Гэмтэл согог судлалын үндэсний төвд анх удаа өвдөгний үенд хиймэл үе бүтэн суулгах мэс заслыг эмчилгээний шинэ технологи ашиглан амжилттай нэвтрүүллээ.
Тодруулбал, Германы Brain-Lab компаны navigation системийг ашиглан энэ сарын 13-нд ГССҮТ-ийн яс үений гэмтлийн гуравдугаар тасгийн Р.Баяртулга ахлагчтай эмч нар хагалгааг амжилттай хийсэн байна.
Уг системийг нэвтрүүлснээр өвдөгний үений бүтцийн өөрчлөлт болон хөдөлгөөний алдагдлыг компьютерийн тусламжтайгаар нарийвчлан тооцоолон гаргадгаараа давуу талтай аж.
Сэтгэгдэл (3)