Казахстаны улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Динмухамед Кунаевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн өчигдөр Казахстаны Тарас хотод эхэллээ. Эмэгтэйчүүдийн 57, 61, 74, 79, 97 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болов. Манай улсаас өнөөдөр гурван бөх барилдсан юм. 57 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл, 2016 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, 2014 оны оюутны дэлхийн аварга, 2018 оны Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт, ОУХМ Т.Түвшинтулга дөрөв дараалан ялснаар маргааш алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.
Б.Жаргал