Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Батзандан: Цэрэгт ч явж үзээгүй эрүүгийн гэмт хэрэгтэнг Монголын төр генерал цолоор шагнасан

2019-11-21
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан баривчлагдаж нутаг буцсан 800 хятад болон Түр хорооны хуралдааны талаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр энэ талаар “Аравдугаар сарын 12-15-ны хооронд Хуан гэх нэртэй хятад хүн Засгийн газрын  Шадар сайдтай уулзсан байна. Энэ үед Алтанбулаг, Цагааннуурын чөлөөт бүсийн дарга нар хамт байжээ. Алтанбулаг, Цагааннуурын чөлөөт бүсэд цахим казино ажиллуулах зорилгоор Засгийн газрын өндөр албан тушаалтнууд хятадуудыг хүлээн авч уулзаж, Монгол Улсын чөлөөт бүсэд цахим казино байгуулж болно. Та бүхэн ирж туршилт хий гэдэг хүсэлт тавьсан байна.

Сая албадан гаргасан 800 хятад Камбож улсаас хөөгдөж ирсэн юм байна. Зүүн өмнөд азийн улсууд цахим казино ажиллуулж байгаад цахим тоглоом нэртэй гэмт хэрэг болохыг тогтоож үйл ажиллагааг нь зогсоосон байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, цахим покер зэрэг янз бүрийн тоглоом тоглодог. Жинхэнэ хүмүүс орж ирж тогловол нөгөө талд хуурамч хаягтай нэг бүлэглэлийн хүмүүс нийлж хүмүүсийн мөнгийг луйварддаг ийм үйл ажиллагаа явагдахаар Монголд орж ирсэн нь тогтоогдсон байна. Одоогийн байдлаар 800 Хятадыг оруулж ирсэн хэргээр цагдан хорих 461 дүгээр ангид Уулаа, Баяраа гэх хоёр хүн хоригдож байна.

Нийт 53 халхавч компани байгууллага байгуулж, Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газарт хүсэлт гаргаж жуулчин нэрээр орж иржээ. Зарим хүмүүс жуулчны визийг Консулын газар өгдөг гэж буруу яриад байгаа. Жуулчны визийг тусгай компаниудад хүсэлт гаргаж, уг хүсэлтийн дагуу Гараад харилцааны яам код олгож үүнд үндэслэн Эрээн, Бээжин, Хөххотын Консулын газар визийн зөвшөөрөл өгдөг.

Би хэд хоног ажиглалаа. Нэлээд судалгаа хийлээ. Хуан гэгч нь баривчилгаа болохын өмнөх долоо хоногт Хятад руу явжээ. Тэрбээр Замын-Үүдээс зугтаж гарах гэж байгаад баригдсан байна. Тагнуулын ерөнхий газрын дарга болон Гадаад харилцааны яам энэ асуудлыг анхнаас нь мэдэж байсан. Энэ ажиллагаа оруулж ирэхдээ ч , гаргахдаа ч зохион байгуулалттай болсон байна. Энэ асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзсан. Мөн Л.Болд гишүүний санаачилгаар ҮАБЗ-ийн хуралдааныг явуулж, сонслоо. Нууцын асуудал, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул мэдээлэл гаргаж болохгүй талаар хууль сануулж байгаа. Гэхдээ энэ нууцыг хадгалаад байх юм бол буруу мэдээлэл явах нь ээ. Тиймээс энэ мэдээллийг засах зорилгоор зориуд хийж байна.

Хоёрдугаар, мөн нууцын зэрэглэлтэй асуудал байгаа. Тухайлбал, Б.Хурц генерал Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд намайг нэр хүндийг  нь доромжилсон, сэргээж өгнө үү гэсэн гомдлыг шүүхэд өгсөн. Үүнтэй холбогдуулан сүүлийн үед хуурамч мэдээлэл явлаа.

Ж.Батзандан Б.Хурцаас уучлалт гуйх шийдвэр гаргалаа гэж. Ингэхдээ Баянзүрх дүүргийн шүүх шийдвэрийнхээ нэгдүгээр мөрөнд няцаалт хий гэсэн. Гэтэл хоёрдугаар мөрөндөө няцаалт хийх шаардлагагүй гэж бичсэн байна. Би энэ шийдвэрийг өчигдөр гар дээрээ авлаа. Эндээс үзэхэд шүүх нэгдүгээр мөрөндөө Б.Хурцад долигнох гэж гаргасан. Хоёрдугаар мөр нь үнэнийг илчилсэн шийдвэр гэж ойлгож байгаа. Ийм утгагүй шийдвэр байна.

Б.Хурц генерал Герман, Францаас Монгол Улсын иргэн Д.Энхбатыг хулгай хийж авчирсан гэж гүтгэсэн юм байна. Шүүх үүнийг судалж үзээд энэ бол гүтгэлэг биш. Уучлалт гуйх шаардлагагүй гэжээ. Хоёрдугаарт, яаж гүтгэсэн гэхээр Б.Хурц Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Эрдэнэтийн 49 хувийг хуйвалдаж, Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх зохион байгуулсан хүний нэг гэж би хэлсэн. Үүнд уучлал гуйх шаардлагагүй гэж шүүх үзжээ. Учир нь Б.Хурц Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцохдоо би үүнийг зохион байгуулахад оролцсон гэж өөрөө хэлсэн.

Гуравдугаарт, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж хэргийг хүчээр тулган хүлээлгэж, үүнийхээ төлөө Ц.Элбэгдоржоос генерал цол хүртсэн гэж би хэлсэн юм. Өнөөдрийг хүртэл олон ААН-ийг дээрэмдэж тоносныхоо төлөө, гэмгүй хүнийг эрүүдэн шүүснийхээ төлөө генерал цол авсанд нь итгэлтэй байдаг. Учир нь Б.Хурц бол генерал цол хүртэх ямар ч үндэслэлгүй. Барилгын ТМС төгссөн хүн шүү дээ. Цэрэгт ч явж үзээгүй, тамхины наймаа хийж байсан эрүүгийн гэмт хэрэгтэнд генерал цол олгож болохгүй гэдэг хатуу байр суурьтай байгаа шүү.

Түүнчлэн өчигдөр Түр хороо хуралдаж, тагнуул, прокурор байгууллагын дарга, удирдлагуудыг сонссон. Мөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгчидтэй уулзсан. Энэ үеэр нэг чухал шийдвэр гаргалаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар шинээр илэрсэн нөхцөл байдлыг үндэслэж, прокурорт хохирогчийн тал хүсэлт гаргаж, прокурор шинээр илэрсэн нөхцөл байдлыг үндэслэж хүчингүй болгуулах, хэргийг мөрдөн шалгалтад буцаах хүсэлтийг прокурор явуулах эрхтэй. Өнөөдөр ХЭҮК Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэдгийг тогтоочихсон. Хүний эрхийн комисс бол хүний эрхийн зөрчлийг тогтоодог цорын ганц байгууллага. ОУПХ, Түр хорооны шийдвэр дүгнэлт мөн гарсан. Эрүүдэн шүүсэн асуудлыг тухайн үеийн гурван шатны шүүхийн шүүгчид мэдээгүй байсан учраас ял өгчихсөн гэж яриад байгаа. Эдгээр шийдвэрийг үндэслэн хохирогчийн өмгөөлөгч нар прокурорт хүсэлт гаргаж, прокурор шүүх рүү дүгнэлт явуулах боломжтой гэсэн” гэлээ.  

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Зочин (202.9.42.24)
    Содномдаржаа нарыг эрүүдэж ХЭРГИЙГ нь хүлээлгэсэн юм байна. ЭРҮҮДСЭН нь буруудаж. Хүн алсан гэдэг нь нотлогдсон байхад эрүүдэж хүлээсэн гээд суллагдах нь хэр зөв бэ
    2019 оны 11 сарын 23 | Хариулах
    • зочин
      эрүүдэн шүүсэн ба хүн алсан нь нотлогдсон 2 тусдаа асуудал..нотлогдоод бгаа хэрэгийг эрүүдүүлсэн гэж цагаатгаж болохгүй.хулгайчуудаас уг нь ѳѳрѳѳр нь хүлээлгэх шаардлагагүй нотлосон баримтаараа шүүхэд ѳгсѳн бсан юм.байцаагч нь хэтэрхий улайрсан тал харагдаад бгаа юм
      2019 оны 11 сарын 23
  • Зочин (67.180.129.0)
    Худлаа бурcaн, поп амьтан монголыг суйруулж дуусах нь дээ. Хурц чамаас тохой илуу. Ядаж л чам шиг амныхаа зоргоор чалчихгуй. Улсынхаа нууцыг хадгалж чадна.
    2019 оны 11 сарын 22 | Хариулах
  • irgen (31.165.215.122)
    zeregt yavaagui hyn yagaad general boldog um be ????? elbegdorj gej hogiin eronhiilogch baijee
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (64.119.18.41)
    Энэ Батзандан тун ч овилгогүй хүн дээ, гэтэл цаадах Хурц гэгч нь түүнээс олон дахин муу хүн бололтой!!! Хэн тийм юмыг хаанаас ухаж гаргаж ирээд төрийн онц чухал албанд тавьж, төрийг самарна вэ???
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • sagsai (59.153.85.74)
    ter xogshin togtsog Enxtuvshin gej dagziig gadnii noloogui dald oruulaad ogooch eruugiin elmentuude
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (192.82.72.12)
    Энэ 1 юм элий балай юм уу худлаа сүр зарлаад
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • МЭНГЭТХАР (66.181.190.65)
    БАЛАЙ ЗАНДАЛЧААН , ЧИ ӨӨРӨӨ СОРСЫН САНГИЙН ХӨРӨНГӨӨР МОНГОЛЧУУДЫГ ХАГАЛАН БУТАРГАЖ, 5 ХҮНИЙ АМИНД ХҮРЧ, УРЛАГ СОЁЛЫН ҮНЭТ ӨВ, УЛСЫН ЭД ХӨРӨНГИЙГ УСТГАСАН, БАС ХЯТАДУУДААС ХАХУУЛ АВЧ, ХЭРГЭЭС ЧӨЛӨӨЛЖ, МОНГОЛЧУУДАА ЯЛЛУУЛСАН, МӨН ПОЛЬШООС "ТАМХИ"-НЫ ХЭРЭГТЭН ГЭЖ ГЭМГҮЙ ОЛОН ХҮНИЙГ ХЭЛМЭГДҮҮЛЭХ АЖЛЫГ ХИЙСЭН ГЭМТ ХЭРГҮҮД ЧИНЬ МӨДХӨН ИЛРЭНЭ ГЭДГЭЭ БОДОХГҮЙ ГУУГАЛСААР БАЙНА УУ?
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • zochin (202.9.45.53)
    khatuu ch gesen yag uneng khelsen b.na . Er ni suuliin ued unen ug khelsen khuniig poporloo gej doromjlokh bolj muusain khulgaichuud.
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.20.152.50)
    нээрэээ Барилгын МСҮТ төгссөнөөс өөр боловсролгүй хурц яаж аваад тагнулын дарга, бас генерал болдог байна аа????!!! Жинэхн Завхарал ЛУЙВАР гэдэг энэ дээ
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Цэрэгт явуул...ЗҮҮН БАЯН-Д
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.89.110)
    Мөнгөэрдэнэ гуай хууль бусаар гяьадад аваачсан машин чинь консулын хашаанд байгаа гэнэлээ. Улс тэрийг нь хураагаад нэг эмнэлэгь ч гэсэн өгөөч дээ.
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.89.110)
    Дэд сайд Батчимэгийн хамаатнууд тэр Гөөх хотын коонсуулаар нэг дүүрэн. Тэр Мөнгөэрдэнэ гэж балай баагий консулын авьобусаар өдөр болгон Баянхонгоын хүмүүст үйлчилж 1500 гаруй хүн аялуулсан гэнэлээ. Автуус нь консулын ажилтандаа олддоггүй юм гэсэн шүү чөтгөр аваг.
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • зочин (202.70.34.38)
    Ах бэрээ яаж мөнгө олж байгааг ярихгүй юмаа Батзанданаа чи тийм сайн ёс суртахуунтай хүн мөн үү ичиж амьдар
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.89.213)
    Ахыгаа хятадуудад виз өгсөн талаар ам ангайхгүй нь дээ.
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.161.64)
    Хэрээ хэрээнийхээ харыг гайхаж үе үе сүрхий бурцгаах юм аа. Хурцтайгаа цуг зайлвал яасан юм Зандаан.
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • 2 (202.126.89.3)
    Хурц элбэгдорж алуурчид чинь улиг боллоо шинэ сэдэв гаргаж сэвээч ер нь яаж попрохыг чинь мэддэг болж дээ энэ улсууд
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • ЁСТОЙ ҮНЭН ДЭЭ !! (192.82.65.56)
    ЁСТОЙ Л ҮНЭН ДЭЭ, БАТЗАНДАН САЙН БАЙНА!
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • ЗОЧИН (150.129.140.37)
    С.ЗОРИГИЙН АЛЛАГЫН ЗАХИАЛАГЧДЫГ ХААЦАЙЛАН ХАМГААЛАГЧ ИСМЭЛ НЯМДОРЖИЙН АЛИА САЛБАДАЙ ПОПЗАНДАН ЦЭРГИЙН АЛБА ХААХ БАЙТУГАЙ ГАНЦ ХАДААС ХАДАЖ ҮЗЭЭГҮЙ НОВШ !
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Эргүү Батзандан ТЭНЭГТ.
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
    • Хурц агаа нүүр хийх газаргүй болсон уу
      Хуцаа ичсэн үү??? ККК
      2019 оны 11 сарын 21
  • зочин (203.91.116.118)
    Хурц бол нээрээ л гэмт хэрэгтэн шүү дээ, олон хүнийг хэлмэгдүүлсэн гэж бгаа
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.44.67)
    ene vnexeer vnen shv
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • иргэн (59.153.114.75)
    нусан жур генерал болчихоод томроод томроод ч гэж дээ . мнглын төр буй хэдэн хулгайчуудтай эвлэрээд бсн уу эсрэгээр ажиллаж бсн уу гэдгийгл тодруулах ёстой
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
    • Тагнуулчид бүх юмаа, нууцалдаг юм мал минь
      2019 оны 11 сарын 21
    • Яааг үнэн
      Гүй нээрэээ Барилгын МСҮТ төгссөнөөс өөр боловсролгүй хурц яаж аваад тагнулын дарга, бас генерал болдог байна аа????!!! Жинэхн Завхарал ЛУЙВАР гэдэг энэ дээ
      2019 оны 11 сарын 21
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    25 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    6 цаг 18 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    7 цаг 32 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    7 цаг 35 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    10 цаг 14 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    10 цаг 21 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    11 цаг 16 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    11 цаг 27 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    12 цаг 59 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    13 цаг 15 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    13 цаг 25 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    13 цаг 26 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    13 цаг 51 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    14 цаг 5 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    14 цаг 15 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    14 цаг 25 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    Өчигдөр 18 цаг 51 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК