Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой болж буй.
Уг ойн баярыг тохиолдуулан “Монголын Тариаланчдын үндэсний холбоо”-оос энэ жилийн ургацын дээж, “Монголын газар тариалангийн түүх” 2 боть ном зэргийг ширээн дээр нь үлдээсэн байжээ.
Монгол Улсад атар газар эзэмших замаар тариалангийн гол нэрийн бүтээгдэхүүнээр өөрийн хэрэгцээгээ хангадаг болох асуудлыг дэвшүүлж улмаар 1959 оны гуравдугаар сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны III бүгд хурлаас Атрын анхдугаар аяныг зарлаж хэрэгжилтийг зохион байгуулсан түүхтэй.