Манай улс терроризмын аюул огт байхгүй 25 орны ангилалд багтжээ. Тодруулбал, уг судалгааг London Institute for Economics and Peace байгууллагаас гаргасан бөгөөд нийт 163 орныг хамруулан үзжээ.
Дэлхийн терроризмын индексийн 2019 оны судалгааны тайланг терроризмын аюул маш өндөр, өндөр, дунд зэрэг, бага, маш бага, огт байхгүй гэсэн зургаан ангилалд хуваан үнэлжээ.
Уг үнэлгээгээр терроризмын хамгийн өндөр аюултай орнуудыг Афганистан, Ирак, Нигери, Сири улсууд тэргүүлжээ.