Атарын 60 жилийн ой, "Улаанбаатар гурил" компанийн нэрэмжит улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болоход улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, харцага Б.Бат-Өлзий үзүүрлэв. Их шөвөгт харцага Б.Одгэрэл, О.Хангай нар шалгарлаа. Энд нэмж хэлэхэд түрүү бөх Р.Пүрэвдагва өнөөдөр 34 нас хүрч байгаа юм. Энэ барилдаан шинэ улирлын зургаа дахь нь бөгөөд улсын начин Ч.Хөхчирэнгэр хоёр, харцага О.Хангай, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр, аймгийн заан Г.Бадрах нар нэг түрүү хүртсэн билээ.
Б.Жаргал