Жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-ны өдрийг олон улсын “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ өдрийг угтан УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн язгуур эрх ашгийг хангах, хамгаалах, тэдэнд ээлтэй эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр дараах аван амлалтыг өгчээ.
Тодруулбал, Хүүхдийн ордон, зуслангүй аймаг, дүүрэгт, шинээр зуслан, ордон барьж байгуулах ажлыг жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлэх, “Гэр бүлийн тухай хууль”-ийг батлан хэрэгжүүлж, гэр бүлийн хөгжлийг дэмжин, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, бүх салбарт өсвөр үеийнхэнд ээлтэй үйлчилгээ нэвтрүүлэх. Мөн хүүхдийн хөгжил хамгааллын үйлчилгээнд зориулах зардлыг бууруулахгүйгээр жил тутам өсгөх бодлогыг хэрэгжүүлнэ, хүүхэд бүрийг шинжлэх ухаан, техник, технологийн эерэг үр дүнг хүртэх боломжоор хангахаас гадна цахимс орчны сөрөг нөлөөллөөс хамгаалах хөтөлбөр батлахаа илэрхийллээ.
Энэ тухай тэрбээр “Өнөөдөр бол НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсаны 30 жилийн ой, дэлхийн хүүхдийн өдөр. Дэлхийн улс орнуудын удирдагч, алдар суутнууд хүүхдүүддээ амлалт өгөх давалгаа өрнөж байна. Бага насныхаа зургийг оруулж, хүүхдүүддээ амлалт өгөх давалгаанд нэгдцэгээе!” гэжээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)