Филиппин улсын Липа хотод практик буудлга спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-17-нд болов. Тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монгол Улсын тамирчин Т.Хулан 77 тамирчнаас хоёрдугаар байрт шалгарлаа.
Мөн 21 хүртэлх насныханы эмэгтэйчүүдийн багийн төрөлд Д.Хатанзаяа, Д.Намуун нар хүрэл медаль хүртлээ. Д.Хатанзаяа, Д.Намуун нар төрсөн эгч дүүс бөгөөд 224 тамирчин энэ төрөлд өрсөлдсөн байна.
Б.Жаргал