Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас аравдугаар сарын 28-ны өдрийн ирүүлсэн албан бичгийн дагуу Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах “GIMEX” ХХК-ийн “Хөсөг” нэрийн цайны хаяг шошгыг засварласан тухай мэдээллийн дагуу хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтаар илэрсэн зөрчилд “GIMEX” ХХК-д зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.