Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Орхонтуяа: Гоо сайхан алдагдана гээд нүүр, гараа илээд суувал яаж үр хүүхдээ тэжээх юм бэ

2019-11-05
0
ЖИРГЭХ

Түүнийг Б.Орхонтуяа гэдэг. Нягтлан бодогч, гоо сайханч мэргэжилтэй ч Монголын Солонгос гэгдэх Цагаан хадад нүүрсний тээвэрлэлт хийхээр зориг шулуудан ирсэн монгол бүсгүй. Түүнтэй адил эх хүний сэтгэлийн дуудлагаар нүүрсний тээврийн жолооч хийж буй 100 гаруй эмэгтэй бий. Тэнгэрт манаран харлах нүүрсний тортог дундах Цагаан хадны тээврийн энэ л цэгт амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр найз нөхдөө бараадан ирсэн түүнтэй хэсэгхэн хором уулзаж ярилцсан юм. Ингээд Б.Орхонтуяатай ярилцсанаа хүргэе.


-Мэргэжлийн гоо сайханч, нягтлан бодогч мэргэжилтэй бүсгүй тээврийн тэрэг бариад явж байх юм гэж төсөөлсөнгүй.

-Би өөрөө ч тэгж зүүдэлээгүй ш дээ. Гоо сайханчаар ажиллахаас өмнө “Энержи ресурс” компанид агуулгын няраваар ажилладаг байсан юм. Гэтэл говь нутагт ажиллаж, амьдрах хэцүү санагдаад байхаар нь ажлаасаа гарчихсан.

-Тэгээд эргээд говьдоо ирчихсэн байна ш дээ?

-Харин ийм л зүйл болчихлоо.

-Яагаад ийм сонголт хийх болов ?

-Би хоёр хүүхэд, нөхрийн хамт амьдардаг. Бага хүү дөрвөн настай, том хүү маань дөрөвдүгээр ангид суралцдаг. Нөхөр маань “Оюутолгой” ХХК-д ажилладаг. Цалин гайгүй авдаг л даа. Гэхдээ л амьдрал шүү дээ. Нэг хүний цалингаар амьдралаа залгуулах боломж хомс. Тиймээс л ямар ажил хийхээ нэлээд бодсон. Бодоод байтал би өөрөө машин барих сонирхолтой. Дээр нь том тэрэг барих их сүртэй, гоё юм шиг санагдсан. Сураг сонстол эмэгтэй хүмүүс тээврийн тэрэг барьдаг гэдгийг сонсоод шууд ирсэн дээ. Одоо мэргэшсэн жолоочийн шалгалтаа өгөөд үнэмлэхээ авчихвал тээврийн компанид бүртгүүлж, хил рүү тээвэрлэлт хийнэ дээ.

-Олдог орлогоос нь болж ийм сонголт хийсэн үү?

-Яг тийм. Монголын Солонгос гэж нэрлэдэг ш дээ. Багаар бодоход сард гурван удаа хил гарна гэж бодоход гурван сая төгрөгийн цалин авна. Улаанбаатар хотод компанийн захирал эсвэл гадаадад мэргэжил эзэмшсэн хүмүүс л ийм цалин авдаг байх. Яахав, тоос шороог нь тооцохгүй бол машин нэг их эвдрээд байхгүй. Зарим хүмүүс 5-6 удаа хил гардаг гэсэн. Тэгэхээр тухайн хүний өөрийн идэвх, зохион байгуулалтаас л хамаарах юм шиг байна лээ. Тэгээд ч Монголд зээлгүй хүн гэж байхгүй байх. Манайх гэхэд орон сууцны зээлтэй. Дээр нь хувь лизинг байна.

-Ийм сонголт хийхэд хэцүү байсан уу?

-Хүмүүс намайг “Чи чадахгүй ээ. Эмэгтэй хүн хэзээ ч хийж чадахгүй” гэж байсан. Гэхдээ надад огт хүнд санагдаагүй. Би машин барих дуртай л гэж хэлсэн.

-Том машин барих дуртай гэхээсээ илүүтэй Цагаан хадад амьдарна. Дээр нь би дээд мэргэжилтэй хүн шүү гэсэн нэг тийм бардамнал гэх юм уу, сэтгэгдэл төрөөгүй юү?

-Яахав, би дээд сургууль төгссөн хүн, эмэгтэй хүн шүү дээ гэж бодохоор Цагаан хадад амьдрах хэцүү санагдсан. Гэхдээ аргаа бараад ирсэн дээ. Нягтлангаар ажиллаа гэхэд сард дээд талдаа 900 мянган төгрөг авах байх. Гоо сайханчаар ажиллавал 1 сая орчим. Гэхдээ энэ мөнгө хаа ч хүрэхгүй. Хоёр хүүхэд өсгөх зардал хэд билээ. Унаа, тэрэг, хичээлийн хэрэглэл, хоол унд гээд миний олсон хэд дуусна. Нөхрийн цалин зээлд явна. Юугаараа хувцас хунараа авч, эрүүл мэнддээ анхаарах бэ. Талбай түрээслэж үзсэн. Олсон хэдэн төгрөг нь түрээсэндээ таардаг юм билээ. Ингээд л аргаа бараад Цагаан хадад ирсэн. Гэхдээ анх таксинд явна гэж бодож ирсэн. Гэтэл машин тэсэхгүй юм билээ. Тэгээд л нүүрсний жолооч болсон доо.

-Өмнө нь тээвэрлэлтэд явж үзсэн үү?

-Гурван удаа үзсэн. Гэхдээ дадлага байдлаар хамт явсан л даа. Шинэ жолооч нар мэргэшсэн жолоочийн шалгалт өгөөд тэнцэх ёстой. Энэ тохиодолд АТҮТ-өөс үнэмлэх өгдөг. Жолооны үнэмлэхтэй хамт хүчин төгөлдөр үйлчилдэг үнэмлэх л дээ. Үүнийгээ авчихвал хил хооронд тээвэрлэлт хийх эрхтэй машин барих эрхтэй болдог юм.

-Эмэгтэй хүн нүүрсний тээвэрлэлтэд явах хэцүү биш үү. Амралт, чөлөөт цагаас эхлээд гэр бүлээ санах, ядаж л арьс, гоо сайханд чинь нөлөөлнө?

-Тэр ч тийм л дээ. Гэхдээ амьдрал шүү дээ. Гоо сайхан алдагдана гээд нүүр, гараа илээд гэртээ суугаад байвал үр хүүхдээ юугаараа тэжээх билээ. Үр хүүхдээ санана гээд санасан сэтгэлээр хүүхдийнхээ ходоодыг тэжээхгүй. Амралтын хувьд өглөө, оройдоо цаг бүртгүүлнэ гэж байхгүй. Хил нэвтрэх эрхээ авчихвал улирал дуустал явчихна. Гэртээ харьмаар байвал харьж болно. Тээвэрлэлтэд явмаар байвал яваад байж болно. Цагт баригдахгүй гэсэн үг л дээ. Тээвэрлэлтэд явлаа гэхэд газар дээр нь мөнгийг нь тоолоод өгнө. Сарын дараа энэ тэр гэх зүйлгүй их амар.

-Цагаан хад орчимд амьдрах нь битгий хэл амьсгалахад ч хүндрэлтэй орчинтой юм. Анх ирэхэд ямар санагдаж байв?

-Өө хэцүү. Анх ирээд нүүр, гараа байнга угаагаад л, маск зүүдэг байлаа. Сүүлдээ тоохоо ч байдаг юм байна. Ажил бодогдохоос бусад зүйлийг бараг мартдаг гэх үү дээ.

-Хэд хоног тэгж цэмцэгнэсэн бэ?

-Долоо хоног их сүрхий байсаан. Сүүлдээ ч тоохоо больсон.

-Гэхдээ эмэгтэй л хүн юм хойно бага боловч хамгаалах хэрэгтэй байх аа.

-Тэр тийм л дээ.

-Одоо хаана байрлаж байна вэ?

-Би Улаанбаатараас жижиг тэрэгтэй ирсэн. Тээврийн тэрэггүй үедээ жижиг тэргэндээ хонодог. Нүүрсний машинтай болчихвол тэндээ амьдарна даа. Угаасаа олонх жолооч нар тэндээ амьдардаг юм билээ.

-Хоол ундаа хаанаас иддэг юм бэ?

-Машиндаа хийж иднэ. Эсвэл гуанзнаас хооллож болно. Гэхдээ өөрсдөө хийж идсэн нь хамаагүй дээр юм билээ.

-Цагаан хад дахь орчин нөхцөл ямархуу бэ гэдгийг монголчууд андахгүй. Гэтэл ийм орчинд нүүрсний тээврийн жолоочоор эмэгтэйчүүд ажиллаж байна гэхээр нэг талаасаа бахархмаар, хүндэлмээр санагдаж байна. Гэхдээ дугуй хагарах, машин эвдрэх эрсдэл цөөнгүй гарах байх. Энэ үед яаж аргалдаг юм бэ?

-Ийм эрсдэл олон бий. Тиймээс компанийнхаа жолооч нарыг бараадах хэрэгтэй. Хэрвээ таньдаг жолооч байхгүй бол дуудлагын  засварчин гэж бий. Тэрийг дуудаж болно. “Бурхангүй газрын бумба галзуурна” гэдэг шиг баахан эрчүүдтэй газар эмэгтэй хүн замбараагүй байдаг гэж зарим хүн хардаг юм билээ.

-Татаж чангаах зүйл гарах уу?

-Таксинд явбал яг ийм эрсдэлтэй таарах юм билээ. Хэдэн удаа явж үзсэн. Тэгэхэд дугаараа өгчих гэхээс эхлээд эвгүй үйлдэл цөөнгүй гаргасан. Тиймээс л больсон доо.

-Эмэгтэй жолооч нарыг дээрэлхэх эрчүүд олон байдаг. Энд ямар бэ?

-Харьцангуй гайгүй. Харин ч хүндэтгэлтэй ханддаг. Зогссон байвал “юу болов” гээд буугаал ирнэ. Дугуй хагарсан байвал солиод өгнө. Урдуур дайраад байхгүй.

-Эмэгтэй жолооч нартайгаа танилцсан уу?

-Заримтай нь танилцсан. “Алтан шар зам ивээдэг юм дөө. Замдаа сайн яваарай” гэж хэлсэн.

 

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    6 цаг 13 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    11 цаг 17 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    12 цаг 46 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    12 цаг 54 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    13 цаг 24 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    13 цаг 44 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    13 цаг 59 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    14 цаг 37 мин
  • Бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэргээр ах дүү гурван Александрт тус бүр 30 жилийн хорих ял оноожээ
    14 цаг 51 мин
  • "The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
    15 цаг 3 мин
  • Харь улсууд халаглав, харин Монголчууд...
    15 цаг 14 мин
  • Луис Энрике болон Ханси Флик: Аваргуудын лигийн шилдэг дасгалжуулагчдын дуэль
    15 цаг 15 мин
  • Өнөөдөр Монголын ДОЛООН бүсгүй ДАШТ-ий дэвжээнд гарна
    15 цаг 18 мин
  • Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй
    15 цаг 44 мин
  • Үйл явдал: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах хэлэлцүүлэг болно
    15 цаг 47 мин
  • 41 настай Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд эргэн ирлээ
    15 цаг 47 мин
  • Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
    15 цаг 49 мин
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    Уржигдар 17 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    Уржигдар 14 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    Уржигдар 14 цаг 10 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК