Монголын татвар төлөгчдийн Үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбооноос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон авилгын асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэдний зүгээс Монголын нийгэм бүхэлдээ бахардаж том, жижиг авлига, авлигачид, шаардагчдын тоо өдөр бүр өссөөр байна. Тэд иргэд аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлэхдээ хүнд суртал гаргаж цөхөрлийн байдалд оруулан шан харамж авдаг нь нууц биш. Иргэд бид зориг гарган нэгдэж алхам бүрт саад болж буй авлигачдыг илчлэн нийгмээ цэвэршүүлэхгүй бол авлига нэхэгчид болон өгөх хэмжээ ихэссээр байх болно. Иймд иргэн бүр авлигачдыг илчлэн мэдээллэж байхыг уриаллаа.