Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өрөөлөөр дамжуулж өөртөө хүргүүлсэн Ерөнхийлөгчийн шаардлага

2019-11-07
0
ЖИРГЭХ

Монголын Ардчилсан холбоо буюу МоАХ-наас мэдэгдэл гаргажээ. Үндсэн хуульд заасан байгалийн баялгийг өмчлөх, ашиглахтай холбоотой асуудлаар. Мэдэгдэлд “Монголчууд, Монголын парламент, Засгийн газар Оюу Толгойн гэрээний хорт үр дагаврыг мэдрэн олон жил шүүн хэлэлцэж байгаа ч засах талаар бодит ахиц гарсангүй. Эцэстээ Рио Тинто төр, түмэнтэй нь басамжлан тохуурхаж байна. Оюу Толгойн гэрээг байгуулахад Монголын төр өндөр албан тушаалтнууд авлигадуулсан нь шүүхээр тогтоогдвол асуудлыг “Авлигатай тэмцэх олон улсын конвенци”-ийн дагуу авч үзэх боломжтой.

Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээний татварыг тогтворжуулах, ямар ч ашигт малтмал ялган авах олборлох, эцсийн бүтээгдэхүүнээс бусдыг НӨАТ-аас чөлөөлөх, уурхайн хаалтын зардлыг зөвхөн Монголын тал хариуцах, зам ашигласны бүх төлбөрөөс чөлөөлөх, бүтээгдэхүүний орлого, гүйлгээг тэр бүр Монгол Улсын банкаар дамжуулахгүйгээр гадаад улсад хадгалах, гаргах зэрэг ноцтой заалтуудыг нэн тэргүүнд өөрчлөх ёстой”-г дурджээ.

Мөн “МоАХ”-ны зүгээс шилдэг технологитой, бизнесийн ёс зүйтэй, ногоон хөрөнгө оруулагчдыг үргээх бодлого, хүсэлгүйгээ илэрхийлэхийн хамт үндэсний эрх ашигт харш үйлдэл хийхийг санаархсан, хийсэн гадна дотнын этгээдүүдтэй огтхон ч эвлэрэхгүйгээ мэдэгдсэн байна.

Оюу Толгойн гэрээг гардан гүйцэтгэсэн гэсэн үндэслэлээр Сангийн сайд асан С.Баярцогтыг Авлигтай тэмцэх газраас авлига авсан эсэх үндэслэлээр саатуулсан ч батлан даалтад гаргаж гадуур байцаахаар болсон байдаг. Энэ хугацаанд түүний оффшор данстай холбоотой мэдээллийг Т.Аюурсайхан тэргүүтэй гишүүд хэсэгтээ олон нийтийн анхаарлын төвд чирсэн. Харин энэ бүх асуудлын эргэлзээ, зангилааны гол эзэн гэх Сангийн сайд асан С.Баярцогт удтал чимээгүй явсны эцэст хэвлэлийн бага хурал хийх үеэрээ Оюу Толгой төслийн гэрээ, холбогдох баримт бичгийг тухай 500 гаруй хуудастай товхимол гаргаснаа зарласан нь саяхан.

“2009 оны аравдугаар сарын 6-нд Монгол Улс бие дааснаасаа хойш хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Энэ нь гуравдагч орны зүгээс хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт байсан. Хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр хөршийн хөрөнгө оруулалтаас давсан байсан. Цаг хугацааны алтан боломжийг ашиглан монголчууд бид энэ гэрээг хийж чадсан. Энэ ойн хүрээнд Оюу Толгойн гэрээний ажлын хэсэгт ажилласан нийт төрийн албан хаагч, гэрээг хэлэлцэж баталсан УИХ-д баяр хүргэх нь зүйтэй” хэмээсэн тэрбээр “2018 онд АТГ-аас Оюу Толгойн гэрээтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж, хорьсон. Намайг сэжигтэн, яллагдагчаар татсан үндэслэл нь Оюу Толгойн гэрээний Монголд ашигтай нэг заалт, гэрээг хүчинтөгөлдөр болгоход Монгол Улсад үр өгөөж нь 434 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн арга хэмжээг буруутгасан. Зарим хууль хүчний байгууллагууд энэ гэрээний зарим зүйл заалтыг мэдэхгүй байгаа юм байна гэж тухайн үед бодож байв. Улмаар АТГ-аас үүнтэй холбоотой асуудлаар дөрвөн бүлэг шинжээч томилсон. Үүнд, банкны чиглэлийн болон МУИС-ийн хуулийн багш нар, Аудитын газар, Татварын ерөнхий газраас бүрдсэн дөрвөн хэсэг шинжээчид байсан. Эдгээрийн гурван бүлэг нь Оюу Толгой гэрээний тухай сөрөг дүгнэлт гаргаагүй” гэсэн байдаг.

Мөн “Татварын ерөнхий газраас гаргасан дүгнэлтэд 41 зүйлийг хөндсөн байна. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын гэрээний 33 заалт, Хувь нийлүүлэгчдийн гэрээний найман заалтыг зөрчсөн байна. Эдгээрийг харахад 97 хувь нь алдаатай, үлдсэн нь хэрэгжилттэй холбоотой заалт байна. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүс дүгнэлт гаргахдаа УИХ-ын хууль тогтоох онцгой бүрэн эрхэд халдсан, Засгийн газрын гүйцэтгэх эрх мэдэлд халдсан дүгнэлт гаргасан. Мөн хуулийн зүйл заалтад үг үсэг нэмж алдаатай гаргасан. Эдгээрийг үндэслэн шүүх шийдвэр гаргавал ямар эрсдэл учирч байна гэвэл бид Оюутолгой компаниас авах ёстой олон төрлийн татварыг дутуу авах эрсдэл үүснэ. Тиймээс сэрэмжлүүлэх зайлшгүй шаардлагатай” гэдгийг онцолсон юм.

Нэг үгээр Оюу Толгойн гэрээтэй холбоотой нийгэм, улс төрийн хүрээнд 10 жил явсан эргэлзээ, хардлагыг тайлахаар сайд асан С.Баярцогт 500 хуудас бүхий товхимол гаргаснаа зарласан нь энэ байв.

Хүчинтөгөлдөр үйлчилж байгаа Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, нэмэлт, өөрчлөлт оруулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ, хувьцааг Засгийн газрын зөвшөөрөлгүй борлуулахгүй байх гэсэн дөрвөн гэрээ монгол, англи хэл дээр гарсныг тэрбээр тодотгосон. Хамгийн сонирхолтой нь, 2009 оны наймдугаар сарын 9-25-ны хооронд хуралдсан ээлжит бус чуулганы үеэр УИХ-ын гишүүд юу хэлсэн, ямар санал өгсөн талаарх хуулбарыг хавсаргажээ.

Сонирхолтой нь, Оюу Толгойн гэрээтэй холбоотой товхимол гаргаснаа зарласан С.Баярцогтын мэдээллээс хоёр хоногийн дараа МоАХ-наас мэдэгдэл гаргаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлэв.

Шил, шилээ дарсан энэхүү үйл явдлыг зүгээр ч нэг цаг хугацааны давхцал гэж харах боломжгүй. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн тэргүүлдэг холбоогоор дамжуулан өөртөө шаардлага хүргүүлчих шиг боллоо.

Учир нь, тэрбээр МоАХ-ны дарга төдийгүй УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараас бүрддэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг даргалдаг. МоАХ-ны даргын албан тушаалаа өнөөг хүртэл албан ёсоор хүлээлгэж өгөөгүй байгаа юм. МоАХ-наас гаргасан мэдэгдэл, шаардлагыг Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбож харах шалтгаан нь энэ.

Гагцхүү Оюу Толгойтой холбоотой асуудалд өнөөдрийг хүртэл чимээгүй явсан Төрийн тэргүүн удирддаг холбоогоороо дамжуулан өөрийн даргалдаг зөвлөлд шаардлага хүргүүлсний цаад шалтгаан нь юу вэ гэдэг нь сонирхолтой сэдэв байх нь. Тэр тусмаа Оюу Толгойн гэрээтэй холбоотой заалт бүрийг дурдсан 500 хуудас бүхий товхимол гаргаснаа зарласан С.Баярцогтыг хэвлэлийн бага хурлаас ердөө хоёр хоногийн дараа...

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол-Японы хот байгуулалтын хөгжлийн форум зохион байгууллаа
Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • монгол (103.229.123.117)
    Эх оронч Зөв мэдэгдэл гаргасан байна дэмжиж байна
    2019 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (64.119.25.90)
    Баярцогт та Оюутолгойн гэрээг сайн хийгээд шагналд нь энэ их доллар аваа юу энэ их долларын учрыг тайлж өг олон түмэнд ээ таны худал бичсэн 500 хуудастай тайланг унших хүн байхгүй та өрөвдөлтэй муухай царай гаргаад хэрэггүй ээ хэргээ хүлээгд явах газраа явдаа дүү. минь далайсан хууль доор бөхийсөн иргэн байдаг гэдгийг санж яв дүү нар минь ээ
    2019 оны 11 сарын 10 | Хариулах
  • Болд (64.119.17.39)
    Баярцогт Оюутолгойн херенге оруулалт гэж юуг яриад бна аа. Херенге оруулалт гэдэг чинь Херенге орж ирж ур егеежее олон жилээр егехийг хэлдэг. Тэгвэл Оюутолгойд юу улдэхм бэ? Байсан баялаг нь байхгуй болж хендий хоосон нух улдэнэ. Тэр буу хэл одоо байгаа кемпээ хуртэл аваад явчихна. Монголын ард тумэнд ер улдэнэ. Монгол оронд хот тосгон, сургууль цэцэрлэг улдэхгуй ш дээ.Тэхээр энэ нь херенге оруулалт биш. Бахархаад байх зуйл бур ч биш.
    2019 оны 11 сарын 08 | Хариулах
  • Цогоо (202.55.188.91)
    Баярцогтоо монголын баялгийг харийханд ямарч ашиггүй гэрээ хийгээд олон донгосоод чалчаад чи хол явахаа болсон чиний үе дуусаа чамайг хэнч тоохгүй
    2019 оны 11 сарын 08 | Хариулах
  • иргэн (103.111.68.3)
    Авилагчид ном бичиж алдаршиж, нүглээ далдлах гэсэн иймэрхүү үйлдэл Монголоос өөр газар байдаггүй байх аа. 20 мянган хувьсагчтай үлгэр бичсэн нөхөр дөө. Улс орноо худалдаж зөвхөн өөрсдөө баяжсан хулгайч нарын бүх хөрөнгийг нь хурааж шоронд нь хийх хэрэгтэй.
    2019 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.181.30)
    торийн толгойд торийн хулгайчид нь суучихсан ОТ-н гэрээг оорчлох ямар ч бодолгуй байна. Энэ гэрээг оорчлье л гэвэл одоогийн УИХ -ын гишуудээс нэгийг ч сонгож болохгуй.
    2019 оны 11 сарын 07 | Хариулах
    • Ynen
      Ёстои үнэн саин судалж сонгох л чухал
      2019 оны 11 сарын 07
  • Зочин (66.181.185.76)
    Энэ засаг тор их хурал тарах цаг болсон шуу дээ
    2019 оны 11 сарын 07 | Хариулах
  • Болд (66.181.185.76)
    Еронхийлогч одоо ажиллаж эхлэх хэрэгтэй дээ ард тумэн харуулах хэрэгтэй цаг болсон шуу
    2019 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (192.82.68.235)
    Офшортонгуудад хариуцлага тооцож ОТ н гэрээг сайжруулна гэж ард тумэн еренхийлегчийг харж байгаа
    2019 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Зөв л мэдэгдэл гаргасан байна. Дэмжиж байна.
    2019 оны 11 сарын 07 | Хариулах
  • зочин (124.158.73.28)
    "8 дугаар зүйл.Ерөнхийлөгч хавсарч болохгүй ажил, албан тушаал Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй. Хэрэв Ерөнхийлөгч өөр ажил, албан тушаал эрхэлж байгаа бол тангараг өргөсөн өдрөөсөө эхлэн уул үүргээс чөлөөлөгдөнө." гэж байдаг юм байна. МоАХ-ны даргаасаа болиогүй юм уу, тийм бол хуулийн энэ заалт хамаатай юу, үгүй юу. Баярцогтын энэ бол яах вэ дээ, аргаа барахдаа аавынхаа толгойг маажиж суугаа хэрэг.
    2019 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (182.160.34.116)
    Баярцогтыг шоронд хийгээд гэрээг цуцал
    2019 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.107.115)
    ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГ МАШ ХУРДАН ЦУЦЛАХ ХЭРЭГТЭЙ МОНГОЛЫН ТӨРИЙН ЭРХ МЭДЛЭЭР ЭХ ОРНОО ХУДАЛДСАН С.БАЯР. БАЯРЦОГТ САЙХАНБИЛЭГ ЭЛБЭГДОРЖ ЭНХБОЛДЫГ НАРЫГ АРД ТҮМЭН МЭДНЭ ТӨР АРД ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ЁСТОЙ УРВАГЧ ГАДААДЫН ДЭЭРЭМЧДЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАСАН БОЛ ХҮЧГҮЙДЭНЭ ТӨРИЙН ЭРГЭЛТ ГАРАХ ЦАГ БОЛСОН БАЙХАА
    2019 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ymar uchirtai jagsaal gedgiig ni sain tailbarlah heregtei,oilgohguigeer dagan baysagch nar zundoo bga shuu
    2019 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (192.82.66.152)
    Батулгыг огцруулж төрийн үнэ цэнийг аварч үлдэхгүй бол төр түмнийг хагардуулж дууслаа Монголчуудаа.Энэ жагсаалч гэсэн энэ хүний л явууллага.УИХ-г тарааж өөрөө хэд хоногч гэсэ төр барих гээд байгааг энэ өвөө эмээ нар ойлгоочээ.Даган баясгаж залуучууд ойлгоочээ.
    2019 оны 11 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
    51 мин
  • Азийн наадамд Монгол Улс 15 медальтайгаар 46 улсаас 27 дугаар байрт жагслаа
    1 цаг 15 мин
  • Монгол-Японы хот байгуулалтын хөгжлийн форум зохион байгууллаа
    1 цаг 31 мин
  • ГЕГ: Карго ачаанаас 1.6 кг мансууруулах бодис илрүүллээ
    1 цаг 33 мин
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
    1 цаг 44 мин
  • Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ
    1 цаг 49 мин
  • Жүдо бөхийн ДАШТ: Өнөөдөр Монголын гурван жүдоч татамид гарна
    2 цаг 26 мин
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
    2 цаг 42 мин
  • ОХУ-ын Эрхүү мужид тахлын хүрээлэнгийн ажилтан нас барж, 200 орчим хавьтагчийг хөл хорионд авчээ
    2 цаг 43 мин
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
    3 цаг 3 мин
  • ӨНӨӨДӨР: Нэгдүгээр ангийн сурах бичигтэй холбоотой мэдээлэл өгнө
    3 цаг 18 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    3 цаг 46 мин
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
    4 цаг 31 мин
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
    13 цаг 41 мин
  • Хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүллээ
    19 цаг 53 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    21 цаг 12 мин
  • Эрдэмтэд хаягдал хуванцрыг хүнсэнд хэрэглэх боломжтой шинэ технологи бүтээжээ
    23 цаг 6 мин
  • Хятад гаралтай Америк эмэгтэй Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-тэгийн хүүг тагнасан хэргээр баривчлагджээ
    23 цаг 34 мин
  • Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    23 цаг 35 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
    23 цаг 44 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
24 баримт
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК