Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Амь бүхэн нэхэлтэй буюу Н.Номтойбаярыг дагасан “криминализ”

2019-12-02
0
ЖИРГЭХ

Монголын төрийн нэртэй зүтгэлтэн, АН-ын лидерүүдийн нэг Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд амиа алдсан. Түүнээс хойш бүтэн зургаан сар буюу хагас жил өнгөрлөө.

Үндсэндээ таг чиг байсан хэргийн талаарх чимээ сураг сүүлийн хэд хоног дуулдах болоод байгаа юм.

Энэ нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр уг хэрэгтэй холбоотойгоор яллагдагчаар татагдсан явдал байлаа. Ийм мэдээлэл нэлээд газар авсны дараа тэрбээр 2019 оны арваннэгдүгээр сарын 28-нд олон нийтийн сүлжээнд “Хэвлэлийнхэн гүтгэж элийрэх нь дүүрч, харин цагдаагийн байгууллага намайг худал ярьсан хэмээн гүтгээд, бүр яллаж, торгох гээд байгааг зөвшөөрөшгүй” гэжээ. Ингэж бичээд яллагдагчаар татагдсаныгаа эсэргүүцэж Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргалд гаргасан өргөдлөө ил болгосон байна.

Н.Номтойбаяр 2019 оны арваннэгдүгээр сарын 25-нд уг өргөдлөө бичжээ. Түүндээ “УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр миний бие 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Г.Батхүү агсантай Төрийн ордонд таарсан тухай цагдаагийн байгууллагад гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Аравдугаар сарын 31-ний өдөр Мөрдөн байцаах албаны Хэлтсийн дарга н.Эрдэнэбилэг надтай уулзаж “Таныг гэрчийн мэдүүлэг өгөхдөө талийгаач архи уугаагүй гэж худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн 21.2-т заасан үндэслэлээр прокуророос сэжигтнээр татаж магадгүй” гэв. Тус өдрийн маргааш буюу арваннэгдүгээр сарын 1-ний өдөр миний бие Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхгэрэл, ахлах прокурор н.Батболд нартай өмгөөлөгч Н.Мандахын хамт уулзсан. Уулзалтаар ахлах прокурор С.Мөнхгэрэлээс “Г.Батхүү агсны нас барсантай холбогдуулан миний бие хардагдаж сэрдэгдэн шалгагдаж байгаа зүйл бий юу” гэхэд “Тийм зүйл байхгүй” гэсэн хариу өгсөн. Шүүх шинжилгээний 1156 тоот дүгнэлтэд талийгаачийн үхлийн шалтгааныг “...тархины цус харвалт” гэж тогтоосон. Гэтэл Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний ирүүлсэн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд гэрчээр худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлийг дурджээ.

Миний бие тавдугаар сарын 19, 30-ны өдрүүдэд өгсөн мэдүүлэгтээн. талийгаачийг архи хэрэглээгүй гэж мэдүүлсэн бөгөөд зургадугаар сарын 18-ны өдөр ахлах мөрдөгч Н.Энх-Амгаланд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “талийгаач хундагалж өгсөн архийг уусан илэрхий мэдэгдсэн үйлдэл гаргаагүй” гэж мэдүүлснийг, мөн бусад гэрчийн мэдүүлэгт “...талийгаач уугаагүй юм шиг байсан” гэж тус тус мэдүүлснийг харгалзан үзээгүй. Мөн тогтоолд талийгаачийн тухайн өдрийн 14:45:58 цагт Төрийн ордонд ирснээс хойш 18:50 цагийн орчимд надтай таарах хүртэлх хугацаанд хаана, хэнтэй уулзаж явсныг дурдаагүй, мөн шинжээчийн дүгнэлтээр гарсан “...ходоодны шингэнд 5.5 промилли спирт илэрсэн” нь манай өрөөнд байсан архи мөн эсэхийг шинжилж тогтоогоогүй байна. Тэгээд ч надад талийгаач архи уусан эсэхийг үлээлгэж тогтоох драгер, цусны шинжилгээ хийх лабораторийн төхөөрөмж  байхгүй бөгөөд амыг нь ч үнэртэх боломж байгаагүй учраас өөрт анзаарагдсанаа л бодитоор мэдүүлсэн. Талийгаач миний өрөөнд архи хэрэглээгүй.

Иймд Эрүүгийн хуулийн 21.2-т заасан зориуд худал мэдүүлсэн үндэслэлээр намайг яллагдагчаар татаж байгаа нь өөрөө худал бөгөөд хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналаа Нийслэлийн прокурорын газарт гаргаж өгөхийг хүсч байна. Иргэн Н.Номтойбаяр” гэсэн байна.

Харин Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Эрдэнэсувд  өнгөрсөн баасан гаригт “Төрийн ородонд иргэн Б нас барсан үйлдэлтэй хэрэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон түүний туслах, зөвлөх нараас гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр энэ сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 буюу худал мэдүүлсэн гэсэн зүйл ангиар дээрх хүмүүсийг яллагдагчаар татсан” гэсэн тайлбарыг өглөө. Н.Номтойбаяр ганцаараа бус туслах, зөвлөх хоёрын хамт яллагдагчаар татагджээ.

Түүний Мөрдөн байцаах албаны даргад гаргасан хүсэлтэд хэд хэдэн эргэлзээтэй, асуудалтай зүйл байна.

Нэг. Н.Номтойбаярын энэ өргөдөл нь өөрийнх нь нэрлэснээр хүсэлт бус тулган шаардаж, даапаалж тохуурхан, бас дарамталсан өнгө аяс бүхий, хэргийг шууд хаах санал прокурорын байгууллагад явуул гэж тушаажээ.

Хоёр. Н.Номтойбаярын өргөдөлд дурдсанаар Мөрдөн байцаах албаны Хэлтсийн дарга Эрдэнэбилэг нь түүнтэй уулзаж “Таныг прокурор сэжигтнээр татах гэж байна шүү” гэж дамжуулсан байна. Энэ бол албаны мэдээллийг гэмт хэрэгт холбогдсон этгээдэд дамжуулсан ноцтой үйлдэл. Ийм мэдээлэл авсан этгээд оргон зугтах, бусад хэлбэрээр хэргийн мөрдөн шалгалтад сөрөг нөлөө үзүүлэх шууд боломжтой.

Гурав. Нийслэлийн прокурорын газрын хоёр прокурор түүнтэй уулзаж “Таныг Батхүүгийн нас барсантай холбож шалгаагүй” гэжээ. Үүнийг Н.Номтойбаярт өгч байгаа ам тангараг гэж ойлгож ч болно. Хэргийн нөхцөл байдалтай холбоотойгоор сэжүүр гарч ирсэн байдлаар ,мөрдөн шалгалтын явцад хэнийг ямар хэмжээнд шалгах вэ гэдгийг шийдэх болохоос биш анхнаас нь “Таныг ийм л хүрээнд шалгана” гэсэн ам тангаргийг прокурорын байгууллага өгдөг хууль байхгүй.

Дөрөв. Г.Батхүү нас барсан хэрэг тавдугаар сард гарсан. Бүтэн зургаан сарын турш шалгасан гэсэн үг. Эцэст нь гэмт хэрэгт холбогдсон этгээд өөрөө өргөдлөө ил болгож, хэргийн мөрдөн шалгалтын явцтай холбоотой, тухайлбал шүүх шинжилгээний дугаарыг зарлаж байгаад өөртөө ашигтай гэж үзсэн бололтой мэдээллийг олон нийтэд цацсан. Эндээс Н.Номтойбаяр нь энэ хэргийн улмаас ямар нэг гэм зэмгүй өнгөрөхийгөө хэдийнэ мэдчихсэн, харин уг хэрэгт холбоогүй гэдгээ олон нийтэд мэдээлэл байдлаар асуудалд хандаж эхэллээ гэсэн хардлагыг төрүүлж байна.

Тав. Прокурор Н.Номтойбаярыг яагаад чухам “худал мэдүүлэг өгсөн” үндэслэлээр яллагдагчаар татсан бэ гэдэг анхаарал татна. Мөрдөн байцаах албаны хэлтсийн даргын түүнд хэлснээр “талийгаачийг архи уугаагүй” гэсэн нь асуудлын гол болсон гэж буй. Гэхдээ ходоодноос нь спирт илэрсэн гэдгийг Н.Номтойбаяр бас задалсан. Тиймээс архи уусан, түүнээс үүдэлтэй үйлдэл, харилцаа, бусад зүйлээс болж Г.Батхүүгийн амь нас нь хохирсон гэж прокурор үзэж байх магадлалтай юм.

Зургаа. Г.Батхүүг нас барснаас гурав хоногийн дараа Н.Номтойбаяр хэвлэлийн бага хурал зарлаж, нэлээд зүйлийг ярьсан. Энэ талаар нь нэгэн туршлагатай мөрдөгчийн гэх дүгнэлт талийгаачтай холбоотой хэвлэлүүдээр нийтлэгдсэн. Түүнд “УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бүлгийн хуралдаа 19:18 цагт орсныг ирц бүртгэлийн програм хурууны хээгээр бүртгэсэн байдаг. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр талийгаачийг өрөөнөөсөө гарсны дараа 3-4 минутын дараа зөвлөхтэйгээ хамт хурлын танхим руу гарсан гэж мэдэгдсэн. Ингэж үзэхээр Н.Номтойбаярын өрөөнөөс талийгаач 19:12 цагт гарсан болж таарна. Төрийн ордны харуулын албанд 19:09 цагт хүн нас барсан байдалтай олдлоо гэсэн мэдээлэл иржээ. Тэгэхээр золгүй явдал 19:09 цагаас өмнө болсон байж таарлаа. Гэтэл энэ цаг нь Н.Номтойбаярын мэдэгдлээс харвал талийгаач түүний өрөөнд хамт байсан цагтаа давхацаад байгаа нь Н.Номтойбаярын мэдэгдэлд байгаа ноцтой алдаа юм” гэж дүгнэсэн байдаг.

Долоо. Тэрхүү мөрдөгч “Н.Номтойбаяр мэдэгдэлдээ уг хэрэгтэй холбоотой нарийн ширийн мэдээлэл (деталь) их оруулж тайлбарлалаа. Уг хэргийг “золгүй явдал” гэж өөрөө тодорхойлсон бөгөөд өмнө нь буюу хөндлөнгийн нөлөөгүй гэж үзэж байсныг үгүйсгэсэн мэдэгдэл болсон. Энэ хэргийг хөндлөнгийн нөлөөтэй гэж мэдэж буй хүн л ийн тодорхойлох боломжтой” гэсэн юм.

Харин Н.Номтойбаярын олон нийтийн сүлжээгээр ийм зүйлүүдийг ярьсны дараа гэр бүлийнхэн, ойр дотныхон нь фэйсүүк дэх “Бүтээн байгуулагч Г.Батхүүг дэмжигчдийн хуудас”-аар дамжуулж байр сууриа илэрхийлсэн.

2019 оны арваннэгдүгээр сарын 29-нд “УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр олон нийтэд хандан мэдэгдэл хийв. Твиттер ашиглан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг эсэргүүцэв. "МАК" группийн өв залгамжлагч Н.Номтойбаяр гуай өнгөрсөн хугацаанд чуулган, байнгын хорооны хуралдаанд суух нь багасч, улстөрийн хатуу мэдэгдэл хийхээ больсон. Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсаны гэр бүл, хамт олон, АН хүлээцтэйгээр Монголын хууль хяналтын байгууллагын шийдвэрийг хүлээж байна.

...24 цагийн тусгай хамгаалалттай Төрийн ордонд нь нэгэн төрийн түшээ үл мэдэгдэх байдлаар амь насаа алдчихаад байхад яагаад энэ хэргийн талаар тодорхой мэдээлэл гаралгүй нам дарагдах гээд байна аа? Бид энэ гэмт хэргийг хэзээ ч мартах учиргүй. Шударга ёс гэж байдаг бол энэ дээр л гарах ёстой!!!

Хэрвээ шударга ёс гэж Монголд алдагдчихсан, хэн хаана юу хүссэнээ хийж, хэн дуртай нь хүний амь насанд халддаг болчихвол энэ улсад чинь энгийн иргэн мань мэтэд амьд явах баталгаа үнэндээ алга санагдаж байна.

Шударга ёсыг нэхсээр байх болно!!!

...Амь бүхэн нэхэлтэй
Аллага бүхэн гэрчтэй
Арандаг бүхэн зүхэлтэй
Аранга бүхэн заргатай” гэсэн байна.

С.Сүлд

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Baagii (139.5.219.55)
    Zugeer l ordon dotor yawj bgaad ene durakiin uruunuus gargaad Genet unaad uhchiw gej Bie saitai chiireg hun sh dee ene bol no-toi
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
  • санаа (122.201.23.84)
    Энэ хуулийнхан яаж ажлаа хийгээд байгаа юм бэ. Яахаараа албаны мэдээллийг ховч авгай шиг тарааж явдаг байнаа
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • zochin (122.201.23.84)
    Номтойбаяр гэдэг мундаг том хүн байнаа. Гэмт хэрэг хийсэн ч зүгээр өнгөрдөг. Дүү нь нөгөө загвар өмсөгч Чамин-Эрдэнийг алсан хэрэгт холбогдсон биздээ. арай арай юмаа
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.191.136)
    Унахаасаа өмнө нас барсан байх магадлалыг сайн дахин дахин шалгах хэрэгтэй шүү. За манай шүүх эмнэлэг чдээ хамгийн хэцүү газар болчихсн шиг санагддаг. Үхсэн хүн үг хэлэхдэггүйг л маш сайн мэддэгюм шиг байгаан.
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • үнэнийг эрэлхийлэгч (66.181.161.10)
    Аллага гэдэг нь ойлглмжтой байгаа Харин сумтайбаяр 6 сар гүрийж явлаа Энэ хооронд нөгөө л хахуулиа өгч байсан болоод хэрэг удааширч байна гэж бодож байна Нүгэл нүдээрээ гэж үг бий
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.116.171)
    УИХ-д ийм хүн байгаад сайд болоод яваад байдаг ард түмэнд гай тарьсан энэ нөхөр Ундармаатай нийлж нийгмийн даатгалын мөнгө шамшигдуулсан ард олны мөнгийг олж өгөөрэй.
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • ЗОЧИН (122.201.21.191)
    НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХАРАХАД НОМТОЙБАЯР НАР АВААД ШИДЧИХСЭН БАЙХ МАШ ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ !!!
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • Ман (64.119.22.200)
    Номтойбаярыг намын бүлгийн хурал дээр согтуу гэхээсээ солиорч галзуурсан мэт байлаа. Ингэж хуралдахгүй бүгд газар суу. Тойрч суугаад хуралдая. Хүрэлсүхээ үзье, зодолдоё. Гишүүд хориход бүр галзуурч ална тална. Алалцая гэж хашшираад л..,
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
    • ХҮН АЛЧААД ЦОЧИРДОЖ ГАЛЗУУРЧ ДӨВЧИГНӨСӨН ЮМ БИШ ҮҮ.
      2019 оны 12 сарын 02
  • ЗОЧИН (124.158.95.14)
    "АМЬ БҮХЭН НЭХЭЛТЭЙ, АЛЛАГА БҮХЭН ГЭРЧТЭЙ, АРАНДАГ БҮХЭН ЗҮХЭЛТЭЙ, АРАНГА БҮХЭН ЗАРГАТАЙ" ЮУН ҮНЭН ҮГ ВЭ? СУМТАЙБАЯР УРЬД НЬ МОТОЦИКЛТОЙ ЗАЛУУГ ДАЙРЧ АМЬ НАСЫГ НЬ ХӨНӨӨСӨН, ХҮҮ МӨНГӨНШАГАЙ НЬ ЗАГВАР ӨМСӨГЧ БҮСГҮЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ СЭЖИГЛЭГДДЭГ. ТИЙМ БОЛОХООР АМЬ БҮХЭН НЭХЭЛТЭЙ ШҮҮ, АЛЛАГА БҮХЭН ГЭРЧТЭЙ ШҮҮ,АРАНДАГ БҮХЭН ЗҮХЭЛТЭЙ ШҮҮ, ЭНЭ ОЛОН ХҮНИЙ АМЬ НАС ЗҮГЭЭР Ч НЭГ ӨӨРСДӨӨ ХОРВООГИЙН ЖАМААР ЯВААГҮЙ БОЛОХООР ОЛОН ХҮНИЙ ЗҮХЭЛ, АМЬ НАСНЫ НЭХЭЛИЙГ ДААЖ ГАРАХ УУ?? НОМТОЙБАЯРАА, ТЭР ИХ МӨНГӨӨРӨӨ БУЛЖ ДИЙЛЭХ ҮҮ??? ЗҮХЭЛ, НЭХЭЛ БОЛГОНЫГ МӨНГӨӨР ХААЖ ДИЙЛЭХ ҮҮ??? НОМТОЙБАЯРАА???
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • zochin (119.40.100.154)
    unen mon gedgiig todruulan Nomgui balaid yaliig ni uuruuleh heregtei ....
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.100.210)
    Шахмал түлшийг түлэх засгийн газрын шийдвэрийг биелүүлэх явцад амиа алдсан 10 гаруй Монгол улсын иргэн 3-4 настай цаг бусаар хорвоог орхисон хүүхдийн асуудлыг бас мартахгүй шүү
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • Номгүйбалай (71.196.230.55)
    Олон хүний аминд хүрээд байгаа Нянтайбалайн хүү Номгүйбалай шүү. Ийм балай төрд байхаар яаж бид хөгжих вэ? Нянтайбалайн эрх ашгийг хамгаалж төрд байгаа хүн шүү дээ. Мангар бацаан
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • АНАЛИЗ (202.126.89.184)
    Айхтар анализ хийж үзсэн байна шүү.үнэхээр л анхаарах хэрэгтэй байна даа. Номтойбаяр юм юмнаас өрсөж тайлбар хийгээд яваа юм шүү. Аз ивээж дандаа хэргийг нь хаагаад байхгүй байлгүй дээ. Бурхан бэлэг бэлдсэн байх, дандаа энэ Мөрдөн байцаах албаны нөхдүүд нь ивээгээд явахгүй байх
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • Томилгоо (202.126.89.184)
    Мөрдөн байцаах албаны Залилангийн хэлтсийн дарга Батмөнх бол Номтойбаяр хөөцөлдөж байж Дорнод аймгийн Цагдаагийн газрын даргаар томилуулах гэж хөөцөлдөж явсан ба чадаагүй тул Мөрдөн байцаах албаны хэлтсийн дарга болгосон түүхтэй. Тэгэхээр энэ Мөрдөн байцаах албаны том дарга, хэлтсийн дарга нар бүгд л цаагуураа Номтойбаяртай холбоос үүссэн хүмүүс тул шударга байх уу эсхүл тийм дүр исгэж байгаад хэргийг дуусгах уу.
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • irgen (66.181.182.134)
    MUN ANHNII HEVLELIIN HURLAAR UURUU * ODOOHONDOO GERCHEER BAITSAAGDAJ BAINA* GESEN
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • Номтойбаярын хүмүүс (202.126.89.184)
    Мөрдөн байцаах албаны дарга хурандаа Д.Отгонжаргал бол Нэгэн цагийн гишүүн, сайд асан их холионы эзэн Сономпилийн дүү шүүдээ. Сономпил бол Номтойбаяртай цуг 2012 онд Төв аймгийн Мөнгөнморьт сумын дархан газарт хавар ичээнээсээ гарсан 3 бамбарууштай баавгайг 4 талаас нь автоматаар шүршиж алсан хүмүүс. Тэр хэргийг мөн л мөрдөн шалгах үед хурандаа Д.Отгонжаргал дарга байсан шүү. Тэр хэргийг Содномпил, Номтойбаяр нарт холбогдолгүй болгож янзлуулаад Төв аймгийн шүүхээр Жаяа гэдэг залуу л таслагдсан түүхтэй. Тэр хавтаст хэрэг одоог хүртэл Улсын ерөнхий прокурорын газрын архивт байгаа шүү.
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • zochin (203.91.115.251)
    Цагаа хараал за 3, 4 минут өнгөрлөө гээл яг таг тоолж хэлэх үү. Санаатай хэрг үйлдсэн хүн л алдаагүй яг таг тааруулах биз.
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • зочин (202.126.89.42)
    энэ хөвүүн хаа явсан газраа хар мөр татуулж хэл аманд орж явах юм.сүүлийн үед энэ хүнтэй холбоотой 2 ч хүн амины хэрэг гарлаа.үйлийн үрээ яаж даана даа?их л хүнд амьдралыг туулах нь дээ.
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.32.202)
    Хүн амь хохирсон нь тун харамсалтаы. Заавал буруутанг олох ёстой. ГЭХДЭЭ БАТХҮҮ БОЛ ТӨР Нийгмийн ЗҮТГЭЛТЭН БИШ ШҮҮ
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • Zochin (202.126.89.106)
    Ene zaluu ymar ih heregt holbogdoj bn aa hunii yolgoi deer sheecen buu tylgacan bc avto avaar hij neg hun ungurcun odoo bur turiin ordond bolcon nac barcan hunii amitai bc holbogdoj bn ymar jeechin gar ve
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • Zochin (203.91.115.54)
    Taliigch Bathuu ugaasaa jiliin umnu osold orsnoos bolj bie ny oir oirhon uvduud muu l baisan baina lee shdee. Hunii zurh haagdahaa bolbol hezee ch haagdana. Tiim tom hun unaval huvtsas hunar ny zadrah ny oilgomjtoi sh dee. Iim yumaar uls turjuud l ter Batsaihan duu ny songuulyd ursuldchih geed l uruvduuleed l baigaa yum uu? Yagaad baigaad yum, uhsen ahinhaa yasiig bitgii undulzuuleed bai!
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
    • Г.Батхүү агсантай 2016 оны сонгуулиас хойш хамт ажилласан хүн байна. Энэ хугацаанд талийгаач авто осолд огт орж байгаагүй шүү. Яаж ингэж бичиж зүрхэлдэг байна аа.
      2019 оны 12 сарын 02
    • Ёстой аминдаа арчаатай хүн бсан даа. Ёо гэх өвчингүй бсныг эргэн тойрных нь хүмүүс мэдээд харамсаад бна даа
      2019 оны 12 сарын 02
    • Zvrh ni haagdahad shuud tolgoigooroo godroitoj unadaggvi yum
      2019 оны 12 сарын 02
    • shodorgos
      yu yariad bnaa, ulaan tsaim allaga bolood baihad, ezeng ni oloh heregtei yum bgaa bz dee,
      2019 оны 12 сарын 02
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    1 цаг 2 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    2 цаг 28 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    2 цаг 41 мин
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    3 цаг 2 мин
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    3 цаг 13 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    3 цаг 23 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    3 цаг 29 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    3 цаг 41 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    4 цаг 1 мин
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    4 цаг 6 мин
  • Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ
    4 цаг 7 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    4 цаг 12 мин
  • ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана
    4 цаг 17 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    Уржигдар 22 цаг 41 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    Уржигдар 10 цаг 30 мин
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
    Уржигдар 10 цаг 05 мин
  • Малд голчлон халдварладаг ШАМОНДА вирус хүнд анх удаа илэрчээ
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Олон улсын зэвсэг хураах долоо хоног эхэллээ
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Б.Мөнхтамир: АИ92 автобензиний 10 хоногийн нөөцтэй байна
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК