь хүрэлцэхгүйн эрхэнд Солонгос улсад найман жил гэрээгээр ажиллажээ. Барилга барьж, шал угааж, ариун цэврийн өрөөний бохир соруулж, загас агнуурын онгоцон дээр ажиллаж явсан гэнэ. Харийн нутагт ажиллаад цалин сайн авсан ч хэт хүнд ажлаас болж нурууны диск нь гажиж. Ингээд хурааж, хуримтлуулсан хэдэн төгрөгөөрөө хагалгаа хийлгэсний дараа Цагаан хаданд ирээд гурван жилтэйгээ золгож байгаа аж. Анх ирэхэд тоос шороо бужигнаж, амьсгалахад ч бэрх байсан бол одоо ажирахаа байж. “Амьдрахын эрхэнд тэсэх л юм. Нэг үеэ бодвол эндэхийн зохион байгуулалт харьцангуй дээрдсэн” гэсээр автомашины кабиндаа суунгаа “Ах нь хөдөллөө. Ярьсан хэлсэн бүрийг нэг нэгэнгүй буулгах гээд яахав дээ” гэсээр хөдлөв. Түүний араас харж зогсонгоо хүн байтугай амьтан ч тогтохын эцэсгүй энэ газрын юуг сайжирсан юм бол, хөлчүү залуус  “Худлаа даа, биднийг замаасаа шахах гэж байгаа юм” гэж чухам юуг хэлсэн юм бол гэж бодсоор зэргэлдээхэн байрлах Цагаан хад дах Цагаан хад дахь  АТҮТ-ийн хяналтын мэргэжилтэн Г.Батболдтой уулзсан юм.

Тэрбээр “Жолооч нарын бичиг баримтыг шалгаж үзээд ямар зөрчилтэй байгааг хэлж өгдөг. Уг нь С, Е ангилалтай, мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй жолооч нар аль ч компанид бүртгэлд хамрагдаж, тээвэрлэлт хийх эрхтэй. Гэтэл “Би мэргэшсэн жолоочийн үнэмлэх авахгүй. Та нар дундаас нь нугалаа хийлээ” гэж зарим нэг нь уурладаг. Уг нь тэдний ажлын байрны баталгааг бий болгох үүднээс л ийм зохион байгуулалтыг хийж байгаа. Гэтэл үүнийг нэг л ухамсарлаж өгөхгүй юм” гэв.

Тавантолгойгоос Цагаан хад орчимд тээвэрлэлт хийдэг 14 мянган жолооч байдгаас эдгээрийн олонх нь Цагаан хадад тээвэрлэлтийн халтуур хийхээр ажил горьдож суудаг аж. Гэтэл БНХАУ руу тээвэрлэлт хийх эрхтэй 6000 автомашин байдаг нь эрэлт, нийлүүлэлтийн бланс алдагдахад хүргэдэг байна. Үүнээс нь болж  мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй, компани хооронд сэлгэж ажилладаг жолооч нарын тоо цөөрөхгүй байх гол шалтгаан болдог гэсэн. Мэргэшсэн жолооны үнэмлэхгүй жолооч нар тээвэрлэлтийн явцад ямар нэг асуудал гарлаа гэхэд автомашинаа хаяад зугтана. Ямар номертой автомашин жолоодож яваагаа мэдэхгүй шахуу, дараалал дайрдаг гээд олон асуудал гаргадаг. Үүнд Автотээврийн үндэсний төвөөс хяналт тавиад цэгцтэй болгох үүднээс ажиллаж байна гэдгийг албаныхан учирласан юм. Тиймээс жолооч нарт С, Е ангилалтай улс хооронд ачаа тээвэрлэлт  хийх эрхтэй байх, мэргэшсэн жолооны шалгалт өгч үнэмлэхтэй байх, нүүрс тээвэрлэх эрхтэй аль нэг компанид бүртгэлтэй байж нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлдөг байх гэсэн шаардлагыг тавьдаг аж.

Гэтэл зарим жолооч нар болон иргэний нийгмийн байгууллагаас С зөвшөөрлийг дамладаг, мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгохдоо нугалаа үүсгэдэг гэх асуудал үүсгэж эхэлжээ. Энэ хүрээнд шат дараалсан олон шалгалт хийсний үндсэн дээр С зөвшөөрөл олгох процессийг шилэн болгосон аж. Түүнчлэн БНХАУ болон Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээгээр нүүрсний квотыг тогтоох ёстой ч хятадын талаас голчлон тогтоодог нь БНХАУ руу тээвэрлэлт хийх боломж хязгаарлагдахад хүргэдэг байна. Дээр өгүүлсэн хөлчүү залуус бол мэргэшсэн жолооны үнэмлэхгүйгээс болж нүүрс тээвэрлэлтэд явж чадахгүй байгаадаа бухимдсан хүмүүс юм байна. Тиймдээ ч "хажуугаар нь явахдаа шүргэчих" зэргээр ажил хөдөлмөр эрхлэж яваа нэгэндээ саад болохоор санаархаж буйг хараад гутрах шиг болсон юм. Угтаа бол уг шалгалтыг өгсөн байхад цаашид тээвэрлэлтэд явахад ямар ч асуудалгүй болохын сацуу цалингийн 10 хувийн нэмэгдэл дээр нийгмийн баталгаа нь 100 хувь хангагдах боломжттой юм билээ. Ингээд дараах албаны хүмүүсийн байр суурийг нэгтгэн хүргэе.

БАТБОЛД: МЭРГЭШСЭН ЖОЛООЧИЙН ҮНЭМЛЭХ ОЛГОЖ ЭХЭЛСНЭЭР ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ БУУРСАН

Цагаан хад дахь  АТҮТ-ийн хяналтын мэргэжилтэн 

 

 

-Цагаан хад орчим тээвэрлэлт хийж байгаа нүүрсний автомашинуудад тогтмол шалгалт хийж байгаа юм байна. Зөрчил хэр илэрдэг юм бэ?

-Өдөрт 100-120 тээврийн хэрэгслийг шалгадаг. Эдгээрээс 40 орчим нь зөрчилтэй гардаг.

-Тухайн компанид  бүртгэлтэй юм бол тээвэрлэлт хийхэд асуудалгүй юм биш үү?

-Өнгөцхөн харахад тийм. Гэтэл бодит байдал дээр өөр эрсдэл үүсдэг. Өөрөөр хэлбэл, Цагаан хадаас ачилт хийгээд Гашуунсухайтын боомтоор дамжаад хил гарангуутаа тэндээ өөр жолоочид автомашинаа өгчихдөг. Ингээд эргээд өөр ачааны автомашин жолоодож ирдэг. Уг нь бол “Энэ автомашиныг энэ хүн ийм хугацаатай барих эрхтэй гээд тусгай бичиг бүрдүүлээд  манайхаас зөвшөөрөл авдаг. Гэтэл мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй Дондог гэдэг хүний нэр дээр зөвшөөрөл авсан байхад хаа хамаагүй Дорж гэдэг хүн бариад явах жишээтэй. Ямар нэг асуудал үүслээ гэхэд Дорж автомашин хаяад зугтаана. Үйлдэгдсэн хэрэг нь Дондог дээр бууна. Амрах цаггүй жолоо барихаар хэн ч гэсэн ядрана биз дээ. Энэ оны долдугаар сараас эхлэн хяналт шалгалтыг эрчимжүүлсэн. Сүүлийн гурван сарын үр дүнг сүүлийн хоёр жилийн хяналт шалгалтын дүн мэдээтэй харьцуулахад осол 29.8 хувиар, ослоос болж нас барсан тохиолдол 66.7 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Шалгалтын үр дүн гарсан байгаа биз дээ. Нөгөөтэйгүүр, тухайн автомашиныг жолоодох эрх авсан мэргэшсэн жолооч нь өвчтэй эсвэл ямар нэг шалтгааны улмаас жолоо барих боломжгүй байх юм бол тухайн компанид бүртгэлтэй, улс хоорондын зөвшөөрөлтэй мэргэшсэн жолоочоо явуул гэдэг л шаардлага  тавьдаг. Хүнд  таацын автомашиныг тухайн ангилалын мэргэшсэн жолоо барина гэж  Автотээврийн тухай хуулийн 10.2.2-т заасан. Энэ дагуу бид тавих ёстой шаардлагаа тавьж байгаа.

-Тэгэхээр зөвхөн богинод биш уртын тээвэрлэлтэд явж байгаа жолооч нар ч гэсэн мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байх ёстой гэсэн үг үү?

-Яг тийм. Ашиг олохоор тээврийн хэрэгсэл жолоодож байгаа л бол мэргэшсэн жолоочийн үнэмлэх авах ёстой. Такси, автобус гээд бүх төрөлд.

-Зөрчилтэй тохиодолд танайхаас ямар арга хэмжээ авдаг юм бэ?

-Зарим хүмүүс Автотээврийн үндэсний төвийнхөн үндэслэлгүй торгож байна, нугалаа хийлээ гэж мэдэгдсэн. Тийм зүйл байхгүй. Торгуулийг урьтал болгодоггүй. Эхлээд бичиг баримтын зөрчлөө арилга гэдэг. Тухайн компани удаа дараа зөрчил гаргаж, бүртгэлгүй жолоочийг явуулах гэсэн тоолонд нь биш тэдгээрийг дундажлаж байгаад нэг удаа торгуульд тавьдаг. Компанийг нь торгоно гэсэн үг биш.

-Зөрчил буурч байна уу?

-Нэг үеэ бодвол харьцангуй буурч байна. Анх шалгалт хийх гэхээр шууд утсаа гаргаж ирээд лайв хийдэг байлаа. Жолооч нарыг дарамталлаа, явуулахгүй байна гээд л. Өөрсдийнх нь төлөө л хяналт шалгалт хийж байгааг огт ойлгохыг хүсдэггүй байсан. Харин сүүлийн үед хариуцлагатай байх ёстой юм байна гэдгийг жолооч нар ч, компаниуд ч ухамсарлах болсон.

-Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг яаж олгодог юм бэ?

-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас сургалт явуулах эрхийг сургалтын төвүүдэд олгодог юм билээ. Манайхаас тусдаа гэсэн үг. Сургалтад 21 хоног хамрагдаад шалгалт өгнө. Шалгалтын тестийг Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас баталдаг. Ингэхдээ зөвхөн тухайн автомашиныг бариад тээвэрлэлт хийхэд шаардлагатай асуултыг л хамруулсан байдаг. Сургалтад хамрагдсан тохилдолд манайхаас сар тутамд шалгалт зохион байгуулдаг. Улаанбаатар хот, Цагаан хадын алинд ч өгсөн болно. Тэнцвэл таван жилийн хугацаатай үнэмлэх хэвлэж өгдөг. Хэрвээ үнэмлэхийн хугацаа дуусвал дахин сургалтад хамрагдахгүйгээр зөвхөн шалгалтаа өгөөд сунгуулж болно.

-Автотээврийн үндэсний төвөөс мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг олгохдоо өндөр үнээр олгодог гэсэн яриа гарсан?

-Ямар ч тийм зүйл байхгүй. Шалгалт авахад 9900 төгрөг, үнэмлэх 12500 төгрөг. Итгэхгүй байвал шалгаж үзсэн ч болно. Шалгалтыг цаасаар авахгүй. Би түрүүн хэлсэн. БСШУСЯ-наас баталсан тестийг компютер дээр авдаг. Энэ бүхнийг камераар хянаж байдаг.

 

К.АЙДОС: ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЗОГСООХ ЭРХ ХЭНД  Ч БАЙХГҮЙ

АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга

-Мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй болохын давуу тал юу юм бэ?

-маш олон давуу талтай. Наандаж л цалингийн 10 хувийн нэмэгдэл авах боломжтой. Дээр нь эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нь тухайн компаниас нь төлнө. Зам тээврийн осол гарлаа гэхэд асуудлыг даатгалаас шийдүүлэх, амралтын хуваариар ажиллах гээд олон давуу тал бий болно. Түүнээс биш хувиараа энд тэндэхийн ачааны машин барих юм бол ийм давуу тал үүсэхгүй. Ядаж л автомашины техникийн бүрэн бүтэн байдал хангагдсан эсэхийг жолооч өөрөө хянах боломжгүй. Ингэхээр амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулах эрсдэлтэй.

-Мэргэшсэн жолооч тээвэрлэлтэд явуулаагүй аж ахуйн нэгжтэй ямар хариуцлага тооцдог юм бэ?

-Автотээврийн нэгдсэн системийг бий болгосон. Энэ системээр уурхайн амнаас эхлээд тухайн автомашиныг мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй, бүртгэлтэй жолооч барьж байгаа эсэхийг шалгадаг. Гэтэл тухайн автомашиныг бүртгэлгүй жолооч барих тохиолдол олон байна. Шалгаад үзэхээр бүртгэлтэй жолооч нь солонгост ажиллаж байх жишээтэй. Эсвэл өөр компанид бүртгэлтэй, мэргэшсэн жолооч нарын бүртгэлийг ашигласан гээд зөрчил илэрдэг. Бид энэ зөрчлийг арилгах үүднээс бичиг баримтаа цэгцлэхийг сануулдаг. Аль болох торгохгүйгээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, сургалт зохион байгуулдаг. Ингээд байхад л зөрчил гаргавал Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авдаг. Та өөрөө бодоод үз. Энд 100 гаруй компани үйл ажиллага явуулдаг. Гэтэл 10 мянга орчим жолооч байна. Эдгээрийн олонх нь хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл сургалтад суухгүй, холбогдох бичиг баримтаа бүрдүүлдэггүй компани, жолооч нар мөрөөрөө ажлаа хийж байгаа хүмүүсийн урдуур орж тээвэрлэлтийг тасалдуулж байна. Ингэж болохгүй биз дээ. Тиймээс бид хяналт, шалгалтыг чангаруулсан. Үүнд нь зарим жолооч уурлаж, бухимдсан. Гэхдээ нөгөө талаасаа хяналт, шалгалтын хүчинд хилийн боомтоор өдөрт 1000 орчим тээврийн хэрэгсэл чөлөөтэй нэвтэрч байна. Өмнө нь зөрчил ихтэй байсан болохоор хил дээр шалгалтын ачаалал нэмэгддэг байсан. Үүний улмаас өдөрт 300-400 машин нэвтэрдэг байлаа. 140 орчим км-ийн урттай дараалал үүссэн байсныг та бүхэн мэднэ. Одоо ийм зүйл байхгүй болсон. Дараалал эмх цэгцтэй болоод ирэхээр экспорт нэмэгдэж байна. Дагаад жолооч нар ядрах нь ч багассан. Ийм эерэг өөрчлөлт олон гарч байна. Үүнийг улам төгөлдөржүүлэхийн тулд ажиллана.

-Оюутолгойн тээвэрлэлт ямар ч асуудалгүй. Зарим компаниуд кэмп байгуулж, ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч байна. Гэтэл

Цагаан боомтод сургалт зохион байгуулдаг хоёр сургалтын төв байдаг.

БНХАУ-аас хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоонд квот тогтоож, эрх олгодог юм байна. Энэ нь хилээр нэвтрүүлэх чадамжид багагүй нөлөөлдөг байна. Тиймээс энэ квотын тоог нэмэгдүүлэхийг Монголын талаас санал тавьж, холбогдох арга хэмжээ авдаг аж.

 

       Цагаан хад орчимд 140 км урттай цуваа үүсэж, хилийн шалган нэвтрүүлэх ачааллаа дийлэхээ больж, бараг л Геннисийн номонд бичигдэхдээ тулж байсан цаг саяхан. Тэгвэл тоос шороо бужигнаж, олны хөл холхисон эл газарт дээрх явдал түүх болон үлджээ. Хэдийгээр амьдрах орчим тааруу ч гэлээ энэ бүхнийг эмх цэгцтэй болгохоор шат дараалсан арга хэмжээг Автотээврийн үндэсний төвөөс чадлаараа хийж байна. Жолооч нарын хэлж буйгаар өглөө эртлэн нүүрсний машинаа асааж хилийн зүг явахад эгц өөдөөс нар тусдаг байна. Яг энэ үед нойр нь хүрч нойрмоглох тохиолдол их гардаг учир осол аваар цөөнгүй гардаг байжээ. Учир нь зарим жолооч нар хил давуулах машин олдох л юм бол техникийн бүрэн бүтэн байдал хангаж уу, өөрөө бүтэн нойртой явсан эсэхийг огт хайхардаггүй байна. Тиймдээ ч зам тээврийн осол гаргаж, амь насаа алдсан нь цөөнгүй. Энэ бүх эрсдлээс урьдчилан сэргийлж, жолооч нарын амарч, тухлаг байр орон сууцыг бэлтгэхийг АТҮТ-өөс тухайн компаниудад шаардлага хүргүүлэх болжээ. Үүнийх нь ачаар “Дорнын өртөө” ХХК-иас эхлээд цөөнгүй компаниуд кэмп байгуулж, жолооч нараа амрааж, ээлжээр ажиллуулах болсон байна. Түүнчлэн жолоочдийг мэргэшүүлж эхэлснээр ажлын байр нь баталгаатай болж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх боломжтой болсноор дагаад хилийн нэвтрүүлэх чадамж дээшилжээ.  Харамсалтай нь, эл процессийг хамгийн их эсэргүүцдэг хүмүүс нь залуу жолоочид. Шалгалт өгсөн, шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа хүмүүсийн олонх нь 45-аас дээш насныхан. Тэд шалгалтын тестийн номыг халаасандаа хийчихсэн алхах бөгөөд зав гарвал сөхөж байгаа харагдсан. Харин шалгалтад бүдэрсэн хүмүүсийн олонх нь залуучууд. Тэд шалгалтдаа бэлтгэх бус архи дарс эргүүлэх, элдэв мөрийтэй тоглоом тоглож цагийг өнгөрүүлдэг байна. Шалгалтад бүдэрсэн нэгнийхээ алдааг эргэж харах бус "Өгсөн ч унах юм байна. Дэмий зүйлд бэлтгэж цаг алдаж яах юм бэ" гэж бусад нь бодох жишээтэй. Угтаа бол нэгэнт бодлогын шугмаар хэрэгжүүлэхээр зориод эхлүүлсэн зүйлийг бүх нийтээрээ дэмжээд, дэмнэвэл гарцгүй гаргалгаа гэж баймааргүй санагдсан. 

Ямартай ч Цагаан хад дахь нүүрсний тээвэрлэлтэд шинэ эрин ирж  байна. Холбогдох албанаас зохион байгуулж байгаа эл хяналт, шалгалтыг тасралтгүй үргэлжилж, жолооч нар өөрсдөө хариуцлагатай байж чадвал ирэх жилийн өдийд гэхэд нүүрс тээвэрлэлтийн асуудал жигдэрч, очер дараалалгүй болох бүрэн боломжтой болох дүр зураг ажиглагдсан юм. 

Г.Нацаг-Эрдэнэ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
“Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Залуучуудын төлөөлөл (202.126.89.175)
    Би мэргэшсэн жолооны үнэмлэх авах гэж эрүүл мэндийн хуудас 15000р авч орсон 40 тесттэй шалгалт нь 10000 тэрэн дээрээ тэнцвэл 20тесттэй шалгалтаа өгнө тэр нь бас 10000 тэнцвэл үнэмлэхны 15000 хураалгана. Саяханаас оочир дараалал буурах биш харин ч их нэмэгдсэн. Тээвэрлэлтэнд явж байх үед намайг зүгээр нэг бай тусгай удаа зогсоож байсан тэр болгон дээр торгууль өгнө яаж хийж байгаад торгууль өгчихнө тэгээд болоогүй бичиг баримт авчихна маргааш тэнд ирж аваарай гэж хэлдэг энэ үйлдэл нь бидний тээвэрлэлтийн хоног нэг өдрөөр хойшилход хүргэдэг. Шалгалтан дээр хэлэхэд би 10 удаа орсон тэнцэж чадаагүйд явна. Цагаан хаданд бол амьдрал үнэхээр хэцүү АТ бол хууль бусаар болон амар аргаар мөнгө олдог харин бид машинаараа гэр хийж 2-оос гурван өдөр явж очоод буулгаж ерөнхийдөө бол зовж олдгийг та нар мэддэгүй. Та нарыг бидний төлөө юм хийснийг мэдэхгүйл юм байна. Ярьсан яриа чинь дуустал уншлаа 100-ны 20 хувь нь үнэн бусад нь бол худлаа
    2019 оны 11 сарын 08 | Хариулах
  • гомбоо (66.181.161.80)
    үнэн юм бол сайхан бна даанч наад яриад бгаа зүйл чинь шал худлаа нисдэг машин дээр нэг үнмэлэх авахад сургалтын мѳнгѳ 260000 үнмэлэх 12500 тэмдэгийн хураамж 1000 цагаан хаданд 365000 гэсэн шүү батболдоо чи ирээд аваар багасаа юу хуцна биз уртын урт явахаа болцон болохоор аваар бага бгаа юм мэргэшсэн байхгүй бх үед ч хил татахаа хүрвэл 1000 байтугай татдаг бсан юм шаахгүй шүү
    2019 оны 11 сарын 08 | Хариулах
  • Тээвэрчин Энхбаяр (202.126.89.240)
    Худлаа ярихаа боль ажилгүй болоно гээд худлаа яриад байдаг юмуу чамайг шалгаж байна 500¥ нэхээд 300¥торгуулсан гээд л жолооч нар ярдиг шүү зарим нь бичиг баримтаа мөнггүйн улмаас хураалгаад эргээд авах гэхээр аваагүй гэж гүрийдэг гэсэн шүү Батболдыгоо шалгуулмаар юм даа ядаж амьдралтай ойр юм ярьдаг хүн баймаар юм.
    2019 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.89.240)
    Яг өнөөдөр ямар байна нийлээд очеролвол 140км хол давхаар байна. Худлаа сайжарсан гэж ярих юм монголд очергүй үед хятадад 14-15 хонож ковот гардаг.манайх 10тэрэгтэй үндэсний монгол компани. одоо ковот ахиу болхоор хилийн нэвтрүүлэх чадвар дийлэхгүй дараалалд зогсоод өдөрт 2км явж байна Алтанговиос ачсан тэрэг 2-3хонож нэгийн цуваа буюу засмал зам давж байгаа сүүлийн үеийн байдлыг сайжарсан гэж хэлхүү, худлаа ярихаал больчих худлаа албаны яриад л цаанаа болхоор ямарч ажил хийхгүй дээрээс тушаал ирэхийг хүлээгээд л сууж байдаг нөхөдүүд биздээ.
    2019 оны 11 сарын 08 | Хариулах
  • Bold (202.126.89.158)
    Shal hudlaa yrilaa daa batbold gd nohor bichig barimt huraaj awaad alga bologchood awaagvi gj gvriine deer ni bas torogdgvi gnvv torguuluin mongnii hoinoos l vhen hatah bj bgaa oochir daraalal bagssan gnvv urtiin urt teewer bwhgvi bolool oochir awaar buursan bh shvv
    2019 оны 11 сарын 08 | Хариулах
  • batbayr (202.55.188.83)
    tseneggvi awdag garuud be hiliin urt ochir daraalaliig ihesgej bagashiig xyjaa tsohitsuuldag yum manaih bol gulug atvt tsagdaa 2 bol harin hoosnii daraalal ihsegdeg 6 tsagt hileer orj ireed 4 fostruu 6 tsag ywj hvrj bsan udaa zunduu
    2019 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.88.191)
    Ene xelj bga shigee bish shvvdee meregshsen jiloonii vnemlexgvi bol 200s 500g ogch bj ywj bsn svvldee c zowshoorolrvv orson c zowshoorol saytawanzuud xvrsen ene 2g bvrdvvlexeer kompanii bvrtgel shaardsan bvrtgelgvi bwl kompaniig torgono gsen getel yasan kompaniig torgoxoor kompani joloochoos suutgana tsalingaa suutguulaxgvin tuld atvt-n baitsaagchid awilga ogno ter ni dood tal ni 200mynga kkk tegeed bid nariin toloo genee
    2019 оны 11 сарын 08 | Хариулах
  • тээврийн жолооч (66.181.161.73)
    яагад ийм худлаа юм хийж явдаг юм бэ 24 цаг.мн танайхныг бас цагаан хаданд дуудах уу яах уу
    2019 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.161.65)
    Bitii shaa golog mini
    2019 оны 11 сарын 07 | Хариулах
  • Mgl (112.72.12.3)
    Tsagdaa bhad teewriin baitsaagchin hereg yun
    2019 оны 11 сарын 07 | Хариулах
  • Шаа (202.126.89.71)
    За худлаа шаахгүй шүү та нарын гавьяагаар аваар осол буураа юу уртын урт зогсоод буурсан байхшүү багцаатай шаана шүү батболдоо
    2019 оны 11 сарын 07 | Хариулах
  • ШАЛГА (64.119.25.82)
    НБ ТРАНС, ЭСДЭ, МӨНХ ТӨГӨЛ ОД
    2019 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.126.88.170)
    Энэ авто тээврийн үндэсний төв ажлаа маш муу хийж байна
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ИЦБХДХ: Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо
    7 цаг 57 мин
  • Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зориулалтын байраар хангана
    8 цаг 29 мин
  • Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    8 цаг 34 мин
  • Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
    9 цаг 33 мин
  • Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна
    9 цаг 35 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
    9 цаг 40 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
    10 цаг 6 мин
  • Сагсанбөмбөгийн Оюутны лигийн 2025–2026 оны финалын шатанд өрсөлдөх шилдгүүд тодорлоо
    10 цаг 47 мин
  • АЛТАН ЦОМ: М-Си-Эс Энержи, Хатант Интернэшнл багууд аваргын төлөө өрсөлдөнө
    10 цаг 59 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
    11 цаг 37 мин
  • Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ
    11 цаг 42 мин
  • АНУ-ын Ираны эсрэг цэргийн хориг арга хэмжээнд Их Британи улс оролцохгүй гэдгээ мэдэгдэв
    12 цаг 2 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    12 цаг 13 мин
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
    12 цаг 30 мин
  • Унгарыг 16 жил удирдсан Виктор Орбан ялагдлаа хүлээж албан тушаалаасаа буулаа
    12 цаг 41 мин
  • Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
    12 цаг 53 мин
  • Энэтхэгийн урлагт 80 жил зүтгэсэн алдарт дуучин Аша Бхосле таалал төгсжээ
    13 цаг 46 мин
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
    13 цаг 57 мин
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    14 цаг 37 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    14 цаг 39 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК