Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүхийн танхимын “гурван чулуу”-г унагаах төлөвлөгөө

2019-11-12
0
ЖИРГЭХ

Засгийн газрыг дахиад ганхуулах сэдэл саарал ордонд төдийгүй нийгэмд “өрнөж” эхэллээ. Эхнийх нь МАН дотроос өдөлсөн бол энэ удаагийнх нь илүү өргөн хүрээг хамрах бололтой. Шалтгаан нь “Саарал жагсаалт” гэнэ. Орных нь хүмүүсийг тодруулж хүртэл амжлаа. Сонин бөгөөд сонирхолтой сэдэв, улс төрийн хүрээнд, хэвлэлийнхэнд. Олон улсын мөнгө угаах, терроризмтэй тэмцэх байгууллага болох ФАТФ-аас Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан нь саяхан. Үүний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг дуудан уулзаж хариуцлага хүлээлгэх тухайгаа мэдэгдсэн.

Байнгын хорооны хуралдаанаар уг хоёр албан тушаалтыг үүрэгт ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцээд олонхийн дэмжлэг хүлээсэн. Одоо Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт хариуцлага тооцуулж, үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх чимээг түгээж эхэлжээ.

ФАТФ-ын өмнө хүлээсэн үүргийг хэрэгжүүлээгүй гэдэг нь Хуулийн сайд Ц.Нямдоржийг огцруулах үндэслэл. Араас нь санхүүгийн салбартай холбоотой асуудал нь Ч.Хүрэлбаатар сайдыг хамтатгах шалтгаан болжээ. Эцэст нь, дипломат албаныхантай холбоотой зөрчил, хэрэг маргааны асуудал нь Д.Цогтбаатар сайдыг чиглэх үндэслэл болсныг АН төдийгүй Т.Аюурсайхан гишүүн тэргүүтэй хүмүүс шүүмжилж эхлэв. Сөрөг хүчин АН-ынханд энэ нь бэлэн сэдэл. Харин МАН доторх гишүүдэд бол Засгийн газрын сайдуудаа чичилж, олон нийтээс оноо цугцуулах, цаашлаад сонгогчдод таалагдах сэдэв болж байх шиг.  

У.Хүрэлсүхийн Засгийн газар гэлтгүй аль ч улсад Хуулийн, Сангийн, Гадаад харилцааны салбар нь нэн тэргүүнд явдаг, гүйцэтгэх засаглалынхаа тулгын гурван чулуу нь. Хэдий хүчтэй, эрх мэдэлтэй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байлаа гээд хуулийн салбар нь урагшлахгүй бол шинэчлэл явахгүй.

Улсынх нь сан хөмөргийн зарцуулалт, төсвийн, татвар төлөгчдийн халааснаас гарч буй нэгж мөнгө бүрийг үр дүнтэй хуваарилах, үрэлгэн байдлаас зайлсхийх асуудалд санхүү эрхэлсэн сайд нь сахилга баттай байхгүй л бол түүнийг дагасан хулгай явна, улстөрчид халаасаа түнтийлгэнэ.

Энэ бүгдэд гадаад харилцаа ч чухал нөлөөтэй. Хөрөнгө оруулалт талаасаа ч, хууль эрх зүйн орчноосоо ч. Нэг үгээр хууль, санхүү, гадаад харилцааны асуудал өөр хоорондоо ямар нэгэн зөрчил, үл ойлголцолгүйгээр явж байж тухайн улсын хөгжлийн төвшинг илэрхийлэх учиртай.

Жигтэй гэмээр тохуутай нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимаас Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар нарын гурван сайдыг зориуд онцолж, огцруулахаар түүчээлж эхэлсний цаад зорилго юу вэ. МАН УИХ-ын сонгуульд 65 суудалтай болсны дараахан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж яамдын бүтцийг тодорхойлсон байдаг, 2016 оны долдугаар сарын 21-ний өдөр. Ингэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын, Батлан хамгаалахын, Гадаад харилцааны, Сангийн, Хууль зүй, дотоод хэргийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын гэсэн зургаан яамыг ерөнхий чиг үүргийн яамаар хуульчилж, баталсан байдаг. У.Хүрэлсүх ч Ерөнхий сайд, Намын даргын албан тушаалыг хамтад нь авсныхаа дараа “Надаас хууль бус юм битгий шаард” хэмээн онцолсон нь ч бий.

Гэвч улсын төсөв, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэсэн томоохон хоёр төслийг хэлэлцэж, хэлэлцэхээр болсон энэ цаг үед Засгийн газрын гурван гишүүнийг огцруулах сэдлийг түгээж эхэлсэн нь хачирхалтай биш гэж үү?.

Эсвэл зүгээр нөлөө бүхий сайд нарыг нь огцруулж, “шүд сугалах” замаар Засгийн газрыг, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийг нь хөнтрөх төлөвлөгөө юу?.

Ямар ч байсан дараагийн Хуулийн сайдаар нэрлэгдэх болсон Х.Нямбаатар “Би Хууль зүй, дотоод хэргийн сайд болохгүй” гэсэн бол Т.Аюурсайхан “Давхар дээлтэй болохгүй” гэдгээ хэлээд байгаа юм. Тэгэхээр аль ч талаас нь харсан ерөнхий чиг үүргийн гурван яамны сайдаа огцруулах нь У.Хүрэлсүхэд төдийгүй МАН-д халтай. Ялангуяа ээлжит сонгуулийн өмнө. Үүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө ч хамгийн сайн мэдэх нэгэн. Тэгэхээр У.Хүрэлсүхийн танхимын “гурван чулуу”-г унагаах төлөвлөгөө биелэх боломжгүй, хэн нэгний хий хоосон мөрөөдөл гэлтэй. 

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Сонгогч (202.55.188.82)
    Мэнгэтийг яаралттай солихгүй бол МАН 2020 онд баабарын хэлсэнээр бүрэн амьсгал хураана.2016 онд баабар Монголчууд энэ намыг эцсийн удаа сонголоо гэсэн шүү дээ.
    2019 оны 11 сарын 17 | Хариулах
  • zochin (73.51.245.247)
    Nyamdorjiig ogtsruulj bolokhgyi ajlyg ny duusgax xeregtei dee
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
    • хуц
      2019 оны 11 сарын 12
  • Зочин (66.181.169.162)
    Нямкаг огцруулж дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх хүсэлтэй мөнгөтэй хүмүүсийн ажил доо
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (192.82.68.133)
    Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон 10 сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хулгайч Сангийн сайдтай байхад удахгүй хар жагсаалтад орох нь тодорхой шдээ.
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • совд (66.181.190.65)
    КОМИССЫН ДАРГА БАЙЖ ЮУ Ч ХИЙЛГҮЙ УЛСАА "СААРАЛ"-ДУУЛЧИХААД НАМАЙГ САЙН АЖИЛЛАСАН ГЭДЭГ ЗАХИА ИРСЭН ГЭЭД ЗОГСЧ БАЙДАГ САЙД БАЙЖ ТААРАХ УУ? ЕРӨНХИЙ САЙД АА? ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ЭЗЭН БОЛООЧ ЕРӨНХИЙ САЙДАА. энэ малаа үтэр түргэн зайлуулаачээ.
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (192.82.66.152)
    Хариуцлагыг тэгш л ярих ёстой.Сайд хүн гэхээрээ л хариуцлага яригддаггүй сайдаас бусад хүн сайн ажилласанч хариуцлага ярьдаг байж болохгүй.Шударга л юм бол Оюунэрдэнэ сайд нартаа хариуцлага яриачээ.Энэ 3-с гадна бодлого байхгүй зөвхөн мөнгө л гаргадаг яам байна шүү дээ.Бизнесс сэтгэлгээтэй сайд нар яг төрийн мөнгийг зориулалтын дагуу зарцуулж харагдаачээ.Яамдын аудитын шалгалтыг ҮАГ шударга хийдээ.Алдааг нь гаргахгүй зөрчилгүй дүгнэлт өгч байгаа нь төрийн мөнгө зориулалтын бус зарцуулж болно гэсэн мессэж өгч байгаатай агаар 1 шүү.
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.229.121.178)
    Одоо сольж холила хэрэггуй тэр Одбаяр болон гадаадад монголынхоо нэрийг унагаж байгаа хумуусийг шууд ажлаас нь хайлж дахин терийн ажил хийлгэхгуй байх Хуулийн сайдын хувьд худал шударга дур эсгээд худал яриад байлгуй офшортонгууд ОТ гэрээ хийсэн нехдуудтэй хариуцлага тооцож ОТ н гэрээг сайжруулж телбер тооцоогоо монголдоо хийдэг болгоод егееч ард тумэн уунийг хулээж байгаа сонгууль ойртсон дахин хариуцлагуй терд ажиллагсадыг хармааргуй байна
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • Болд (45.51.113.91)
    Шүүх, прокурор л эрх зүйт төрийн зарчмыг алдагдуулж нийгмийг ялзруулсан. Цагдаа бас маш их хүнд сурталтай, авлигач болсон. Тэрийг л засмаар байна
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • зочин (203.91.116.118)
    АН-ын , МАНАН-ын хүсэл биелэхгүй дээ, Засгийн газар сайн ажиллаж байна аа, ,,, Олон том төслүүд эхэлсэн, эдийн засаг өсөж байна,,, Шударга төртэй болох эхлэл тавигдсан,,, Болж бүтэж байгаа бүхнийг нураах гэсэн Монголын дайснууд горьдоод хэрэггүй байх аа
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • irgen (202.21.118.174)
    shudarga carailaad hanag muu muuhaig haacailj irsen hyamdorjiig hurdan zailuulah heregteii!!shune bygded chudur bolson amitan!!!!huun helelceh hugacaa gej ylgeriig gardan zohioj hamsaatnuudaa huuli zavhruulah ajild garshij baighaa nuhur!!!1
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • L (150.129.142.89)
    Ene humuus yaahav ireh songuulia zuv yavuulaya
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • зочин (124.158.73.28)
    Нямдорж шударга хүн өөрөө ажлаа өгч, улс төрөөс гарч ясаа амраах байлгүй дээ
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (203.91.115.51)
    Увсын хоерт бөлдөгдүүлчихсэн Хүрэлсүх чадахгүйээ.
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • Zochin (67.180.129.0)
    Hurelsuh haruytslagaa huleej ogtsor.
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • и (150.129.143.113)
    Энэ 3 ч дээ
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • zochin (124.158.107.106)
    AH d saaxan ogoosh beldej baina daa songuuli doxoj baixad eb eyee oloxdvi bol xen ch bish bvgd golog boli laaz oshiglox ni oilgomjtoi
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (64.119.17.129)
    Хамгийн гол буруутах нь шүүх прокурор 2
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (64.119.17.129)
    Хамгийн гол буруутах нь шүүх прокурор 2
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (192.82.74.46)
    Энэ улс орон,ард иргэдийг бодож байгаа чинь үнэн бол , засаг төрөөрөө битгий тоглох гээд бай. Солиод ажил сайжирах уу,тийм хугацаа одоо сонгуулийн өмнө үлдсэн үү гэвэл үгүй.Харин 2020 оны сонгуульд гарчих санаатай нөхдийн хийж байгаа үйлдэл гэж харагдаж байна даа.
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (43.242.243.159)
    MANANGIIN ZAHIALGAAR UHSENEE ZASGIIN GAZARIIN TUHAI YARIAAD BAIGAA YUM BEE ENE ZASGIIN GAZAR MASH SAIN AJILLAJ BAINA OROI BOLHOOR GARAAD HOTOO HARDAA HAVAR BOLHOD UMHII UNEREESEE SALCHVAL OK
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • Irgen (66.181.186.102)
    ХАМГИЙН ТҮРҮҮНД ГАДААД ХЭРГИЙН САЙД ЦОГТБААТАР ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ.. ОФФШОРТОЙ, ХУУЛЬ БУС ТОМИЛСОН ХҮМҮҮС Н ХАР ТАМХИНД ОРНО, ХУУЛЬ БУС ЁС ЗҮЙГҮЙ ОДБАЯРЫГ ҮХТЛЭЭ ӨМГӨӨЛНӨ ГЭЭД.. ЭНЭ НӨХӨР ЯАГААД ҮЛДЭЭД БДАГ ЮМ БЭ???
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.38.135)
    Хамгийн түрүүнд гол буруутан болох НЯМДОРЖИЙГ ОГЦРУУЛ
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    9 цаг 44 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    10 цаг 9 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    10 цаг 11 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    11 цаг 14 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    11 цаг 52 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    12 цаг 8 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    12 цаг 29 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    12 цаг 32 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    13 цаг 33 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    13 цаг 43 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    14 цаг 37 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    14 цаг 40 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    14 цаг 57 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    15 цаг 41 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    16 цаг 28 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    16 цаг 43 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    17 цаг 24 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    17 цаг 48 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    17 цаг 51 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    17 цаг 57 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК