Одоогоос 8 жилийн өмнө 2011 онд УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг Япон улсын иргэн Я.Маэда гуайтай уулзан БЗД-ийн 87-р сургуулийн сурагч А.Цогт-Очир хүүд их дээд сургуульд орох хүртэл нь сар бүр ойролцоогоор 5,000 иений санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон байдаг. Тухайн үед Цогт-Очир хүү 2 дүүгийнхээ хамт эмээгийндээ амьдарч байсан бол одоо тэрээр цэргийн алба хааж ирээд хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр Хууль сахиулахын их сургуульд элсэн орж, амжилттай суралцаж байна.
Саяхан УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг А.Цогт-Очиртой уулзаж 2018, 2019 оны Я.Маэда гуайн санхүүгийн дэмжлэгийг түүнд хүлээлгэн өгчээ. Энэ үеэр А.Цогт-Очир сайхан сэтгэлт Япон улсын иргэн Я.Маэда гуайд талархалын захидал илгээсэн байна.