Монгол бөхийн өргөөнд энэ сард чансаа өндөртэй гурван том барилдаан болох нь. Эхнийх нь лхагва гаригт Атарын 60 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болох бол 26-нд уламжлал ёсоор Бүгд найрамдах улсаа тунхагласны 95 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно.
Энэхүү барилдааныг 1884 онд анх зохион явуулахад дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, аварга Д.Хадбаатар үзүүрлэж байв. 1990 оноос (1996, 2009 онд өнжсөн) өнөөг хүртэл тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд хамгийн олон түрүүг дархан аварга Б.Бат-Эрдэнэ (6), аварга Ч.Санжаадамба (5) нар авчээ. Тэгвэл маргааш нь буюу энэ сарын 27-нд Эзэн чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархалын өдрийн барилдаан болох бөгөөд сүүлийн барилдааныг “Буянт-Ухаа” спортын ордонд зохиоход шинэхэн харцага Д.Анар (улсын начин байв) түрүүлж, харцага Б.Бат-Өлзий үзүүрлэж байжээ.
Б.Жаргал