Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Нямдаваа: Оюутнууд төгсөөд эмнэлгийн хамгийн энгийн төхөөрөмжийг ч ажиллуулж чадахгүй болох вий

2019-11-07
0
ЖИРГЭХ

Монголын хүний их эмч нарын VI их хурал дээр Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, доктор, профессор П.Нямдаваагийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Их хурлын эрхэм хүндэт Тэргүүлэгчид ээ,

Их хурлын Төлөөлөгч нөхөд өө,

Хүн ардынхаа эрүүл энхийн халаагүй манаанд нүд цавчилгүй зогсож байгаа манай цагаан нөмрөгт баатруудыг төлөөлөн энэ Их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож байгаа Та бүхэнд ахмад үеийн эмч нарынхаа нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Юуны өмнө, ахмад эмч нарыг төлөөлөн үг хэлэхийг санал болгосон Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн сайд, хатагтай Сарангэрэл Танд талархаж байгаагаа илэрхийлэхийг минь зөвшөөрнө үү.

Д.Сарангэрэл сайдын их хурлын үндсэн илтгэлийг сонсож мэдлээ. Энд яригдсан зүйлс, дэвшүүлсэн саналуудыг зарчмын хувьд талархан дэмжиж байгаагаа илэрхийлэе.

Эрүүл мэндийн салбарын одоогийн байдал, ойрын ирээдүйн төлвийн тухай ярилцах ёстой энэхүү их хурлын индэр дээрээс Та бүхэнтэйгээ санал бодлоо хуваалцах завшаан олдсоныг ашиглан 2-3 асуудлаар саналаа хэлэе.

1.“Эрүүл мэнд – үнэт баялаг”. Энэ томъёолол бол монгол хүн бүр, түүнчлэн манай улс төрийн нам хүчнүүдийн бүгд санал нийлдэг бараг ганц асуудал байх. Гэвч бид эрүүл мэндийн салбар ямар хөрөнгө мөнгө зараад ямар мөнгөн үр дүнд хүрч байгаад тогтмол эдийн засгийн дүн шинжилгээ хийдэг болж чадаагүй байгаа учраас Дэлхийн бусад улс орны үзүүлэлттэй, ялангуяа эдийн засгийн хөгжлийн түвшингээрээ манай улстай нэг зиндаанд байгаа улс, орнуудын үзүүлэлттэй өөрийн орны үзүүлэлтийг жишин судлаж дүгнэлт хийж чадахгүй, эрүүл мэндийн тулгамдсан асуудлынхаа ээлж дарааг үндэслэл сайнтай тогтоох (priority setting) зэрэг үйл ажиллагаа нотолгоонд тулгуурласан хэлбэрт орж чадаагүй, урсгалаараа явж байгаа нь нэн түрүүн өөрчлөн шинэчлүүштэй асуудал болжээ. Бид хүний эрүүл мэнд бол “мөнгө төгрөгөөр үнэлж болшгүй” үнэт зүйл учраас эдийн засгийн үнэлгээ хийх аргагүй гэдэг “хуучирсан” арга барилаа л баримтлаж, үүгээрээ эрүүл мэндийг үнэгүйдүүлж байна.  Гэвч НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд сүүлийн 20 гаруй жилд хүнд чиглэсэн хөрөнгө оруулалтыг үнэлэх аргыг боловсруулж, улс орнуудын эрүүл мэндийн г.м. үйл ажиллагааны эдийн засгийн үр дүнг хэмждэг болоод удаж байна. Дэлхийн банк “тогтвортой хөгжлийн үзүүлэлт”-үүдийн биелэлтийг дүгнэхдээ эрүүл мэндийн үйл ажллагааг: 1) хүн амын боловсролын түвшнээр нөхцөлдсөн, 2) өрхийн орлогын түвшнээр шийдэгдсэн, 3) шинжлэх ухаан-технологийн дэвшлийн үр дүнд бий болсон гэж гурав хувааж үзсэн байна.Тиймээс ч Сарангэрэл сайд илтгэлдээ “Дэлхийн Банкны экспертүүдийн тооцоолсноор нялхсын эндэгдэл 15%-иар буурахад эдийн засаг 25%-иар өсдөг” гэсэн ишлэл авсан нь эрүүл мэндийн эдийн засгийн үнэлгээний хамгийн нүдээ олсон илэрхийлэлийг олж шигтгэжээ. Сарангэрэл сайдад баяр хүргэе.

Үнэнхээр ч, сайдын илтгэлд дурьдсанчилан, Монгол улсад 1990 оноос хойших хугацаанд 1000 амьд төрөлтөнд ногдох нялхсын эндэгдлийг 50-аар буюу 4.7 дахин бууруулсан нь бидний бахархвал зохих үр дүн мөн. Нярайн эндэгдлийг 15% бууруулахад эдийн засаг 25% өсөх чадавхи бий болгодог гэсэн Дэлхийн банкны тооцоогоор бодвол бид 1990 оноос хойш өнгөрсөн 29 жилд нярайн эндэгдлийг 4.7 дахин бууруулснаар эдийн засгийн чадавхиа 7.8 дахин нэмэгдүүлэх чадавхи бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл бид жил бүр 4000 орчим нярайг буюу 1990 оноос хойших 29 жилээр тооцвол 116 000 нярайг эндэгдлээс аварч, хүн амын тоогоо энэ хэмжээгээр нэмэх бололцоо гаргажээ. 116 000 гэдэг манай томхон аймгуудын хүн амтай тэнцэх тоо шүү дээ. Эдийн засгийн хэлээр имлэрхийлбэл энэ нь 1990 онд байсан дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтийг 780% гаруйгаар нэмэгдүүлэх бололцоо олгосон байна гэсэн үг. Үндэсний Статистикийн Газрын саявтархан мэдээлснээр Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2018 оны урьдчилсан тооцоогоор 32.2 их наяд төгрөг болсон болохоор манай эрүүл мэндийн алба сүүлийн 30 шахам жилд түүнийг 7.8 дахин өсгөсөнтэй тэнцэх  буюу 251 их наяд төгрөгтэй тэнцэх хөрөнгө оруулалтыг зөвхөн энэ үзүүлэлтээрээ улсынхаа эдийн засагт нэмэрлэсэн ажээ. Манай ЭМЯ-ны жилийн төсөв энэ жил бараг нэг их наяд болсон гэж манай сайд нар надад хэлсэн. Тэгвэл, эрүүл мэндийн салбарынхан 30 жилд одоогийн ЭМЯ-ыг 250 гаруй жил санхүүжүүлэх хөрөнгө бүтээсэн байна шүү дээ. Сарангэрэл сайд аа, Та энэ тооцоогоо бариад ярьвал эрүүл мэндэд хөрөнгө гуйх биш, нэхэх эрхтэй шүү!!! Энэ бол үр ашиг нь 10-20 жил, түүнээс ч олон жил дамжин гарах маш том хөрөнгө оруулалт юм. Өөрөөр хэлбэл, бид одоо хүртэл мөнгөн илэрхийллээр нь гаргаж чадаагүй байгаа, 1921-1990 оны 70 жилд тухайн үеийн төр, засаг хүн амынхаа эрүүл мэнд, боловсролд оруулсан хөрөнгө оруулалтын ачаар бид одоо хэний ч өмнө нүүр улайхгүй боловсрол, эрүүл мэндийн үзүүлэлттэй хүн ам бүрдүүлсэн шиг ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалт болно. Бид ийм тооцоог эмч бүр, эмнэлгийн нэгж бүр, хийсэн эмнэлгийн үйлдэл болгондоо хийж чаддаг болгох хэрэгтэй байна.

2.Мэдлэгт суурьласан үйл ажиллагаа

Бид шинжлэх ухаан, технологийн гайхамшигт ололтын эрин үед амьдарч байна.

2000 оны зааг дээр хүний геномын нүлеотидын бүрэн дарааллыг анх тогтоосноор анагаах ухаан, эрүүл мэндийн үйл айжиллагааг 2000 оноос өмнөх ба хойших гэж хуваан ярих болсон тийм үед бид аж төрж байна. Био-анагаахын энэ хувьсгал “бодгалжсан агаах ухаан” нэр аваад байгаа эмнэлзүйн анагаахын шинэ чиглэлээр дамжин бидний оношлох, эмчлэх, сэргийлэх бүх үйл ажиллагааг үндсээр нь өөрчлөж эхлээд байна. Хэдүйгээр секвенсер гэдэг нүклеотидын дараалал тогтоох машины овор хэмжээ, үнэ өртөг жил ирэх тутам буурч энгийн хэрэглээ болох тийшээ явж байгаа боловч, ойрын 10 жилдээ л эмч бүр нүклеотидийн дараалал тогтоох шинжилгээ хийдэг байх шаардлага гарахгүй байх. Харин эмч бүр хүний геном, тодорхой генүүдийн дарааллыг стандарт программ ашиглан уншиж, харьцуулж чаддаг байх хэрэгтэй болох нь. Энэ ололтыг, ялангуяа, “ухаалаг” гар утас ашиглан хэрэглэж эхлэх нь бараг өнөө маргаашийн асуудал болж эхлэж байна. Эмч бүрт энэ чиглэлээр нэмэлт хичээл заах шаардлага гарах байх. Гэхдээ он-лайн сургалтаар явах нь амар байх л даа. Бид мэргэжлийн холбоод, ЭМЯ-ны хэмжээнд энэ бэлтгэлийг одооноос базаахгүй бол эмч нар маань 20 дугаар зуундаа үлдэж хоцрох аюул нүүрлэж байна.

Ойрмогхоноос нийгмийн сэхээлэг хэсэг “Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал” гэж их ярих болж байна. Манай эмч нар энэ “хувьсгал”-ыг бас л “үйлдвэрийнхний асуудал” гээд нэг их тоохгүй байх шиг байна. Гэтэл энэ бол бидний орон гэр, ажлын байр, ашиглаж байгаа багаж төхөөрөмж бүгд “ухаалаг” болж, асуудлыг хиймэл оюун ухаан ашиглан “өөрөө” шийдэх чиглэлтэй болно гэсэн үг. Энэ асуудал, миний мэддэгээр бол  лабораторийн анагаах ухаанд 10-20-иод жилийн өмнөөс нэвтрээд эхлэчихсэн, цааш улам л бүр газар авах хандлагатай болсон тул бид ирээдүйн эмч, эмнэлгийн ажилтнаа бэлтгэхээс эхлээд одооноос анхаарч эхлэхгүй бол одоогийн оюутнууд маань төгсч гарсныхаа дараа эмнэлгийн хамгийн энгийн төхөөрөмжийг ч ажиллуулж чадахгүй болчих бий гэж санаа зовох хэрэгтэй болжээ. Үүсээд арваад жил болж байгаа “Робокон” гэдэг олон улсын оюутны тэмцээнд  төлөөллөө оруулдаггүй ганц их сургууль манай Анагаахын их сургууль болж байгаад би их санаа зовдог, бас жаахан ичдэг.

Ер нь эрүүл мэндийн үйл ажиллагаа үйлвэрлэлийн дэмжлэггүйгээр хол явахгүй гэдгийг бид бас анхааралдаа авах ёстой. Манай эрүүлийг хамгаалах тогтолцооны суурийг тавьсан тэр үеийн ЗХУ-ын эрдэмтэд үүнд ихээхэн анхаарч, Монгол улс Ази тивдээ анхных болж, бодоо өвчнийг устгахдаа вакцинаа Монголдоо үйлдвэрлэж байсан билээ. Бодоогийн вакциныг үйлдвэрлэн хангаж байсан тэр Бактери шинжилгээний газрын суурин дээр хөгжсөн НЭМҮТ-ийн харъяанд байсан Био-бэлдмэлийн үйлдвэр хаалгаа бариад 10 жил болсныг НЭМҮТ хэдхэн хоногийн өмнө сэргээн ажиллуулсаныг сонсоод би их баярлаж байна. ЭМЯ, НЭМҮТ-ийнхөнд үйлдвэрлэлээ сэргээн босгосонд нь баяр хүргэж, цаашдын их амжилт хүсэе.

3.Нийгмийн асуудал. Нийгмийн гэдэг нэрийн дор яригддаг их олон тулгамдсан асуудал байна. Би эдгээрээс  санаа чилээдэг нэг л асуудлаа хөндөе. Эмч нар, ялангуяа эмнэлзүйч эмч нар тэтгэвэрт гарах насан дээрээ хамгийн туршлагатай, иймээс хамгийн үнэ цэнэтэй болдог боловч, манай нийгэм хэрэгсэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Монголын нийгэм хамгийн үнэтэй хөрөнгөө ашиглахгүй байна. Миний үеийн эмч нар тохирсон ажлаа хийх, хүнд тус болох хүсэлтэй байна. Өнөөдөр Сарангэрэл сайд илтгэлдээ монгол хүний дундаж наслат 70.2 болныг баяртайгаар мэдэгдлээ. Энэ үнэнхээр баярламаар мэдээ, гэвч бас тэтгэвэрт гарах насыг уртасгах шаардлагатай болж байгааг мэдрүүлсэн, үүнийг яаж зохицуулах тухайг олон талаас нь бодож шийдвэр эрэх хонхыг дэлдэж буй хэрэг болно.

Миний тун өнгөцхөн хөндсөн гурван асуудал бол ганцхүү миний санал биш, миний үеийнхний саналын нэг хэсэг, миний бие харъяалагддаг Монголын анагаах ухааны академийн зарим гишүүдийн санал бодлын нэг хэсэг юм шүү гэдгийг энэ далимд хэлэе.

Анхаарал тавьсанд баярлалаа. Их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.21.99.234)
    ямар пялдага илтгэл бэ
    2019 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.229.123.147)
    Энэ Нямдаваа гуай уул нь гайгүй эрдэмтэн юм шиг байгаа юм. Харин сайд байх үедээ эрүүл мэндийн салбарт олигтой ахиц гаргаагүй! Одоо хүртэл энэ салбар зогсонги байдалтай байна! Сайд нар нь ТВ-ээр гоё ярьдаг боловч амьдрал дээр тун хүнд байна шүү дээ! ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудтай харьцуулахад манайх үнэхээр удаан байна шүү!!!
    2019 оны 11 сарын 08 | Хариулах
  • bolor (202.126.89.156)
    Ene hunees syraltsah zuil ih ba shuu. Medleg chadwartai hunees bid syraltsah ni gol ba unen une tsentei zuiliig ontsloj helsen ba. Iim humuus eh otong mini zow chigluulj chadna. Tand amjilt husie.
    2019 оны 11 сарын 07 | Хариулах
  • Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр сарын сүүлчээр эрүүл мэндийн даатгалаар авах эм бичүүлж байнаа. тэр сүлжээний хурд гэж өвчтөн эмч 2-ыг мөн их завааж байна даа. Эмч санаа нь зовоод та 5 минут хүлээгээрэй гэх юм. Сүлжээний хурдан дээр анхаарч өгөө ч ээ. (64.119.27.92)
    Зочин
    2019 оны 11 сарын 07 | Хариулах
  • Dary (103.212.118.223)
    Mash sain uhaalag ug heljee.
    2019 оны 11 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    7 цаг 32 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    7 цаг 57 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    7 цаг 59 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    9 цаг 2 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    9 цаг 40 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    9 цаг 56 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    10 цаг 17 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    10 цаг 20 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    11 цаг 21 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    11 цаг 31 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    12 цаг 25 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    12 цаг 28 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    12 цаг 44 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    13 цаг 29 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    14 цаг 16 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    14 цаг 31 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    15 цаг 12 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    15 цаг 36 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    15 цаг 39 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    15 цаг 45 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК