Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Нямдорж: “Рио тинто” зөөлрөх талдаа болсон гэж би ойлгоод байгаа

2019-11-20
0
ЖИРГЭХ

“Оюутолгой”-н гэрээний талаар сайд Ц.Нямдорж тайлбар хийснийг хүргэе.


УИХ-ын гишүүд аливаа асуудалд шүүмжлэлтэй хандаж болно. Тэгэхдээ шүүмжлэлтэй хандаж байгаа бол баримттай үнэн зүйлийг хуулийн хүрээнд ярих хэрэгтэй. УИХ-ын гишүүд Төрийн ордонд хов хутгаж, гүтгэлэг тараах ажил хийдэггүй учиргүй юм. Харамсалтай нь сүүлийн он жилүүдэд “Оюутолгой”-н гэрээний талаарх хардлага, гүтгэлэг тараах ажлыг ард иргэд, сэтгүүлчид биш УИХ-ын гишүүд л хийж байгаа. “Оюутолгой”, “Дубай”-н гэрээний тухайд 2009 онд УИХ 57 дугаар тогтоол гаргаад Засгийн газарт зөвшөөрөл өгч, тэр зөвшөөрлийн хүрээнд Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. С.Баярцогт тэр ажлын хэсгийг ахалж байсан.

Тэр үед С.Баяр Ерөнхий сайд, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, би ч сайд байсан. Ийм үе. Энэ гэрээ бол Монгол Улсад барууны орнуудын хөрөнгө оруулалт хийж байгаа өмнө нь хийж байгаагүй, хожим нь үл хийгдэх анхны том гэрээ. Энэ зөвхөн ганц үйлдвэрийн асуудал биш. Үүнийг дагасан улсын аюулгүй байдал, бүрэн эрхт тусгаар тогтнол, улсын гадаад харилцааны асуудал гэсэн олон үр дагавартай гэрээ болсон. Гэрээ байгуулагдсанаас хойш 10 жил болж байна. Энэ хугацаанд одоогийн байдлаар 9 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн орлогоос давах хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн. Эзгүй талд Монголын Засгийн газраас ганц ч төгрөг гаргалгүйгээр үйлдвэр боссон. Одоо далд уурхай ажил ид явагдаж байгаа. Тэнд 15 мянган хүн ажиллаж байгаа. Үүний 95 хувь нь монголчууд.

Энэ төслийг тойрсон 20-оод мянган аж ахуй нэгж ямар нэгэн байдлаар бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байна.

Сая УИХ-ын ажлын хэсэг гурван асуудлаар “Оюу толгой” компани, Монгол Улсын Засгийн газрын хооронд асуудал яригдаад байсан. Нэгдүгээр асуудал нь “Оюутолгой”-г зогсоох шийдвэр гаргах гээд байна. Гишүүд чинь тийм зүйл ярьж байна. Ажлын хэсэг байгуулагдаад олон удаа шалгаж байна. Энэ танай улсын байр суурь мөн үү гэдэг зүйлийг байнга яриад байсан. Хоёрдугаар асуудал нь танай захиргааны хэргийн шүүх дээр “Дубайн” төлөвлөгөөг хүчингүй болгох маргаан явагдаж байгаа. Энэ танай Засгийн газрын байр суурь мөн үү гэдэг асуудал яригдаад байсан. Гуравдугаар асуудал нь Татварын шалгалт орж акт тавигдсан. Энэ татварын маргаантай асуудлыг эвийн журмаар шийдье гэхэд нь манай талаас албан ёсны тайлбар өгөөгүй байсан. Ийм байдалтай бараг хоёр жил болсон. Сая Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа гэнэт Захиргааны хэргийн шүүх хурал хуралдаад Ч.Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгосон. Тэр төлөвлөгөөг хүчингүй болгох хүртэлх арга хэмжээг ав гэсэн УИХ-ын тогтоолын төсөл хэлцэгдэж эхэлсэн.

Ерөнхийдөө бол “Оюутолгой” төслийг шууд зогсоох нөхцөл үүссэн учраас нэмэлт хүндрэл гарсан. Энэ асуудлыг өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ярьсан.

Ямар ч байсан УИХ-аар эцсийн хариугаа өгье гэдэг асуудал яригдаад байгаа. Миний хувьд энэ төсөл цаашид үргэлжлэх ёстой гэдэг хатуу байр суурьтай байдаг хүн. Үүнийг хамгаалж байна гэж үзээд байгаа юм. Энэ зөвхөн нэг үйлдвэрийн асуудал биш. Үүнийг зогсоох юм бол дааж давах аргагүй маргаанд Монгол Улсын Засгийн газар орно. Энэ маргаанд ялагдах магадлал маш өндөр. “Дубайн” төлөвлөгөөний тухайд гэнэт очоод гарын үсэг зурчихсан. Энэ төлөвлөгөөг шүүмжлээд байгаа хүмүүстэй би ижил байр суурьтай байгаа. Тэгэхдээ Сайханбилэг гэдэг хүн төлөвлөгөөг батлах үедээ Монгол Улсын Ерөнхий сайд байсан нь үнэн. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд нь захирамж гаргаад энэ төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг Бямбасайхан, Д.Ганболд гэдэг хүнд өгсөн үнэн. Тэр төлөвлөгөөгөөр 15 банк хөрөнгө босгож 4 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалтыг далд уурхайн гэрээнд хийсэн нь бас үнэн. Хүний юмыг авчихаад бид аваагүй гээд зугталтай нь биш. Манай Ч.Сайханбилэг гэдэг хүн Ерөнхий  сайд байгаагүй гэж зугталтай нь биш. 2015 онд ёстой л бандан тас гэдэг юм болсон. Тэр жил манай нам тэр засгийн газрын бүрэлдэхүүнд байсан нь бас үнэн. Хүч тэнцвэргүй маргаанд орох эрсдэлд Монгол Улс сөхрөх аюул нүүрлэж байгаа учраас энэнээс болгоомжлох ёстой гэдэг байр суурьтай байгаа юм. “Оюу толгой”-г тойрсон хардлага сэрдлэг бол бүх хэмжээнээс давсан. “Оюутолгой”-н гэрээг байгуулсаныхаа төлөө 2 тэрбум долларын хахууль авсан.

Нэг тэрбумыг нь С.Баяр, нөгөө нэг тэрбумыг нь гарын үсэг зурсан дөрвөн сайд авсан гэдэг асуудлыг телевизээр олон нийтэд цацаад олон жил болж байна. Ийм гүтгэлэг явж байгаа юм. 250 сая доллар авсан гээд байгаа сайдынхаа нэрийг АТГ-т өг гэж хэлж байна.

250 сая долларын хахууль авсан сайд хэн бэ гэдгийг зарлахыг яриа гаргасан гишүүдээс шаардах гэж байгаа юм. Ийм хардлага сэрдлэг нь ард түмний тархийг угааж байгаа юм.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бол миний ярьж байгаа зүйлтэй ижил байр суурьтай байгаа. Энэ төслийг зогсоож болохгүй, монголын эрх ашигт дааж давашгүй хохирол дагуулаад Монгол Улс их гүрнүүдийн хаачинд хэрчигдэх аюул бодитойгоор нүүрлэлээ гэдэг ерөнхий санаан дээр нэгдсэн.

Гэрээг шинэчлэх тал дээр бид гурван удаа уулзсан. Энэ гэрээг чинь монголын ард түмэн ойлгохгүй байна гээд тулгаж ярьсан. Ямар ч байсан гэрээн дээр ажиллая. Тал талаасаа ойлголцоё гээд явж байгаа. Гэрээнд өөрчлөлт оруулах, төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах бололцоотой. “Рио тинто” жаахан зөөлрөх талдаа болсон гэж  би ойлгоод байгаа.

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
О.Цогтгэрэл: Томоохон сонгуулиуд ойртож байгаа учраас бүлгийн даргын ажлыг шилжүүлэх нь зүйтэй
Э.Бат-Амгалан: "Солонго-1,2" орон сууцны мкв-ийн үнийг бууруулах боломжтой, эцэслэгдээгүй байна
Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв нээлтээ хийж, “Зөвшөөрлийн шинэчлэл ба хуулийн хэрэгжилт” 7 хоногийн арга хэмжээгээр үйл ажиллагаагаа эхлүүллээ
Ардчилсан намын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Зочин (202.131.229.34)
    Ер нь төр барилцаж байгаа та нар бүгдээрэй л монголыг өрөнд оруулж дуусгаа биз дээ Ардчилаас хойших бүх засагын газар нэн ялангуяа сүүлиин 8 жил доторхи бүгдээрээ л монголоо зарж дуусаглаа Одоо Нямдорж тэргүүтэй балай юмнууд олон юм ярилгүй гай болоод байлгүй түргэн хулгайлсанаа аваад заилаад өгөөч Тэртэй тэрэнгүй өртэй орон боллоо Одоо та нар өрнөөс салгаж өгч чадах биш ОЮУ ТОЛГОЙГ ашиггүй ухуулаад яадаг юм Зүгээр байж байг МОНГОЛЧУУДАД ашигтайгаар олборлоод өгөх гадныхан зөндөө бии ЛУЙВАРЧИН РИО-д идүүлж булайлгаж байхын оронд газар дороо байж байг ХЭЗЭЭ Ч ХООЛ БОЛНО
    2019 оны 11 сарын 22 | Хариулах
  • зочин (203.91.115.51)
    Монгол улс гэдэг бол тэнд ажиллаж байгаа 15000 хүн биш. Мэдээж тэр 15000 хүний цаана ар гэр, ахуй амьдрал гэж бий. Гэхдээ Монголын 3 сая иргэн, бидний үр хойч, ирэдүйн төлөө гэрээг засаж залруулах, шаардлагатай бол зогсоох л хэрэгтэй. Одоо л хийхгүй бол маргааш гэж үгүй. "Халуун эх оронч" Нямдорж гуайн үнэн дүр төрх одоо л харагдаж байна. Хэн нь хэн байсныг цаг хугацаа харуулах биз дээ. Саудын Араб авилгач нөхдийн байгуулсан гэрээг цуцлаж, хөрөнгө оруулсан нөхдийн үйлдвэрийг шатааж хөөж гаргасны дараа хөгжлийн зөв замаа сонгож ард нийтээрээ сайхан амьдрах боломжтой болсон. Тэд хэзээ ч ашигтай зүйлээс шууд татгалзаад үйлдвэрээ хаагаад явж чадахгүй. Рио-д 34 хувь байсан ч ашигтай л байх болно
    2019 оны 11 сарын 22 | Хариулах
  • ХЗ Сайд нямдорж (202.72.242.177)
    Цуцлах нь зөв дөө. Би хүмүүсийн нүдэн дээр нээх их юм мэддэг аятай ярих дуртай болохоор буруу ярьчих юм даа. Бүх гэрээг цуцлаад монголоо өөрсдөө аваарай хүмүүсээ
    2019 оны 11 сарын 22 | Хариулах
  • Нямдорж (202.72.242.177)
    Оюутолгой. Рио-тинто гэрээг цуцлаарай. Би эсрэг ярьдагийг та нар мэднэ дээ. Миний ярьсан эсрэг л хий. Гэрээнүүдийг бүгдийг цуцал. Энэ цуцлах нь зөв
    2019 оны 11 сарын 22 | Хариулах
  • nymdorjiin mashinuud omnogovld yvdag gej sonssin bna (66.181.184.42)
    hi
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • ахмад настнууд (192.82.71.59)
    Оюутолгоин гэрээг цуцлах нь зөв.заавал ухах шасрдлага баихгүи.риог хөөж явуул.наад уурхаин амаа хааж хоич үёдээ үлдээ.манангиин үёд хэдхэн хулгаичдын хоол болоод дуусах нь
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • Zsss (49.0.212.44)
    Hudalch ovgon. Zoolroh gej yadgiin avilga ogchood hatuurhaad bsimu?
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • мадам (103.229.122.13)
    Энэ одоо юу гээд элийрээд байгаа балай вэ ? Дуугай далд ор ! ханатлаа цуслаа биз дээ.
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • иргэн (202.179.25.201)
    МАНАН-гийнхан Оюутолгойгоос авилгал авч сонгуулийн хөрөнгөө босгож дээ. Ярианы өнгө тиймэрхүү болоод явчихлаа. Ойлгомжтой
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
  • Нямдорж (202.9.43.40)
    Энэ олон жил ажиллаад хууль зүйн яамыг өөрчилж чадаагүй Нямдорж та огцор ард түмэн итгэхээ больсон тэтгэвэртэй гар, нэг л их том ярьсан хүн шал худлаа ярьж хүн загнасан хүн юу ч өөрчилж чадаагүй та огцор огцор
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
  • Mongol (66.181.161.105)
    Nyamdorj ukhej dald oroosoi 250 absan saidiin neg bol ene khulgaich shdee Abilgal ugch geree baiguulsan um bol mongol yakhaaraa daaj davshgui urund ordog um Khudlaa tarkhi ugaalt gereeg cucalbal abilgal absan naad erguunuud chini uursduu shuud gadniikhand alagdana Mongold khokhirokh uur um baikhgiu.Khudlaa ii mangas gedeg shig daaj davshgui urund orno gej ailgakh nee bas khutsdag khuurnuud shuu
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.18.41)
    Үгүй хөөе, энэ удаад Нэмке ёстой гайхалтай зөв ярьчихлаа! Хачин юмаа! Ер нь Оюу толгой шиг том төсөл дахин Монголд ойрын 50 жилд орж ирэхгүй!!! Өөрсдөө нээх хүнд хэрэгтэй юм шиг гадаадын хөрөнгө оруулалтыг хөөж гаргадаг дуракуудын үе газарт шингэж алга болсон цагт л юу юм бэ гэхээс! ОТ гэрээний хувьд бол 34% эзэмшсэн заалтыг цуцлаад рояльти болон бусад татваруудаа сайн авдаг байхаар өөрчлөх хэрэгтэй!!!
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
    • мадам
      Балайр !
      2019 оны 11 сарын 20
    • Irgen
      Chi bur ymar ch oilgolgui yvj bna. Hun meddeg yumandaa l dugarch baival zugeer bdgiin. Irguu muu mal. Nymka said l uhaantai ard tumen teneg uu te.
      2019 оны 11 сарын 20
  • Зочин (103.229.120.11)
    Энэ муу Нямдорж яасан ханаж цаддаггүй гахай вэ. Авилга авчихаад үхэхнээ. Хулгайч чинь амиа хорлохвий дээ. Гэр бүлээрээ үё удмаараа хулгайчид
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Тэр үеийн гишүүд нь авилга авчихаад тэгээд үхэхээ хүлээгээд хаацайлаад байдаг юм биш үү?
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
  • ыбх (103.11.195.34)
    өөрөө одооо болчихээч Орох орохгүй юманд гадны компанийг өмөөрөөд явах юм Ашиг сонирхлын зөрчилтэй юм уу Өөрийхөө ажлыг хийгээч
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
  • иргэн (66.181.182.76)
    Энэ нөхөр Рио Тинтог өмөөрөөд боож үхлээ. Ёстой ЦАЙРЧИХАЖ гэдэг л энэ ярианаас үнэртэж байна.
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
  • зочин (103.194.176.117)
    Нямка Рио Тинтоогийн бүр гар хөл нь болчихсон этгээд дандаа хор найруулж явдаг зүгээр л тэтгвэртээ гарчихаач
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
  • АРД (202.9.43.94)
    НЯМКА СҮҮЛИЙН ҮЕД НЭГ Л МЭДРЭМЖГҮЙ ЯРЬДАГ БОЛЖДЭЭ, ОДБАЯРЫГ ӨМӨӨРӨӨД Л, ОЮУТОЛГОЙ МАГТААД Л, БОДВОЛ АРД НЬ ИХ МӨНГӨ ҮНЭРТЭЖ БАЙГАА БОЛОХООР ТОМ ТОМ ДУГАРЧ БАЙНА АА
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
  • өахролдп (103.14.37.4)
    баядуудын заль ч аюултай даа.............
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
    • Hotogoid
      ovoo doo dorvod bayadaa yalgaad...gehdee hun hun oor shu dee. yas undeseer ni hunii sain muug dugneh mash auyaltai bas buruu shu!
      2019 оны 11 сарын 20
  • Зочин (139.5.218.154)
    Гэрээний асуудалд нухацтай хандах ёстой. Засаж сайжруулах талаар ширээний ард сууж ярилцаад шийдэх хэрэгтэй. Улс төрийн оноо цуглуулах санаархал огтоос чухал биш.
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.32.202)
    Нямдорж бол жинхэнэ шударга дүр эсгэсэн хулгайч
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Францын музейгээс хулгайлагдсан Ренуарын хоёр зургийг олж, зургаан сэжигтнийг баривчилжээ
    26 мин
  • Ш.Ёл: Дархан цаазат газрын 80 хувийг шатаасан, тэнд нэг ч ан амьтангүй боллоо
    31 мин
  • Гал түймрийн дуудлагын 77 хувь нь хээрийн түймэр байна
    38 мин
  • О.Цогтгэрэл: Томоохон сонгуулиуд ойртож байгаа учраас бүлгийн даргын ажлыг шилжүүлэх нь зүйтэй
    46 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1,2" орон сууцны мкв-ийн үнийг бууруулах боломжтой, эцэслэгдээгүй байна
    52 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва Сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг 11 дүгээр сарын 1-ний дотор гэхэд ашиглалтад оруулах чиглэл өгөв
    1 цаг 0 мин
  • Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв нээлтээ хийж, “Зөвшөөрлийн шинэчлэл ба хуулийн хэрэгжилт” 7 хоногийн арга хэмжээгээр үйл ажиллагаагаа эхлүүллээ
    1 цаг 34 мин
  • Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 17.08 их наяд төгрөг боллоо
    1 цаг 38 мин
  • С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал
    1 цаг 47 мин
  • Ардчилсан намын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо
    1 цаг 53 мин
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
    2 цаг 23 мин
  • Баянгол дүүргийн 22 дугаар хороонд 900 метр урттай авто зам шинээр ашиглалтад орлоо 
    2 цаг 31 мин
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
    2 цаг 55 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв
    3 цаг 12 мин
  • УИХ дахь Ардчилсан нам бүлгийн даргаа сонгоно
    3 цаг 32 мин
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
    3 цаг 53 мин
  • Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
    4 цаг 0 мин
  • Хилийн цэргийн байгууллагаас зөвшөөрөл авч, тухайн бүс нутагт нэвтэрсэн гэв
    4 цаг 12 мин
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
    4 цаг 22 мин
  • Монголын жүдочид ДАШТ-ээс нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 93 орноос 16 дугаарт жагслаа
    4 цаг 57 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК